Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » нэгдүгээр сар » 29 » Цөмийн дэлбэрэлтэд бэлтгэж буйг сансраас илрүүлжээ.
10:22 AM
Цөмийн дэлбэрэлтэд бэлтгэж буйг сансраас илрүүлжээ.


Хойд Солонгос цөмийн туршилт явуулахаар бэлтгэж буйг илтгэх хиймэл дагуулын гэрэл зургуудын талаар АНУ-ын Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулиас мэдээлжээ.

Гэрэл зурагт дүгнэлт хийсэн мэргэжилтнүүд ойрын хэдэн долоо хоногийн дотор, магадгүй түүнээс наана ч байж болох юм, Пхеньян газар доорх цөмийн туршилтаа бэлэн болно гэв. Цөмийн дэлбэрэлт хийх цооногийн зүгт цас цэвэрлэх ажиллагаа хийгдэж, тэнд ачааны машинууд цугларсан байгаа зэрэг нь ажил идэвхжиж буйг харуулж байгаа ажээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор  хиймэл дагуул хөөргөснийг нь буруутган, нэмэлт хориг арга хэмжээ авах болсонтой холбогдуулан Хойд Солонгосын лидер Ким Чен Ун "улсын зүгээс мэдэгдэхүйц, гайхамшигтай арга хэмжээ” авна гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын олон байгууллага НҮБ-ын тогтоолын эсрэг заналхийсэн мэдэгдлүүд гаргав. Пүрэв гаригт БНАСАУ-ын Батлан хамгаалах улсын хороо мэдэгдэхдээ Хойд Солонгос хиймэл дагуулаа ч хөөргөнө, цөмийн туршилтаа ч хийнэ гэсэн байв. Тэдний мэдэгдэлд "Бидний хөөргөж буй янз бүрийн хиймэл дагуулууд, дээд төвшинд хийгдэх цөмийн туршилт нь АНУ-ын эсрэг чиглэгдсэн гэдгийг бид нуугаагүй. АНУ-ын эсрэг хийж байгаа зууны тэмцэл шинэ шатандаа орлоо” гэсэн байв.

"АНУ-ын  БНАСАУ-д шахалт үзүүлэн хориг тавих эрмэлзлийн эсрэг зогсохын тулд батлан хамгаалах цэргийн нөөц хүчээ, түүний тоонд зогсоон барих цөмийн хэрэгслээ тоо, чанарыг нэмэгдүүлэх замаар биеийн хүчний эсэргүүцлийн алхмыг  БНАСАУ хийх болно” гэж Хойд Солонгосын ГХЯ мэдэгдэлдээ өгүүлжээ.

Цагаан ордон БНАСАУ-ын эрх баригчдын заналыг өдөөн хатгалт болгон цөмийн туршилт хийх гэж байна хэмээн үзлээ. БНХАУ-ын ГХЯ өнгөрсөн пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ  Солонгосын хойгийн районд хурцатмал байдал үүсгэх ямар нэгэн үйлдлээс татгалзан тэвчээртэй хандахыг  сонирхогч талуудад уриалсан байв. Үүний зэрэгцээ Хятадын "Global Times” сонин  өнгөрсөн баасан гаригт сануулахдаа, хэрэв Хойд Солонгос цөмийн туршилт хийвэл Хятадад тусламжаа зогсоож магадгүй гэжээ.





Эх сурвалж : News.mn



Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 399 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...