Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » нэгдүгээр сар » 22 » Өчигдөр “Камертон 2” шоуны шилдгүүд тодорсон байна.
10:30 AM
Өчигдөр “Камертон 2” шоуны шилдгүүд тодорсон байна.


Монголын рок, поп урлагт орчин цагийн "Boy band” хамтлагийн шинэ нүүр царай мэндэллээ. Энэ бол өчигдөр шилдгүүдээ тодруулсан "Камертон 2” шоу тоглолтын ялагчид юм. "Боловсрол суваг” телевиз, "Music Box”, "B production”-тай хамтран "Камертон 2” төслийг хэрэгжүүлсэн юм. Монголын рок, поп урлагийн тавцанд шинэ өнгө аяс, шинэ урсгал бий болгохыг зорьсон "Камертон 2” шоунд 760 гаруй залуу өрсөлдсөн бөгөөд бүтэн жил үргэлжилсэн тус шоуны шилдгүүд өчигдөр тодорлоо. Тавдугаар шатанд тунан үлдээд байсан шилдэг 16 оролцогчоос  729 дугаартай Б.Оргил, 624 дугаартай Б.Замбалгарав, 184 дугаартай Д.Зориг, 728 дугаартай Б.Баярмандах нар шилдгээр тодорлоо. Тэд Монголын шоу ертөнцийн хамгийн өндөр шагналын сан болох 150 сая төгрөг, таван жилийн продюсерийн гэрээний эзэд болсон юм. Тус хамтлагийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллах бөгөөд ирэх зургадугаар сард Сингапур улсад хоёр сар хэлний бэлтгэлд суралцаж, шинэ цомог, шинэ уран бүтээлээ хийхээр боллоо.

"Камертон 2” төслийн санхүүжилт буюу 150 сая төгрөгийн 50 сая төгрөгийг "Mongol Mass Media” групп, 50 сая төгрөгийг үүрэн телефоны "Skytel” групп, 25 сая төгрөгийг Төрийн соёрхол, дуучин Д.Болдын "B production”, 25 сая төгрөгийг "Боловсрол” суваг телевиз тус тус ивээн тэтгэн хамтран ажиллахаар эрхийн бичгээ гардууллаа. Шинээр төрөн гарсан хамтлаг тун удахгүй албан ёсоор нэрээ зарлан уран бүтээлээ дэлгэх аж.

"Камертон 2” шоуны шилдэг дөрөвтэй шоуны төгсгөлд уулзан баярт мөчийг нь хуваалцсан юм. Тэд "Тэнцсэндээ итгэмээргүй байна. Дэмжсэн бүх хүмүүстээ, ар гэрийнхэндээ их баярлаж байна. Шоу маань дөнгөж төслийн маань эхлэл. Бид цаашдаа таван жил гэрээ байгуулан ажиллана. Бид дөрөв маш их юм хийж бүтээнээ гэж хэлмээр байна. Монголын үзэгчдийн хамгийн сонсох дуртай хамтлаг байх болно оо гэж амламаар байна аа. Бидний уяа, сойлго таарчихсан ажилдаа шууд ороход бэлэн байна” хэмээн баярын сэтгэгдлээ дэлгэлээ.

Мөн шилдгүүд тодорсны дараа "Камертон 2” төслийг санаачлагчдын нэг, тус шоуны шүүгч, шинэ хамтлагийн продюсер, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын сэтгэгдлийг нь сонслоо.

-"Камертон 2” төслийн шилдэг дөрөв шалгарлаа. Шүүгчийн хувьд шийдвэрлэх мөч хүртэл сонголт хийхэд амаргүй байсан бол уу?

-Маш их сэтгэл хөдөлсөн. Амьдаар дуулдаг, урлагтаа хайртай, тайзаа хүндэлдэг, Монголынхоо ард түмэнд сайн уран бүтээл хүргэж чадахуйц залуучуудад үлгэр дууриал болох ийм л хамтлагийг гаргахын төлөө ажилласан. Мөн залуучуудынхаа ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж, энэ залуусыг дуртай юмаа хийхэд нь хувь нэмэр болох талаасаа энэ төслийг хэрэгжүүлсэн байгаа. Үр дүнг нь хараад баяртай байна.

-Та хамтлагийн ажил маргааш /өнөөдөр/ эхлэнэ гэж хэллээ?

-Бид маргааш уулзан программаа ярилцан хурлуудаа хийнэ. Зургаан сар гэхэд бүх программаа бэлтгэж дуусгасны дараа Сингапурыг зорино доо. Удахгүй шинэ хамтлагийнхаа анхны цомгийн ажилд орох гэж байна. Зургаан сард Сингапур руу шинэ хамтлагаа явуулж, тэнд хэлний бэлтгэлд суралцуулан, шинэ цомгийг нь бичүүлэн, клип хийнэ. Ямар ч байсан гоё цомог хүмүүсийн гар очих байх аа гэж би найдаж байгаа. Чадалтай залуучууд шалгарсан гэж бодож байна.

-Шинэ уран бүтээл нь бэлэн байгаа гэсэн шүү дээ?

-Тэгэлгүй яахав, шинэ хамтлагт зориулсан уран бүтээлүүдээ зохиогоод эхлэчихсэн байгаа.

Монголд шил даран төрөн гарч буй энтертайнментын олон шоунаас өнгө, төрх, шагналын сан, шүүлтээрээ эрс ялгарсан "Камертон 2” шоуны шилдгүүд ийнхүү тодорлоо. Мэргэжлийн өндөр төвшинд амьд дуулалтыг голчлон, багаар ажиллах чадвар, уран бүтээлч сэтгэлгээг нь илүүтэй товойлгон хурцалж, авьяасыг нь сорин өрсөлдүүлсэн "Камертон 2” төслийн шилдгүүдийг нэрлэлээ.  Тэд  "Камертон” хамтлагийн өрсөлдөгчид байх бөгөөд монголын рок, попод үгүйлэгдээд байсан хөвгүүдийн хамтлагийн шинэ дүр төрх юм. 




Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Урлаг,спорт | Үзсэн: 626 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...