Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Наймдугаар сар » 5 » Хөгжилтэй онигоонууд.
11:55 AM
Хөгжилтэй онигоонууд.
http://www.bolod.mn/Upload/news/43879762(3).jpg

Та бүхэндээ хөгжилтэй онгоонуудаас хүргэж байна нэмж онигоо уншхыг хүсвэл сэтгэгдэлээ үлдээгээрэй.


10-н жилийн багш нар нэгнийхээ төрсөн өдрөөр цугларч гэнэ. Монгол хэлний багш нь "Бvгдээрээ архи гэдэг зvйл ууя" гэтэл математикийн багш "Vнэ нь 11000 болно" гэтэл химийн багш "Наадxийг чинь метилийн спиртээр хийдэг юм" гэтэл газар зvйн багш "Дэлгvvр нь булан тойроод байгаа" гэсэн чинь биеийн тамирийн багш "Би гvйчихээд ирье" гэжээ.
******************************************************
Америк, Индей, Орос гурав Тамд очжээ.
Тамын эзэн: -Хэрвээ миний шалгуурыг давах юм бол та нарыг Диваажинд очуулж болох л юм...
Тэр гурав:
-Очмоор байна аа, ямар шалгуур давах юм?
-Би энэ том лантуугаар цохино. Гурван цохилтыг тэвчиж гарсан хvнийг Тамаас чөлөөлнө. Юмаар хааж хамгаалж болно...
Америк эр нэг том чулуугаар хамгаалав. Тамлагч нэг цохив, хоёр цохив, чулуу нь хага vсрэв. Гурав цохиход муухай орилон зугатав.
Йогийн хаан Индей эр юугаар ч хамгаалсангvй. Тамлагч нэг цохив. Индей эр юу ч болоогvй юм шиг шvд зуун зогсоно. Хоёр цохив... Гурав цохив... Индей эр ямар ч дуу гаргасангvй...
Диваажинд очих эрхтэй болжээ..
Орос эрийн ээлж ирэв. Тэрбээр Индей эрийг толгой дээрээ өргөн зогслоо...
********************************************************
-Сайн уу? Чи унтаж байна уу? -Vгvй шvv, чи яагаад ингэж бодов? -Наад утсан дотор чинь хурхирах чимээ гараад байх юм. -Тэгээд юу гэж, надад ч гэсэн сонсогдож л байна. -Өө тэгвэл тодорхой боллоо. Тагнуулын төв газрын жижvvр байх нь ээ дээ.
*********************************************************
Эмч лифтэнд төрсөн эмэгтэйг тайвшруулж байгаа нь:
-Та санаа зовоод хэрэггvй. Бvх юм сайхан болно. Өнгөрсөн жил нэг эмэгтэй автобусны буудал дээр төрөөд бvх юм зvгээр єнгєрсєн гэтэл
Эмэгтэй: -Тэр чинь би байх аа гэв.
**********************************************************
Шvvгч гэрч эмэгтэйгээс: -Нөхөртэй юу? Гэж асуухад эмэгтэй санаа алдав. Шvvгч: -Нөхөргvй гэж бич гэж нарийн бичгийн даргадаа хэлэв. Тэрээр гэрч эрэгтэйгээс: -Эхнэртэй юу? Гэхэд гэрч эр мөн л санаа алдав. Шvvгч нарийн бичгийн даргадаа: -Эхнэртэй гэж бич гэв.
********************************************************
Хулгайн хэрэг өмгөөлж байсан өмгөөлөгч:
-Ноён шvvгч ээ, хулгайг энэ хvний гар нь хийсэн, энэ хvн яагад гарныхаа өмнөөс 2 жил шоронд суух ёстой гэж? Хэмээн асуухад шvvгч их л додьгор зан гаргаж:
-Эрхэм өмгөөлөгч өө, таны тvмэн зөв, би энэ хvний гарыг 2 жил хорихоор шийдлээ, гараа дагаад явна уу, тасдаж өгөөд vлдэнэ vv, өөрсдөө мэд гэхэд өмгөөлөгч vйлчлvvлэгчийнхээ хиймэл гарыг авч өгчихөөд өөрийг нь хөтлөөд хурлын танхимас гарчээ
********************************************************
-Та яагаад шоронд орчихов оо?
-Хахууль өгөөд.
-Яагаад ийм сайхан хурдан гарчихав?
-Хахууль өгөөд.
*********************************************************
Хөдөөнөөс ирсэн нэг эмээ цагдаагаас: -Миний хvv эмээ дээ заагаад өгөөч, Сvхбаатарын талбайг яаж олох вэ? -Сvхбаатарын өргөнийг уртаар нь vржvvлж олно.
******************************************************
Америкийн жуулчин өвгөн орчуулагч дагуулан Лондонгоор зугаалж явснаа:
-Танай байшингууд ямар намхан, шигvv юм бэ? Жишээлбэл, энэ байшинг хар даа, Америкт бол vvнийг арав дахин өндөр барина даа гэхэд орчуулагч:
-Тэгэлгvй дээ, ноёнтоон, янхны газар байгаа юм гэжээ.
******************************************************
Баян жуулчин нэгэн жижигхэн хотын зочид буудалд орж ирээд барьцаанд 100 доллар тавьчихаад өрөө сонгохоор дээшээ гарчээ. Зочид буудлын эзэн тэр дороо махны худалдагчид тавьсан өрөө төлөхөөр гарч харайв гэнэ. Махны худалдагч тэр дороо малчин өвгөнд өрөө аваачиж өгөв гэнэ. Малчин өвгөн гялс гvйгээд авто засварын газрын эзэнд өрөө төлөв гэнэ. Засварын газрын эзэн тэр дороо гvйж очоод дэлгvvрийн худалдагчид өчигдрийнхээ тавьсан өрийг дарав гэнэ. Дэлгvvрийн худалдагч гялс гvйгээд биеэ vнэлэгч хvvхэнд урьд шөнийнхээ өрийг өгөв гэнэ. Биеэ vнэлэгч тэр дороо гарч гvйгээд өрөө хөсөлсөн мөнгөө зочид буудлын эзэнд өгөв гэнэ. Энэ vеэр нөгөөх жуулчин бууж ирээд надад таалагдах өрөө алга гээд 100 доллараа аваад гарч явав гэнэ.
Хэнд ч ганц ч доллар vлдээгvй ч хот тэр аяараа өрнөөс ангижирч амар жимэр амьдарч гэнэ.
****************************************************************
Тангадын Галсан гуай Эрээн орохоор галт тэргэнд сууж Замын-Vvдийн гааль дээр иржээ. Гаалийн байцаагч тvvнээс: -Та юу хийдэг вэ?
-Бичдэг.
-Юугаар хоолоо олж иддэг вэ? гэж асууж байна.
-Vзгээр.
-Vзэгний наймаачин гээд л шуудхан хэлчихгvй, юун маягтай юм.
*******************************************************************
Нэгэн эр гутлын дэлгvvрт ороод худалдагчаас асуужээ: -Эрэгтэй хvний өвлийн гутал байна уу?
- Байхгvй.
-Эмэгтэй зуны ботинк?
-Байхгvй.
-Хvvхдийн шаахай байна уу?
- Байхгvй.
- Уучлаарай, танайд тэгээд ямар гутал байгаа юм бэ?
-Та чинь одоо ямар олон юм шалгаадаг хvн бэ? Манайх гутлын дэлгvvр болохоос биш, ямар лавлах товчоо юм уу?
*************************************************************
-Монголд сайхан амьдаръя гэвэл хуулийг зөрчихгvй байх хэрэгтэй. Хуулийг тойрч чаддаг байх хэрэгтэй. Хуулийг өөрөө зохиодог болчихвол бvр сайн.
-Чамд тэгээд 20 сая байгаа юм уу?
*********************************************************
Нэг эр зоогийн газар кофе уугаад сууж байна гэнэ. - Хөөе, зөөгч өө энэ кофеноос чинь бензин амтагдаад байгаа юм уу эсвэл надад тэгж санагдаад байна уу? - Манай кофеноос уг нь солярка амтагдаад байдаг юм. Тэгэхээр танд тэгж санагдаад байгаа болов уу?

*************************************************************

Дулмаа багш захирал дээр 8 настай хүүхэд дагуулан орж ирэв. Захирал юу болсныг асуувал энэ хүүхэд шууд долодугаар ангид орох хүсэлтэй байгаа юм байна гэж. Тэгсэн захирал нь харан шоолж инээснээ шалгаад л үз гэв.

Дулмаа багш: Үнээнд 4 байдаг надад 2 байдаг, тэр юу вэ?
Энхээ: Хөл.
Дулмаа багш: Чиний өмдөн дотор байдаг боловч надад байдаггүй, тэр юу вэ?
Энхээ: Халаас.
Дулмаа багш: Орохдоо хатуу байсан мөртлөө гарч ирэхдээ зөөлөн бас наалдамхай болсон байдаг, тэр юу вэ?
Захирлын нүд том болж Дулмаа багш руу гайхан харснаа хариултыг хэлүүлэхгүйн тулд Энхээгийн амыг дарах гэтэл
Энхээ: Бохь.
гэж амжиж хэллээ.
Дулмаа багш: Эрэгтэй хүн босоогоороо хийдэг, эмэгтэй хүн сууж хийдэг, харин нохой гурван хөл дээрээ хийдэг, тэр юу вэ?"
Энхээ: Гар барих.
Дулмаа багш: За одоо "Би хэн бэ?" төрлийн асуулт асуунаа.
Дулмаа багш: Чи намайг хатуу гадсаар хатгадаг. Чи намайг хүлж, уяад босгодог. Би чамаас түрүүлж нордог. Би юу вэ?
Энхээ: Майхан.
гэж хээв нэг хариуллаа.
Дулмаа багш: За тэгвэл, хуруу над руу орно. Уйдахаараа нааш цааш хөдлөнө. Хамгийн сайн залуу намайг түрүүлж баярлуулна.
Захирал санаа нь зовсон бас арга ядсан харагдана. Гэтэл Энхээ огтоос сандарсан шинжгүй
Энхээ: Хуримын бөгж.
гэж хариуллаа.
Дулмаа багш: Би янз бүрийн хэмжээтэй. Үзүүртээ нүхтэй. Би өвдсөн үед надаас юм дусагнадаг. Намайг шувтрахад надад сайхан санагддаг.
Энхээ: Хамар.
Дулмаа багш: Би хатуу бас урт. Миний үзүүр чимчигнэдэг. Тавихдаа би чичирдэг.
Энхээ: Нум сумны сум.
Дулмаа багш: С үсгээр эхлээд С үсгээр дуусдаг тоглоом. Тоглох үед маш их эрч хүч шаарддаг. Бас их хөлс гардаг.
Энхээ: Сагс
Захирал санаа нь амарсан байртай амьсгаа авч Дулмаа багшид хандан "Наад хүүхдээ дээд сургуульд явуул. Би л лав сүүлийн 9 асуултыг шал буруу хариуллаа

*************************************************************
Ээж энэ зурагтаар гарч байгаа хvмvvс юу хийгээд байгаа юм бэ? -Шувуу алж байгаа юм аа охин минь. -Яах гэж алж байгаа юм бэ? -Өвчин тусгахгvй гэж л алж байгаа байхгvй юу...
******************************************************
Хоёр эм хулгана уулзаад ярилцаж байна гэнэ. - Яанаа би өчигдөр ёстой тасархай хулганатай танилцсан. Лагг гоё гялалзсан vстэй, гялалзсан тас хар нvдтэй, гоё сэгсгэр сахалтай. Тэгээд бас ардаа хоёр далавчтай гээд л бодчих. - Тэгвэл тэр чинь хулгана биш харин сарьсан багваахай л байна шvv дээ. - Пөөх яанаа тийм vv, сарьсан багваахай гэнэ ээ?  Өөдгvй новш чинь тэгвэл өөрийгөө нисгэгч гээд байнсан ш дээ...
******************************************************
Хойд туйл. Нэг туршлагатай, нөгөөх нь залуухан гэсэн хоёр судлаач мөсний цооногоос загас барин сууна. Тэгсэн газрын хаанаас нь бvv мэд аймаар єлсгєлєн цагаан баавгай гарч ирээд шууд л нєгєє хоёрыг зvглээд харайлгав. Идэх гэж байгаа нь илт. Хашир судлаач нь олон таван vггvй дах, эсгий гутлаа тайлан хаанаас ч юм бэ гаргаж ирсэн пvvзээ өмсөж эхлэв. Залуу нь тvvнийг хараад: - Хөөе цагаан баавгай чинь мөсөн дээгvvр цагт 60 км-ийн хурдтай гvйж чаддаг шvv дээ. Пvvз өмсөөд нэмэр байна уу? гэвэл цаадах нь: -Хэцсс наад амьтан чинь цагт хэд гvйдэг нь надад ер падгvй. Гол нь чи миний урд гарч чадахгvй байвал болох нь тэр гэсэн гэдэг.
******************************************************
Хvмvvс нэг нэгэндээ уурлахаараа «Яадаг муу нохойн гөлөг вэ?» гэцгээдэг. Тэгвэл саяхан нохойны хэлийг хөрвvvлдэг  төхөөрөмж  зохион бvтээгээд ноход хорондоо хуцан хэрэлдэхдээ нэгнийгээ «Яадаг муу хvний хvvхэд вэ?» гэж хараадаг болохыг тогтоожээ.
******************************************************
Акул 1.5 мянга, хулсны баавгай 24, хvн 32 шvдтэй байхыг хэвийн гэнэ.  -өө  зө зө тэгвэл би хулсны баавгай юм байна л даа.
******************************************************
Зар «Анхаар! Зуудаг нохой алга боллоо! Энэ зарыг наасан газрын ойролцоо явж байж магадгvй!»
******************************************************
Хөхөө  минь, хөхөө  минь би дахиад хэд наслах вэ? - Ук ук - Наадах чинь одоо юу гэсэн vг вэ? - Мал минь чи хоёр жил илvv наслачихан байна, ойлгоо...
******************************************************
Нэлээд эртний байшингийн чийг ханхалсан подвалд байрладаг компьютер тоглоомын газар хулганаас болж vйлээ vздэг байжээ. Хулганууд хаа сайгvй тэнvvчлэн хэсч, энд тэнд утас тас мэрж, хvнээс айна энэ тэрийг бvр мартаад байв. Ийм уур амьсгалд тоглоод суух дуртай хvн цөөхөн тул удалгvй vйлчлvvлэгчдийнх нь тоо эрс цөөрөөд ирж. Тоглоомын газрын эзэн хавх тавьж, хор цацах зэргээр есөн шидийн арга хэрэглэсэн боловч ер тус болсонгvй. Ингээд аргаа барсан эзэн шинэ менежмент зохиожээ. Тэрээр алсан нэг хулганы төлөө 2 цаг vнэгvй тоглуулна гэсэн зар тараав. Ингээд л хулганы хаанчлал төгсгөл болох нь тэр. Өмнө нь хулгана хараад айдаг байсан жаалууд киноны индианчууд шиг уухай хашгиран дайрч газар дээр юу таарснаараа цохиж намнадаг болсон төдийгvй нэг нэгнээсээ vхсэн хулгана дээрэмддэг болов. Зарим нь энэ мэтээр олсон vнэгvй цагаараа бvтэн хоёр өдөр тоглох нь жирийн vзэгдэл болох шахсан байна. Хулганууд ч тэнэг амьтад биш болохоор ямар ч найраагvй ялагдсан гэдгээ ойлгоод тэр тоглоомын газрын орхиж ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад алга болцгооожээ....
******************************************************
Хоёр эм тахиа уулзав. Yvлдэр сайтай, алтан медальтай эм тахиа нь: - Тэгэж ярих юм бол миний гаргасан өндөг чинийхээс  3 мөнгөө илvv vнэтэй мэдэв vv гэж онгирвол нөгөөх нь: -Хцс, тэгэж чам шиг нэг муу гурван мөнгөний төлөө эрхтнээ зад татуулахаа ч больёо зvгээр...
******************************************************
-Хөөе, худалдагч гуай яагаад энэ өндөг чинь ийм балиар байгаа юм бэ? -Яахав, цаад тахианууд чинь төлөвлөгөөгөө биелvvлэх гээд бөгсөө ч арчих завгvй байгаа байхгvй юу...
******************************************************
Шоргоолж хvv «Ёстой балай юм. Энэ муу хар усуу. Согтохоороо элдвийн балай новш гэртээ чирээд ирдэг болжээ» гэж vглэсээр танкан дороос мөлхөн гарч шараа тайлахаар явав.
******************************************************
Аварга могой эрэгчин, эмэгчин хоёр молтогчинг зэрэг залгихдаа ирээдvй нь ямар байхыг огт төсөөлөөгvй нь харамсалтай.









...:::Cool-mgl:::...






Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Шүлэг,өгүүллэг | Үзсэн: 904 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...