Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » нэгдүгээр сар » 21 » Хүүхдийн хөлийг чанга өлгийдөх нь түнхний мултрал үүсгэх аюултай
8:04 PM
Хүүхдийн хөлийг чанга өлгийдөх нь түнхний мултрал үүсгэх аюултай


Хүүхдийн хөлийг чанга өлгийдөх нь түнхний мултрал үүсгэх аюултай

Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Энэ үгийг  зүгээр ч нэг хэлээгүй, тухайн хүүхдийн хэр эрүүл чийрэг, эрдэм ухаантай  хүн болох нь   эрүүл ахуйн асаргаа, хүүхэд насны төлөвшлөөс ихээхэн  хамаардаг гэдгийг хэлсэн хэрэг биз ээ. Тиймээс эхчүүддээ эрүүл нярайн  асаргааны талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Нярайн асаргаанд хам­гийн чухал нь ариун цэврийг чанд сахих явдал юм.  Иймд нярайн өрөөг цэвэр, гэгээтэй, дулаан байлгах ба өдөрт дөрвөн удаа  өрөөний агаарыг сольж, хоёр удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.

Хүүхдийг зөөлөн гудас­тай, жигд дэртэй, цагаан хэрэглэлээр бүрсэн оронд тусад нь унтуулвал зохино.

Хүүхдийн даавуу, өлгий, хувцсыг том хүнийхээс тусад нь хүүхдийн  зориу­лалтын савангаар угааж, цэвэр усаар сайн зайлах шаардлагатай.

Нярайг усанд оруулахдаа тусгай зориулалтын түм­пэнг угааж, ариутгаж,  ёроолд нь дөрөв нугалсан өлгийн даавуу дэвсэж, хүйний шарх эдгэтэл  буцалгаж, бүлээтгэсэн усанд оруулна. Нярайг эх нь гарын шуун дээр  хэвтүүлж, усанд оруулбал эвтэйхэн байдаг.

Өлгийдөх: Дутуу нярайг хоёр цаг тутамд, гүйцэд нярайг гурван цаг тутамд  хөхүүлэхээсээ өмнө хуу­райлна. Өлгийдөхдөө хүүх­дийн хөдөлгөөнийг  хяз­гаар­лахгүй, хоёр хөлийг чөлөөтэй өлгийднө. Зарим эцэг, эхчүүд  хөлийг майга болохоос сэргийлж хоёр хөлийг тэнийлгэж чанга өлгийддөг.  Энэ нь түнхний мултрал үүсгэх аюултай. Ер нь хүүхдийг нярай үеэс  хувцаслах нь хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжилд сай­наар нөлөөлдөг.

Салхинд гаргах: Хүүхдийг өдөр бүр салхинд гаргана. Дулааны улиралд  хүүх­дийг төрөх газраас гармагц 10-15 минутаас эхлэн аажмаар хугацааг  нэмж салхинд гаргана.

Хооллох: Нярай хүүхдийн гадаад орчинд дасан зохицох нэг гол нөхцөл нь  хөхөөр хооллох явдал юм. Эхийн сүү нь хүүхдийн өсөлт бойжилтод  шаар­дагдах бүхий л бодисыг агуулсан байдаг тул эрүүл нярайг төрсний  дараа хоёр цагийн дотор амлуулна. Нярайг гурван цагийн зайтай хоногт 7-8  удаа хөхүүлнэ. Хоёр хөхөө ээлжлэн хөхүүлж, үлдэгдэл сүүг саах нь хөхөнд  сүү ороход сайнаар нөлөөлдөг. Нэг хөх нь цатгахгүй байгаа тохиолдолд  нөгөө хөхийг өгнө.

Арьс арчлалт: Нярай хүүхдийн арьс нимгэн, эмзэг, амархан гэмтдэг.  Хоногтоо 15-20 удаа шээж, 2-3 удаа өтгөн ялгаруулна. Шээс, өтгөний дараа  бөгсөн биеийг бүлээн усаар угааж, ариутгасан наранцэцгийн тос,  хүүх­дийн тос, загасны тос түрхэнэ. Эмэгтэй хүүхдийн бөгсийг угаахдаа  урдаас арагш чиглэлтэй угаана.

Хүй арчлах: Нярайн хүй нь төрсний дараа 3-4 дэх хоногт цөглөдөг бол  үлдсэн шарх нь 10-20 хоногийн дотор эдгэдэг. Энэ үед өнгөгүй, чийглэг  шүүс бага багаар гарна. Өдөрт 1-2 удаа 96 хувийн цэвэр спирт шингээсэн  ариун хөвөн бөмбөлгийг хямсаагаар хавчиж төвөөс зах руу чиглэлтэй  цэвэр­лээд өөр бөмбөлгөөр хуу­рай болтол арчсаны дараа таван хувийн  марганц эсвэл 1-2 хувь бриллиантын ногооны спиртэн уусмалаар цэвэр­лэнэ.  Хэрэв хүйнээс шүүс ялгарахгүй, хуурай, цэвэр байвал заавал цэвэрлэх  шаардлагагүй.

Нүд цэвэрлэх: Өглөө бүр нүдийг буцалсан усанд норгосон хөвөн бөмбөлгөөр гаднаас нь дотогш арчина.

Хамар цэвэрлэх: Нярайн хамрыг эрчилж, чангалсан нарийн хөвөнгөөр  цэвэр­лэнэ. Шингэн нустай үед хуурай эсвэл вазелинтай хөвөнгөөр, нус  хатсан үед эрчилсэн хөвөнгөө содны уусмалд норгоно.

Чих цэвэрлэх: Чихний дэлбээ, сувгийг хуурай, ариутгасан хөвөнгөөр цэвэрлэнэ


Санаж яавхад илүүдэхгүй болвуу?



Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 434 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...