Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Хоёрдугаар сар » 7 » Могой жилийн товч төөрөг, засал.
3:35 PM
Могой жилийн товч төөрөг, засал.
Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор ху­раан­гуйлан гаргав. Хүмүүний орч­лон­гийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол "Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хий­гээд тухайн үйлд шамд­ваас "Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хор­лол үл ирнэ” хэмээн өмнийн мэр­гэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, "XYII жарны Усан могой жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу.

Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөө­лийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

Хулгана жилтэн
1972, 1960, 1936, 1924 оны хул­гана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хү­лээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984, 1948 оны хулганатай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1996, 1984, 1948 оны хулганатай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шү­тээндээ залбиран сайн талыг сайж­руул. 1984 оны хулганатай эмэг­тэй­чүүд тэнгэр зэтгэр булаал­даж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1924 оны хулганатай эмэг­тэйчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1996, 1972 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1948 оны хулганатай эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1984 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1996 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1996, 1972, 1960, 1936, 1924 оны хулганатай эрчүүд насан сүлд до­рой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” ун­шуулваас засагдна. 1972, 1960, 1936, 1924 оны хулгана жилтэй эмэг­тэй­чүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.
 
Үхэр жилтэн
1949 оны үхэртэй эрчүүд дээд­сийн зэм­лэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1997, 1925 оны үхэртэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1973 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1985 оны үхэртэй эрчүүд ад зэт­гэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1937, 1949 оны үхэртэй эмэг­тэй­чүүд өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн ни­гууртай тул эмчийг шү­тэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1973 оны үхэртэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1985, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 оны үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997, 1985 оны үхэртэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөх­дийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1961 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” ун­шуулваас засагдна. 1985, 1973, 1961, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас бол­гоом­жилж "Доржнамжом”, "Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийс­гэх зэргийн аль нэгийг хийж за­сууштай. 1997, 1925 оны эмэг­тэйчүүд болон 1997, 1925 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рог­дож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1997, 1925 оны үхэртэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, батат­гахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1961, 1985, 1949, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас засагдна.х 1997, 1973, 1925 оны үхэртэй нийт хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1985 оны үхэртэй эрчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.
 
Бар жилтэн
1974, 1938 оны бартай эхчүүд дээд­сийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэм­тэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1974, 1938 оны бартай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1996 оны бартай эрчүүд, 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд эд хомсдон найз нөх­дийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1974, 1938 оны бартай эмэг­тэй­чүүд хийморь доройтож, эд хө­рөнгө хорогдож, өвчин ороож бол­зошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1998, 1962, 1926 оны бартай эрчүүд насан сүлд дорой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуул­ваас засагдна. 1986, 1950 оны бартай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
 
Туулай жилтэн
1987, 1975, 1939, 1915 оны туу­лайтай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар ун­шуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1951 оны туулайтай хүмүүс ад зэт­гэрийн хор­лолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1975 оны туулайтай эмэг­тэйчүүд, 1963 оны эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гур­ван гүрэм” уншуулваас засагдана. 1987, 1915 туулай жилтэй эмэг­тэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1975, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1951, 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1975 оны туулайтай эмэгтэйчүүд санаж сэд­сэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1987, 1963, 1927, 1915 оны туулай жилтнүүд болон 1975, 1951 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Дорж­намжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1951 оны туулай жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1939 оны туулай жилтэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1939 оны туулайтай эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас засагдна. 1987, 1915 оны туулайтай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
 
Луу жилтэн
1976, 1940 оны луутай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж ма­гадгүй тул  "Насны судар” ун­шуул­ваас сайн. 1964, 1928 оны луутай эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1940 луутай эрэг­тэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн нигууртай тул эмчийг шүт­эж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1964 оны луутай эрчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс бол­гоом­жил. 1964 оны луутай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шү­тээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1940 оны луутай эмэгтэйчүүд болон 1928, 1916 оны луутай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1976 оны луутай эмэг­тэй­чүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1988 оны луутай эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1976, 1940 оны луутай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, батат­гахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1976, 1940 оны луутай бүх хүмүүс насны шү­тээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1988, 1952, 1916 оны луутай эмэг­тэйчүүд болон 1964, 1928 оны луутай бүх хүмүүс алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.  
 
Могой жилтэн
1989, 1977, 1965, 1953, 1941, 1929, 1917 оны могой жилтэй эмэг­тэйчүүд дээдсийн зэмлэл хү­лээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх ни­гууртай тул бэр­­тэж гэмтэхээс сэр­гэм­жилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1953, 1929 оны могойтой эрчүүд ад зэт­гэрийн хор­лолд өртөгдөж магадгүй тул "Насны судар” уншуулваас сайн. 1977 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965 оны могойтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас за­сагдана. 1917 оны могойтой эрчүүд, 1941 оны могойтой эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1989, 1965 оны могойтой эрчүүд тэнгэр зэтгэр бу­лаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1989 оны могойтой эрчүүд, 1917 оны могойтой эмэг­тэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуу­лахын аль нэгийг хий. 1941 оны могойтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1977 оны могой жилтэй эмэгтэйчүүд эд агуур­сад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1929 оны могой жилтэй эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч бол­зошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1977, 1953 оны могой жилтэй эмэгтэйчүүд хийморь дорой­тож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Дорж­намжом”, "Чогжүмүнсэл” ун­шуу­лах, сан олонтой тавиулах, хий­морийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1989, 1965, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1941 оны могойтой эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1977, 1953, 1929 оны могойтой эрчүүд насан сүлд до­рой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас засагдна. 1977 оны могойтой эмэгтэйчүүд сахиус шү­тээндээ зул, хүж сайн өргө.

Морь жилтэн
1990, 1978, 1954, 1942, 1918 оны морьтой эмэг­тэйчүүд дээдсийн зэм­лэл хүлээн, сэт­гэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1966, 1930 оны морь жилтэй эмэг­тэй­чүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиол­довч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шү­тээндээ зул, хүж сайн өргө. 1978, 1918 оны морь жилтэй нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засаг­дана. 1966 оны морьтой эрчүүд тэнгэр зэтгэр бу­лаал­даж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1966, 1954 оны морь жилтэй эмэг­тэйчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1990, 1930 оны морьтой эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” та­хиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1942, 1930 оны морьтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиу­лах буюу хишиг даллага авахуу­лахын аль нэгийг хий.  1966 оны морьтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтан­гэрэл” уншуулваас засагдна. 1966, 1930 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба­татгахын тулд хийморийн сан та­виулж, дарцаг хийсгэвээс сайн. 1966, 1930 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рог­дож, өвчин ороож болзошгүй. Хү­мүүний хэл ам ирнэ "Цагаан шү­хэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1990, 1978, 1954, 1942, 1918 оны морь жилтэй эрчүүд хэл амнаас бол­гоомжил,”Цагаан шү­хэрт” ун­шуул­ваас өлзийтэй болно. 

Хонь жилтэн
1967 оны хонь жилтэй эрчүүд дээд­сийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1991, 1931, 1919 оны хоньтой эмэгтэй­чүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж ма­гадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1943 оны хонь жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1955 оны хонь жилтэй эрчүүд элдэв зэт­гэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1955 оны хоньтой эмэгтэйчүүд зүүд муу­дан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1991, 1931 оны хоньтой эрчүүд бие, эрхтэн ам­галантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1955 оны хоньтой эрэг­тэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1991, 1931 оны хоньтой эмэгтэйчүүд болон 1979, 1955, 1943, 1919 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтан­гэрэл” уншуулваас засагдна. 1967, 1943 оны хоньтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас болгоом­жилж "Доржнамжом”, "Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийс­гэх зэргийн аль нэгийг хийж за­сууштай. 1979 оны хонь жилтнүүд болон 1991, 1931, 1919 оны эмэг­тэйчүүд хийморь доройтож, эд хө­рөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1943 оны хоньтой эрчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” ун­шуулваас өлзийтэй болно. 1967 оны хонь жилтнүүд ба 1991, 1967, 1955, 1943, 1931, 1919 оны эмэг­тэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой ан­хаа­рамжтай явж, "Цэнд” ун­шуул­ваас засагдна. 1991, 1943, 1931, 1919 оны хоньтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1979, 1955 оны хоньтой эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Бич жилтэн
1992, 1956, 1920 оны бичтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиол­довч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992, 1956 оны бичтэй эмэг­тэйчүүд, 1944 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна.

1992, 1932 оны бич жилтэй эрчүүд, 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1968 оны бичтэй эрчүүд, 1956 эмэг­тэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1992, 1956, 1920 оны бичтэй эмээгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба­татгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1968, 1932 оны бичтэй эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Тахиа жилтэн
1945 оны тахиа жилтэй эмэг­тэй­чүүд өвдөх хийгээд гэм­тэж бэр­тэ­хийн ни­гууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засаг­дана.  1993 оны тахиа жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна.  1957 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд, 1933 ны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шү­тээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1921 оны тахиатай эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1981 оны тахиа жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1957 оны тахиатай эмэг­тэй­чүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд эд агуур­сад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1993, 1957, 1945, 1933, 1921 оны тахиа жилтэй эмэг­тэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1981 оны тахиатай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1969 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Нохой жилтэн
1994, 1958, 1922 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй.

"Юм” судар ун­шуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1982, 1946 оны нохойтой эрчүүд ад зэт­гэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  "Насны судар” уншуулваас сайн. 1934 оны нохойтой жилтнүүд болон 1994 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1970 оны нохойтой эмэгтэйчүүд, 1922 оны нохойтой эрчүүд бие, эрхтэн ам­галантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1958, 1922 оны нохойтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1994, 1982 оны нохойтой эрчүүд болон 1946 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна.

1970 оны нохойтой эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.  1970, 1934 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас бол­гоомжилж "Доржнамжом”, "Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1994, 1958 оны нохой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,”Цагаан шүхэрт” ун­шуулваас өлзийтэй болно. 1982, 1946 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хам­чүнагва”, "Хийморийн сан” та­виулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1982, 1946 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1994, 1958, 1922 оны нохойт жилтнүүд болон 1982, 1970, 1946, 1934 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас засагдна. 1982, 1946 оны нохойтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж за­саарай.

Гахай жилтэн

1971, 1947 оны гахайтай эмэг­тэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ зал­биран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1971, 1935 оны гахайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1935 оны гахай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1995 оны гахай жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн.1971 оны гахай жилтэй эмэгтэйчүүд, 1959 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.

 1995 оны гахайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтнүүд болон 1995 оны эрчүүд, 1959 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас бол­гоом­жилж "Доржнамжом”, "Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1995, 1923 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.

 1995, 1959, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас засагдна. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай.




Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 557 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 5.0/1
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...