Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » дөрөвдүгээр сар » 10 » “Реал”, “Дортмунд” их шөвөгт шалгарлаа.
9:24 AM
“Реал”, “Дортмунд” их шөвөгт шалгарлаа.
http://resources.newsresources.info/sport/photo/2013/4/3f213f27a5d191cc/edde54d48a688aceoriginal.jpg

Испанийн "Реал Мадрид”, Германы "Боруссия Дортмунд” багууд Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт өрсөлдөх эрхээ авлаа.

Өнгөрсөн шөнө Испанийн эзэн хааны албатууд гэгддэг "Реал” Туркийн "Галатасарай” багийн талбайд зочлон тоглож, 3:2 харьцаатай хожигдсон ч аяллаа цааш үргэлжлүүлэхээр болсон. Учир нь "Реал” талбайдаа хийсэн эхний тоглолтод "Галатасарай”-г 3:0-ээр хожоод байсан юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр "Реал” 5:3-аар илүүрхэж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Тоглолтын долоо дахь минутад Криштиан Роналду гоолдсоноор зочид тэргүүлж эхэлсэн. Үүний хариуд талбайн эздээс Эбуэ 57, Снайдер 71, Дрогба 72 дахь минутад гоолдож, тоглолтын тооны харьцааг ойртуулсан. Гэвч "Реал” дахин алдаа гаргасангүй. Улмаар 90+2 дахь минутад Криштиан Роналду гоолдсоноор тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.



Мөн энэ үеэр Германы "Боруссия Дортмунд” талбайдаа Испанийн "Малага” багийг хүлээн авлаа. Энэ тоглолт 1999 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг санагдуулам сонирхолтой боллоо. 1999 онд Английн "Манчестер Юнайтед” Германы "Байерн Мюнхен”-ийг шүүгчийн мэдлийн нэмэлт цагт хоёр гоол оруулан хожиж, түрүүлсэн билээ. Гэтэл өнгөрсөн шөнө Германы "Дортмунд” талбайдаа "Малага”-г шүүгчийн мэдлийн цагт хоёр гоол оруулан хожиж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Тоглолтын гоолын салхийг "Малага” багийн хагас хамгаалагч 25 минутад Хоакин нээсэн бол 40 дахь минутад "Дортмунд”-ын мэргэн бууч Роберт Левандовски гоолдсоноор эхний үе тэнцээгээр өндөрлөв. Харин тоглолтын хоёрдугаар үеийн 82 дахь минутад талбайн зочин багийн Элизеу гоолдлоо. Ингэснээр "Малага” цааш шалгарах боломжтой болсон юм. Тэд үлдсэн 10 орчим минутад хоёр гоол алдаагүй тохиолдолд цааш шалгарах байсан юм. Ингэснээр тоглолтын 90 минут дуусч, шүүгч гурван минут сунгалаа. Гэтэл 90+1 дэх минутад Марко Ройс, 90+3 дахь минутад Фелипе Сантана гоолдсон нь өнгөрсөн шөнийн хамгийн оргил мөч боллоо. Ингэснээр "Дортмунд” Испанийн "Малага” багийг 3:2-ийн харьцаатай шүглийн дуутай уралдан оруулсан хоёр гоолын ачаар буулган авлаа.








Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Урлаг,спорт | Үзсэн: 586 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...