Моголчууд бидний эрт үеэс хэрэглэж заншсан цагаан идээ болох тараг нь олон давуу талтай бөгөөд хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж, ясны сийрэгжилтээс сэргийлэх, бие организмыг амраах зэрэг үйлчилгээтэй учраас орой унтахынхаа өмнө тараг уувал бие махбод амарч, ядаргаа тайлагддаг байна. Эрдэмтэдийн дүгнэлтээр хүн өдөрт 500 грамаас доошгүй тарагийг ууж хэвшвэл хөгшрөлт удаасч, оюун ухаан сайжирдаг болохыг тогтоожээ.Мөн таргалалтын асуудалтай хүмүүс тарагаар 7 хоногт 3-5кг жин хасдаг хоолны дэглэм барин турж болдог аж. Хямд өртгөөр, өөртөө эрүүлээр хурдхан турах маш энгийн арга. Мэдээж тухайн хүний чармайлалт л шаардана. Энэ бол тэвчээр шүү. Эхний өдөр: чанасан төмс 100гр, тараг 1.5л2 дахь өдөр: чанасан тахианы мах 100гр, тараг 1.5л3 дахь өдөр: чанасан мах 100гр, тараг 1.5л4 дэх өдөр: чанасан загас 100гр, тараг 1.5л5 дахь өдөр: жимс ногоо \гадил, усан үзэмнээс бусад\ тараг 1.5л6 дахь өдөр: зөвхөн тараг7 дахь өдөр: цэвэр ус Бүх зүйлийг чихэр, давсгүй хэрэглэнэ. Харин ходоодны хүчил ихтэй хүнд тохирохгүй. 3 дахь өдрөөс цай ууж болно. Зарим тохиолдолд 2л тараг ууж болох бөгөөд энэ дэглэмийг сахих үед даардаг тул дулаан хувцаслах хэрэгтэй.
Тэгэхээр тараг нь эрүүл мэндэд ч энэ мэт олон тустай бол гоо сайханд ч "Янзын увдистай” гэнэ шүү. Арьс, үс, шүд зэрэгт хэрхэн үр дүнгээ өгдгийг цухасхан дурдъя.
-Тарагийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс. Арьсыг хуурайшуулалгүйгээр цайруулж, нүхжилтийг багасгахаас гадна гэмтсэн үсэнд тэжээл өгдгөөрөө онцлог. - Хүнсэндээ тараг байнга хэрэглэвэл харшил хөдлөх нь багасдаг. Түүнээс гадна наранд түлэгдсэн эсвэл харшлын тууралтын үед иссэн тараг түрхвэл арьс хурдан нөхөн төлжинө. - Сайхан шүдтэй байхын тулд тараг уугаарай. Шүд хорхойтох, чулуу үүсэх, буйл үрэвсэхээс сэргийлэх шилдэг арга бол тараг уух гэнэ.
Тарагийг байнга уухад нүүр царай өнгөлөг болж, нүд гэрэлтэн, шүд бэхждэг. Тарганд кальци элбэг агуулагдаж байдаг нь яс, шүдний бойжилтод ашигтай ба тараган дахь амин дэм А, амин дэм В2 болон аминокислота нь нүд болон үсний эрүүл мэндэд ашигтай бөгөөд арьсыг цэвэр өнгөлөг болгодог байна. Ямар ч тєрлийн арьсыг тараг маш сайн цэвэрлэж, цайруулдаг. Ийм арчилгааг єдєр бvр хийсэн ч болно. Тослог арьсанд илvv исгэлэн бvтээгдэхvvн тохирдог тул дулаан газар 2-3 хоног байсан таргаар цэвэрлэхэд илvvтэй тохирдог. За тэгээд тараг байнга хэрэглэх нь эрүүл мэнд гоо сайханд өчнөөн ач тустай тиймээс "Амтлаг эм” болсон тарагаа хэрэглэж хэвшээрэй гэж зөвлөе.
Нийтэлсэн : Гишүүн
...:::Ari:::...
|