Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Хоёрдугаар сар » 8 » Зүг мөрөө хэрхэн гаргах тухай.
5:07 PM
Зүг мөрөө хэрхэн гаргах тухай.


Монголчууд шинийн нэгний өглөө тухайн жилийнхээ өнгийг тодорхойлон зүг, мөр гаргах ёслол үйлддэг.  Ингээд та бүхэндээ ямар жилтэй хүмүүс яаж мөр гаргах талаарх
мэдээллийг хүргэж байна.


Төрсөн он

Зүг мөрөө гаргах хийгээд унших тарни, засал ном

Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл

Гал

 

Эр

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагг сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох
магадлалтай.


Эм

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009

Шороо

 

Эр

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Шороонд суусан бол баруун зүг гарч «Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөн зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чул булгалах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.





Эм

1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010

Төмөр

 

Эр

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч «Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үед болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.


Эм

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Огторгуй

 

Эр

1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010

Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч «Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүшпима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгуулан суудлаа засаж болно.

Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвч. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.




Эм

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Ус

 

Эр

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009

Усанд суусан бол зүүн зүгт гарч «Ум гарма дагийний хум мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад ус асгаад түүндээ шороо хийж хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлаа засна.

Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.


Эм

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Уул

 

Эр

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Ууланд суусан бол «Ум будда дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт гарах ба ууланд модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Эсвэл Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. өвс хатах, газар хөлдөж, урьунан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


Эм

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006

Мод

 

Эр

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007

Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг ном айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийлгэж болно.

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


Эм

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006

Хий

 

Эр

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1968, 1974, 1982, 1990, 1998, 2006

Хийнд суусан бол урд зүгт гарч «Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уриад салхинд модны үртэс цацаад зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг ном айлтгуулан суудлаа засаж болно.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнаг, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


Эм

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008



Жич: Энэ жил хий суудалд суусан хүмүүсийн хувьд хийморийн зүгт нь жилийн хар нохойн ам таарч байгаа тул хойд зүгт гарч баруун урд зүгээс ирвэл зохистой.

Зарим анхаарвал зохих жилтэн: Бүх тахиа жилтнүүд ялангуяа 1957 оны тахиа жилтэн, мөн бич жилтнүүд засал номоо заавал хийх шаардлагатай.

Тэрчлэн туулай, гахай жилтнүүд сүлд хийморийн засал номоо сайн хийлгэвэл зохилтой.




Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 466 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...