Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2012 » Арванхоёрдугаар сар » 12 » 2012 оны торгон агшин
7:44 PM
2012 оны торгон агшин


Та бүхэндээ 2012 оны торгон мөчүүдийг авсан зурагнуудыг хүргэж байна.
Тухлан үзнүү.


Нэгдүгээр сарын 7. Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни Нью Хемпшир мужид илтгэл тавьж байх үеэр нь энэхүү хар цагаан, сонгодог хөргийг дарж чаджээ. Зургийг Нью-Йорк сэтгүүлийн зурагчин Кристофер Андерсон дарсан байна. Бүгд найрамдахчууд сонгуулийн кампанит ажилдаа ийнхүү ардчилагчдаас түрүүлж орсон нь энэ.

Нэгдүгээр сарын 10. Бенин улсын Үйда хотод болсон "Вүүдүү” наадам. Энэхүү наадмын үеэрх "Вүүдүү сүнснүүд”. Баруун Африкын зүрхэнд орших энэ хотод жил бүр энэхүү наадмыг зохиодог байна. Мөн "Вүүдүү” үзэлтнүүдийн хамгийн том төв нь энэ юм.

Нэгдүгээр сарын 15. Осолдсон Коста Конкордиагийн гэрэл зураг. Италийн Гиглио арлын ойролцоо энэхүү осол болжээ. Тансаг зэрэглэлийн энэхүү онгоц 2012 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр осолдож найман орны 32 хүн нас барсан билээ.

Нэгдүгээр сарын 16. Испанийн жижиг тосгон болох Сан Бартоломе де Пинерас хотод болдог Сан Антонийн өдөр болдог түүдэг галын наадам. Наадмын үеэр тосгоны нэгэн эр түүдэг галан дунд морь унаж байгаа агшныг АР агентлаг даржээ.

Нэгдүгээр сарын 25. АНУ-ын төлөөлөгчдийн  танхимын гишүүн, Бүгд найрамдахын намын гишүүн Габриел Гиффордсыг танхимын гишүүн Элла Терри тэвэрч байгаа зураг. 2011 оны наймдугаар сарын 7-ны өдөр Жаред Ли Лойнер гэгч буудан тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. Олон удаагийн мэс ажилбарын дараа тэрээр өнгөрсөн жилийн энэ өдөр Төлөөлөгчдийн танхимд ирсэн юм.

Нэгдүгээр сарын 31. Тагнуулын төв газрын дарга Дэвид Петраус Сенатын танхимд мэдүүлэг өгч байх үеэр энэхүү зургыг даржээ. Тухайн үед тэрээр АНУ-ын аюулгүй байдлыг хангахын тулд чухам ямар ажил хийж байгаагаа мэдүүлж байсан юм. Энэ явдлаас хойш арав гаруй сарын дараа тэрээр хувийн асуудлаас болж албан  тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн билээ.

Хоёрдугаар сарын 6. Андрес Беринг Брейвик Норвейгийн дээд шүүхээс ялын тогтоолоо сонсч байгаа нь. Тэрээр террорист халдлага үйлдэж, олон хүний амь насыг хохироосон гэдэг үндэслэлээр 21 жилийн ял сонсчээ. Брейвик 2011 оны наймдугаар сарын 30-ны өдөр Утояа арал дээр халдлага үйлдэж 69 хүнийг, Осло хотын захиргааны байрны урд бөмбөг дэлбэлж 9 хүний амь насыг хохироосон билээ.

Хоёрдугаар сарын 11. Энэтхэгийн Жина-Гора тосгон дахь нүүрсний уурхайд ажилладаг эмэгтэйчүүд. Уурхайн маш хүнд нөхцөлд ажиллаж, гар аргаар нүүрс олборлодог 2300 гаруй гэр бүл энэхүү тосгонд амьдарч, ажилладаг ажээ.

Хоёрдугаар сарын 13. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Уралын нурууны өмнөд хэсгийн төгсгөлд орших Курган дүүрэгт эцэг, эх, багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ. Үүнээс хойш сар гаруйн дараа буюу гуравдугаар сарын 4-ний өдөр тэрээр ОХУ-ын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон билээ.

Хоёрдугаар сарын 22. Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг шүүх хурлын үеэр гадна нь уйлж суугаа Египетийн өндөр настан. Түүнд авилга авсан, жагсагчдыг хүчээр дарах тушаал өгсөн зэрэг үндэслэлээр шүүж, бүх насаар нь хорих ял оноосон билээ. Мөн энэ шүүх хурлаас хойш зургаан хоногийн дараа түүний хүүг эсэргүүцэгчид буудан хороосон юм.


Хоёрдугаар сарын 26. Академийн наадмын 84 дэх удаагийн наадмын шилдэг киноны төрөлд ялалт байгуулсан "The Artist” киноны уран бүтээлчид сэтгэгдэлээ хуваалцаж байна. Хар цагаан, дуугүй хийгдсэн энэ кино нийтдээ таван алтан баримал хүртсэн билээ

Хоёрдугаар сарын 29. Испани улсын Барселона хотод болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийн хүчээр дарлаа. Тэд Каталоны засгийн газрыг боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа танасанаас болж ийнхүү эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Гуравдугаар сарын 26. Энэтхэг улсын Шинэ Дели хотод Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Төвд иргэн өөрийгөө шатаалаа. Энэ үйл явдалын дараа Хятадын Коммунист намын дарга Ху Жинтао Энэтхэг улсад айлчлал хийсэн юм.

Гуравдугаар сарын 28. Массачусетсийн үндэсний батлан хамгаалах 182 дугаар ангийн ахлах түрүүч Пол Бреди Афганистанаас үүрэг гүйцэтгээд төрөлх Массачусетс хотдоо ирж байгаа нь. Тус анги жилийн хугацаанд Афганистанд үүрэг гүйцэтгэжээ.

Дөрөвдүгээр сарын 17. Суданы армийн цэргийн цогцос газрын тосны сангаас олдлоо. Өмнөх өдөр нь Суданы ардын чөлөөлөх армийн цэргүүдтэй хүчтэй тулааныг Өмнөд Суданд хийж олон хүн амь насаа алдсан юм.

Тавдугаар сарын 15. Боулинг тоглож буй залуу Афганистан иргэн. Өдөр болгон томоохон дэлбэрэлт болж тайван бус байдаг Афганистанд залуу иргэдээ зөв боловсон амраах зорилгоор боулингийн томоохон тоглоомын төвийг 2011 оны намар ашиглалтад оруулжээ.

Зургадугаар сарын 5. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабетийн очир эрдэнийн ой тохиолоо. Вестминстерийн ордон болоод Букингемийн ордны урдуур ёслолын сүрт жагсаал болов.

Зургадугаар сарын 15. Олсон дээгүүр явагч Ник Валленда Ниагарагийн хүрхрээн дээгүүр хамгаалалтын ямар ч хэрэгсэлгүй олсон дээгүүр явлаа. Тэрээр Ниагарагийн хүрхрээн дээгүүр явж АНУ-гаас Канад орсон дэлхийн анхны хүн болон түүхэнд үлдсэн юм.

Зургадугаар сарын 21. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын тоглолтод ялалт байгуулсан Майами Хит багийн Леброн Жеймс, Крис Бош нар баяраа тэмдэглэж байгаа нь. Майами Хит баг Финалд Оклахома Сити Тандер багийг 4-1 харьцаатай буулган авч аваргын цолыг хоёр дахь удаагаа хүртсэн юм.

Долдугаар сарын 28. АНУ-ын Колорадо мужийн Аврора хотын кино театрт болсон эмгэнэлтэй хэргийн дараа хүүгээ алдсан гэр бүлийнхэн гашуудаж байгаа нь. Алдарт Бетмэний цувралын "The Dark Knight Rise” киноны нээлтийн үеэр зэвсэглэсэн этгээдийн халдлагын үеэр 12 хүн нас барж, 58 хүн гэмтсэн эмгэнэлт хэрэг болсон билээ.

Наймдугаар сарын 12. Зуны 30 дахь удаагийн олимпийн наадам Английн нийслэл Лондон хотод нээлтээ хийлээ.

Наймдугаар сарын 19. ВикиЛикс веб сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондонд байрлах Экуадорын элчин сайдын яамны тагтан дээрээс мэдээлэл хийлээ. Тэрээр Экуадор улсаас улс төрийн орогнол хүсч, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн билээ.

Наймдугаар сарын 21. Монголын говийг тэмээгээр туулж байгаа эмэгтэй.

Есдүгээр сарын 11. Ливи улсад суугаа АНУ-ын элчин сайдын яам руу босогчид халдлаа. Уг халдлагын үеэр Ливи улсад АНУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Крис Стивинс болон элчин сайдын яамны гурван ажилтан амиа алдсан юм.

Есдүгээр сарын 17. Хатан хааны очир эрдэнийн ойн баярын үеэр Таванапулу аралд айлчилсан  Их Британийн угсаа залгамжлах хунтайж Виллиам, гүнж Кейт Мидллтон нар нутгийн уламжлалт завиар аялж байгаа нь.

Есдүгээр сарын 26. Ватикан хотын гэгээн Петрийн талбайд ээлжит айлдвар айлтгаж байсан пап XVI Бенедиктийг  хүчтэй салхи дайрлаа. Ватиканы туслах ажилтан Паоло Габриелийн папын нууц задалсан хэргийн дараа сүсэгтнүүдээ хандан мэдэгдэл хийсэн билээ.

Аравдугаар сарын 9. Пеннисилвани мужийн коллежийн хөлбөмбөгийн дасгалжуулагч 68 настай Жерри Сандински бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр 30 жилийн хорих ял эдлэхээр боллоо. Тэрээр өөрийн багийн 45 хүүхдийг бэлгийн ажил хийлгэхийг завдсан гэдэг нь баримтаар тогтоогдсон юм.

Аравдугаар сарын 19. Сирийн чөлөөлөх армийн цэрэг хотын нэгэн байрыг эзлэн, отолт хийж байгаа нь. Сирийн Алеппо хот дэлхийн хамгийн аюултай бүс нутгаар тодроод байгаа билээ.

Аравдугаар сарын 19. 17 настай Трейвон Мартиныг буудан хороосон Жорж Зиммерманыг шүүх хурал Флорида мужийн Санфорд хотын Семиноле дүүргийн шүүх түүнийг хэргийг шүүв. Тэрээр өөрийн хөрш болох Мартиныг дөрвөн удаа буудан хороожээ. Тэрээр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал 2013 оны зургадугаар сард болох тов гарсан юм.

Аравдугаар сарын 31. Сенди нэртэй хүчтэй хар салхины улмаас хохирол амссан Нью Жерси мужийн эргийн хот.

11 дүгээр сарын 6. АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, Дэд ерөнхийлөгч Жой Байден, Жилл Байден нар ялалтын баяраа тэмдэглэж байна. Обама 332 төлөөлөгчийн санал, олон нийтийн 51 хувийн саналаар АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм.

11 дүгээр сарын 8. Сенди хар салхины улмаас Нью-Йорк муж шатахууны хомсдолд өртөв.

11 дүгээр сарын 10. Хятадын коммунист намын 18 дугаар их хурал болж Хятадын удирдлага бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөв. Хятадын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга бөгөөд Коммунист намын даргаар Ши Зинпин тодорсон юм.

12 дугаар сарын 6. БНАСАУ алсын тусгалтай пуужинг харвах ажилдаа оров. Сансраас пуужин харвах байршил ийн харагдаж байна.



Эх сурвалж : News.mn



Хүндэтгэсэн : Administrator
...:::Baagiijak:::...



Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 457 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...