Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » нэгдүгээр сар » 2 » 2013 оны ордны зурхай
6:33 PM
2013 оны ордны зурхай





Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргье . Энэ удаад та бүхэндээ 2013 оны зурхайг хүргэж байна.


ХОНЬ ( 3/21-4/19)

2013 он таны хувьд амьдралын хамгийн эрч хүчтэй үе байж, гэр бүл, нийгэм дэх үүрэг бэхжинэ. Бусадтай эв зүйгээ амархан олж,  эргэн тойрынхондоо хамгийн хэрэгтэй хүн болно.

Ганцаардах мэдрэмж таныг гунигт автуулж мэдэх ч  дотоод эрх чөлөө, амар амгаланг олоход тус болно.

Карьер

2013 онд таны бүтээлч, сэргэлэн зан чанар хүчтэй сэргэнэ. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, даргатайгаа зөрчилдөх зүйл гарахгүй тул ажил дээрээ хаан  шиг хүндлэл хүлээнэ. Гэрээ хэлэлцээр ирэх онд үр жимсээ өгч эхэлнэ.
Таны амбиц түр амсхийх цаг болсон тул зорилгодоо хүрэх гэж улайрахаа түр азна. Жилийн эхний улиралд цалингаа нэмүүлэх, өндөр албан тушаалд очих магадлал өндөр.  Мэргэжлийн салбарт таны урд гишгэх хүн гарахгүй тул өөртөө 100 хувь итгэ.

Хайр дурлал

2013 он танд хайр дурлалын хувьд онцгой сонин бэлэг бэлдсэнгүй.  Хардалт, айдас таны тэвчээрийг шалгана.  Хэрвээ  хоёргүй сэтгэлээр хүлээцтэй хандаж чадвал амьдралын ханиа олж чадна. Гэрлэсэн хоньд харин ханиа хайрлаж, халамжилж чаддаг гэдгийг харуулах цаг ирж.

Сайн хүн болж харагдах гэж хичээх хэрэггүй, зүгээр л түүнд чин сэтгэлээсээ хандаж, хажууд нь байж, хайрлаж халамжил.

Хосуудыг бие биедээ ойртоход саад болох сөрөг энерги гарч болзошгүй тул муу муухай бодлоо толгойноосоо авч хая.

Санхүү

Таныг карьераа ахиулж, бизнесээ хөгжүүлэх гэж хөөцөлдөх зуур санхүүгийн зардал багагүй өснө. Санхүүгээ хатуу гараар барьж,  төлөвлөөгүй зүйлд мөнгөө бүү зарцуул. Үнэтэй эд худалдаж авах, гэнэтийн зүйлд мөнгө зарцуулахаас өмнө сайн бодоорой. Дуртай зүйлдээ цаг зав, мөнгөө зарцуулах ч хэтэвчнийхээ хэмжээнээс хэтрүүлэх хэрэггүй.

Эрүүл мэнд

2013 онд таны эрүүл мэнд эргэн тойрны чинь хүмүүсээс ихээхэн шалтгаална. Жилийн дунд үед харшил хөдөлж болзошгүй. Шүдний өвчин гэнэт сэдэрч магадгүй тул анхаар.


ҮХЭР (4/20 -5/20)

2013 он таны хувьд дуу шиг сайхан жил байх болно. Тиймээс амьдралдаа хийж бүтээхээр төлөвлөсөн том зорилтдоо хүрэхийн тулд бүх хүчээ дайчлаарай. 

Амьдрал ахуй чинь сайжирч, та  тав тухыг мэдрэх болно. Танд шинэ, ховор боломжууд үүд хаалгаа нээж байгаа тул зүгээр л хүлээж, алдалгүй шүүрэх хэрэгтэй. Жилийн ихэнх хугацаанд та санаснаа биелүүлэх боломжоор шагнуулна.

Карьер


Зөв совин, хүнд байдлаас гарах ухаан чинь танд олон удаа тус болно. Гэвч мэргэжлийн курст суралцахад гэмгүй.  Ажлынхаа голыг эхлээд нугал. Харин бусдыг нь ирээдүйд даатга.  Хичээл зүтгэлийнхээ ачаар та даргынхаа анхааралд өртөж, дэмжлэг авна. Шинэ салбарт хүч сорихоосоо өмнө нарийн ширийнийг  нь судлаарай. Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулахад саад тулгарч болзошгүйг анхаар.  2013 онд  танд карьераа ахиулах боломж нээлттэй.

Хайр дурлал

Та хэн нэгнээс найрсаг, тайван, дотно харилцааг хүснэ.  Хэрвээ та ганц бие бол хайж байсан хүнээ энэ жил олох бололтой. Гэр бүлтэй хүмүүсийн хайр дурлал бал бурмаар дүүрэн байна. Гэвч хэтэрхий романтик зан таны оролдлогыг үгүй хийж болзошгүй. 2013 онд гэнэтийн гайхалтай хамтрагчтай учрах боловч дур хүслээ тогтоон барихыг зөвлөж байна.

Тэвчээр бол харилцааны хамгийн гол түлхүүр гэдгийг сана.  Жилийн эцэст та ээдрээтэй дурлал, ойлгомжгүй харилцааны учрыг ойлгоно.

Санхүү

Санхүүгийн нөхцөл байдлаа эргэн харж, сайтар тунгаах цаг иржээ. Одоогийн нөхцөл байдал, эргэн тойронд чинь болж буй бүхэн таны зардал орлогоосоо хэтэрснийг гэрчилнэ.  Жилийн эхээр мөнгөөр сууж болзошгүй.  Тиймээс цагийн байдлыг ухаалгаар харж, олж байгаадаа сэтгэл хангалуун байж сур.  Харин жилийн эцсээр өв хөрөнгө өвлөж авах юмуу, аз тохиож гэнэт их мөнгө орж ирнэ.

Эрүүл мэнд

2013 он өөрт байгаа бүх хүчээ дайчлах жил ирж байгаа тул ажил, амралтаа зөв зохицуул. Эргэн тойрондоо цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгөөрэй. Өвчин хууч сэдэрч, гэнэт өвдөж магадгүй тул сэтгэл санаагаа тайван байлга.

ИХЭР (5/21-6/21)

Зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөснөө хэрэгжүүлж, чармайлт гаргах жил.  Амбиц чинь таныг хааны суудалд суух хүртэл зүгээр байлгахгүй.  Од гаригийн байрлал таныг зорьсондоо хүрэх замыг нээж өгч байна.  Санаагаа хэрэгжүүлж, амжилт өөд ахих боломжууд нээлттэй.

Эсэргүүцэл, дургүйцэл зам дээр чинь гарч ирэх ч хүн чанараа битгий алд.  Алхам алхмаар урагшил. Ажил амьдрал чинь өмнөх жилүүдээс дээрдэж буйд амархан дасна.

Карьер

Мэргэжлийн салбарт сорилтууд таныг хүлээж байна.  Гэвч хүнд байдлаас гарах арга танд бий. Даргаасаа магтаалын үг сонсч, дэмжлэг авна. Шинэ жилийн эхний өдрийг өөдрөгөөр эхэлвэл ажилдаа эрч хүчтэй орно. Жилийн эхээр том ажил эхлүүлвэл жилийн эцсээр үр жимсийг хураана. Ажил дээрээ жинхэнэ эрх чөлөө ноёлох тул өөрийнхөө байх, санаагаа хөгжүүлэхэд саад тотгоргүй. Хамтрагчдаасаа шинэ санаа, зөвлөгөөг найрсгаар хүлээж ав.  Хатуу, чанга байснаас уян  хатан байх нь мэргэжлийн салбарт өмнө чинь тулгарах олон бэрхшээлийг давахад тус болно.

Хайр дурлал


Хайр дурлалд  өмнөх жилүүдийнхээс төлөвшилтэй байна.  Хэн нэгэнтэй бат бөх, дотно харилцаа тогтооно. Хайр, дур хүслээ илүү сайн илэрхийлдэг болно.  Жилийн эхээр хосуудын дотно харилцаанд юу юугүй тэсрэх гэж буй бөмбөг шиг эгзэгтэй үе ирэх боловч бэрхшээл саадыг цаг хугацаанд даатгаж орхи.  Хэрвээ та ганц бие бол өөрийнхөө нөгөө тал болох хүнийг хайж олох хамгийн тохиромжтой үе.  Анхны харцаар дурладаг гэдэгт энэ удаа та итгэхээс өөр аргагүй.

Санхүү

Худалдаа, маркетингийн салбарт таныг их ашиг хүлээж байна. Гэвч санасандаа хүрэхийн тулд зардлаа аль болох багасга. Од гаригсын нөлөө таныг санхүүгийн хүнд нөхцөлд орохыг зөгнөж буй тул худалдан авах гэж буй зүйл чинь амин чухал эсэхийг дахин тунгаа.  Сэтгэлийн хөөрлөөр үнэтэй эд худалдаж авах хэрэггүй. Бодлогогүй наймаа таныг жилийн турш бүсээ чангалахад хүргэж ч мэднэ.  Жилийн дунд үед санхүүгийн хүнд байдал таныг нөмрөх боловч аюул холуур өнгөрнө. Муу гэрээ, муу хөрөнгө оруулалтаас болгоомжил.

Эрүүл мэнд

2013 онд бие өвдөж, зовоох нь бага боловч ханиад шуухинаагаас хол байхгүй бололтой. Сайн амарч, эрүүл мэнддээ анхаар.  Улайртлаа ажиллах хэрэггүй. Жилийн эцсээр хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй тул ажил амралтаа зөв зохицуулж, стрессээ тайл.

МЭЛХИЙ (6/22-7/ 22)

2013 он таны хувьд урьд жилүүдийн хичээл зүтгэл, чармайлтын үрийг хураах жил.  Амьдрал, ахуй сайжирч, амжилт танд жигүүр ургуулна.  Өөрийгөө хэн байсныг харуулах цаг ирж байна.  Хувийн болон хувьсгалын төслүүд жилийн эцэст сайн мэдээ дуулгана. Өнгөрснөө дурсах хэрэггүй. Харин ирээдүйг төсөөлж, өнөөдөртөө амьдар.

Карьер

Хамт олонтойгоо байж, тэдний нэг хэвээр байна.
Гэвч мэргэжлийн салбарт том давалгаа авчрах алхам хийх цаг ирж байна.  Од гаригсын нөлөө таныг  ухаан, чадлаа гайхуулах цаг ирснийг анхааруулж байна. Эргэн тойрондоо хүндлэл хүлээж, ахмадуудаас магтаал сонсоно. Алдсан боломжийн араас харамсахын оронд дараагийн алхмаа бод. Гэрээ хэлэлцээ ашиг авчирна.

Хайр дурлал

2013 он таныг мөрөөдөж явсан хүнтэй чинь учруулна.  Гэвч зөв цагийг сонгохын тулд тэвчээртэй хүлээгээрэй. Тэр өөрөө танд хайраа илчлэх тул тэр өдрийг тэвчээртэй хүлээж, түүнийг дураар нь тавь.  Эсрэг хүйстнээ соронз шиг татах увадис таныг илбэднэ. Анхны хайр чинь гэнэт сэдэрч ч магадгүй.  Ганц бие хүмүүс хайж явсан хүнтэйгээ учирч, гал голомтоо бадраахыг од гаригс зөгнөжээ.
 
Санхүү

2013 он таны хувьд хоосон хонохгүй, хоёр идэхгүй, мөнгө санхүүгийн хувьд дундаж жил  байх бололтой. Мөнгө санхүүгийн асуудалд уян зөөлөн сэтгэлээр хандах хэрэггүй.  Төлөвлөөгүй гэнэтийн зардлууд таныг тойрохгүй. Санхүүгийн хувьд хөл дээрээ босохын тулд шаргуу хөдөлмөрлөхийг од гаригс анхааруулж байна.  Шаардлагагүй зүйлд мөнгө бүү зарцуул.

Эрүүл мэнд

Ажлаас илүү стресс таныг туйлдуулна.   Тайван байж, эрүүл мэнддээ анхаар.  Таагүй харилцаа, хэрүүл шуугиан энергийн хүрднүүдийг бөглөж болзошгүй. Цахим ертөнцөөс аль болох хол бай. Стрессээс болж хоолны дуршилд хүчтэй өөрчлөлт орох тул хоол унданд анхаар.  Фитнес, бассейны клубт элсэхэд тохиромжтой жил.

АРСЛАН (7/23-8/22)

Шил шилээ дарсан үйл явдал, ажлууд таныг хүлээж байна. Бусадтай харилцах харилцаа шинэ шатанд гарч, өмнөх жилүүдийн төсөл, гэрээ ашгаа авчирна.  Жилийн дунд үед яаж ч эргэж мэдэх тодорхойгүй нөхцөл байдал нөмөрнө.  Гэвч цог хийморио алдаж болохгүй. Шийдэмгий алхам болгон чинь танд баярт мөчийг авчирна. 

Өөртөө үнэнч байж, амбицтай байж чадвал төсөөлж байснаас ихийг олж авна.

Карьер


Мэргэжлийн салбарт том үсрэлт хийж чадна. Олон нийтийн ажил жилийн турш үргэлжилнэ. Гэвч даргатайгаа үл ойлголцох, ажил дээрх асуудлуудаас хол байж чадахгүй.

Бусдын толгой дээрх бухлыг харахаас өмнө өөрийн толгой дээрх өвсийг хар. Шийдэмгий алхам бүр чинь ногоон гэрлээр урагшилна.  Багаар ажиллах чадвар чинь төсөл амжилттай хэрэгжихэд юу юунаас чухал гэдгийг сана.

Хайр

2013 онд та хайр дурлалын бал бурамнаас хангалттай хүртэх бололтой.  Хайртынхаа үгийг сайн сонс. Од гаригсын нөлөө хайр дурлалд таныг тайван хүлээцтэй байхыг анхааруулж байна.  Хэрвээ та ганц бие бол сэтгэлтэй хүнээ гэртээ авчрах цаг болжээ. Харин хосуудын хувьд нэг биеийн нөгөө тал болсон ханиа улам сайн ойлгож, халамжлах цаг.  Хүчтэй сэтгэл хөдлөл, романтик зан Арслангуудад илүү илэрнэ.

Санхүү

Таны санхүү, хэрэглээнд огцом өөрчлөлт 2013 онд тохионо. Таны үрэлгэн, дуртай зүйлд үнэ хайрлахгүй мөнгө цацдаг зан өөрчлөгдөнө.  Өв залгамжилсан, бэлгэнд авсан хувьцаа их ашиг авчирна. Хэрэгцээнээсээ илүү зүйлд мөнгө дэмий зарцуулахгүй байхыг од гаригс анхааруулж байна. Төсөл хэрэгжүүлэх, их сургуулийн төлбөр зэрэг томоохон зардлууд гарч ирнэ.

Эрүүл мэнд

2013 онд биеийн эрүүл мэнд онцгой сайн байна.  Сэргэсэн эрч хүч тань таны амьдралд хандах хандлагыг өөрчилнө.  Хөдөлгөөний дутагдал, ядаргаанд орж болзошгүй тул ажил амралтаа зөв хослуулж, спортоор хичээллэж, идэвхитэй амьдралын хэв маягийг сонго. 

ОХИН (8/23-9/22)

Амжилт ололт хичээл зүтгэлийг чинь шагнана.  Заналхийлэл сүрдүүлэг гарч ирэх боловч жилийн ерөнхий ноён нуруу өмнөх жилүүдийнхээс хавьгүй сайныг зөгнөж байна. Бясалгал, буяны үйлс танд хайж байсан сэтгэлийн амар амгалан, тайван байдлыг авчирна.

Карьер


Мэргэжлийн салбартаа та дахин төрнө. Тушаал дэвших, татгалзахын аргагүй саналууд ар араасаа хөвөрнө. Хийсэн бүтээсэн зүйл чинь танд хүндлэл авчирна. Гэвч энэ бүхэн маргааш ирнэ гэж хууртах хэрэггүй.  Зарим зүйл таны бодож байснаас өөрөөр эргэвэл бэлтгэлтэй бай.  Бүх хүч чадлаараа чармайж зүтгэвэл та нэг л өдөр шинэ ажил дээр сэрнэ.

Хайр дурлал

Таны эмзэг, уярам хайр дурлалд  энэ онд жигүүр ургана.  2013 онд та хайр халамжийг бүрэн дүүрэн мэдэрнэ. Хэрвээ та ээдрээтэй хайр дурлалын эзэн бол хайрттайгаа ойлголцож,  гал голомт үүсгэх цаг. Сэтгэл амар, тайван байдал дотно харилцаанд ноёлно.

Санхүү

Мөнгө санхүүгийн хувьд хамгийн таатай жил тохиож байна.  Энэ эерэг өөрчлөлтийг та шинэ оны эхний өдрөөс л мэдрэх болно. Зовсон нэгэнд туслах сайн хэрэг ч өөртөө нөөцтэй үлдэхээ бүү мартаарай.  Олсны хэрээр үрж мэдэх тул тооцоотой байж, хэрэгтэй зүйлдээ ухаалгаар зарцуул. Хүнд мөнгө зээлүүлж, зээлэхдээ эргээнд гарах аргагүй хүнд нөхцөл байдалд орж магадгүй тул болгоомжил.

Эрүүл мэнд

2013 онд та эрч хүчээр бүрэн цэнэглэгдсэн мэт байна.  Зарим нэг зүйлийг өөрийн хэм хэмжээнээс давтал хийж, гайхашруулна.  Тиймээс эрч хүчээ зөв ашиглаж, зорьсондоо хүрэхийг хичээ.  Жилийн эцэст ядаргаанд орж, өвдөж магадгүй тул өөртөө цаг зав гаргаж, эрүүл мэнддээ анхаар.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Олон жилийн өмнөөс төлөвлөсөн, удаан хүлээсэн зүйл биелэх цаг ирлээ. Таны сэтгэл, зүтгэл цагийн шалгуурыг давсан.  Эргэн тойрны болон ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байж, тэднийг сонс. Зовох цагт нөхрийн чанар танигдана.

Карьер

Мэргэжлийн ур чадвараа харуулах жил. Гэвч аюул холуур өнгөрөх тул эмээх зүйлгүй.  Шаргуу хөдөлмөрөө үнэлүүлэх ховор боломж гарч ирнэ. Албан тушаал дэвших, цалин нэмэгдэх зэрэг боломжууд таныг хүлээж байгаа.

Унтах нойр, идэх хоолоо мартаж байж хийсэн ажил чинь үнэлэгдэнэ.  Багийн ажил үр дүн авчирна. Мэдлэгээ дээшлүүлж, зэрэг нэмэх сургалтанд явж магадгүй.

Хайр дурлал

Дурласан жинлүүрт ээлтэй жил тохиож байна.  Жинлүүр хайртай хүнээ ойлгох гэж хичээх тул тэдний дотно харилцаа шинэ шатанд хүрнэ.  Гэвч тэвчишгүй үгээр уучлашгүй алдаа гаргахаас болгоомжил.  Ганц бие жинлүүр олон үдэшлэг, уулзалтын үеэр бат бөх харилцаа тогтоох нэгэнтэй учирна.  Хосууд нэг нэгэндээ нээлттэй байж,  бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх цаг ирж байна.

Санхүү

Суусан газраасаа шороо атгах жил тохиож байна.  Нэг үгээр чулууг алт болгох гэсэн хичээл чармайлт болгон биелэх болно. Санхүүгийн гэнэтийн таагүй явдлууд гарч ирэх ч толгой өвтгөх асуудал биш.  Эхлүүлсэн ажил чинь үр жимсээ өгнө.  Санхүүгийн асуудал дээр ойр дотныхондоо үл итгэсэн хандлага гаргаж болохгүй.

Эрүүл мэнд

Бодисын солилцоо сайжирч, биеийн эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна.  Хоол боловсруулах эрхтэн болон мэдрэлийн судлууд хямарч мэдэх ч түр зуурынх байх болно.

Жинлүүрийн ордныхоны хувьд хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж, идэвхитэй амьдрах үе ирж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/ 21)

2013 он Хилэнцийн хувьд  өмнөх жилүүдийн ажлаа дүгнэж цэгнэх жил.  Од гаригс ямар нэгэн таагүй явдлыг зөгнөн нууцаа хадгалсаар буйг анхаар.  Тиймээс ирээдүйн сайн сайханд бэлтгэн амарч, сувилуулж, эрч  хүч хуримтлуул.  Таныг зүгээр суулгахгүй байгаа амбиц жилийн эцсээр танд юм дуулгана. Бүтээлч байдлаа хэзээ ч бүү орхи. Ажлын ачаалал, амралт хосолсон жил. 

Карьер

Мэргэжлийн салбарт хүрсэн амжилт алдар нэр, шагнал авчирна.  Мэдлэг боловсролоо дээшлүүлэх тухай бодлоо бүү хойш тавь. Хамтарсан ажил, төсөл энэ жил ашиг авчирна.  2013 он таны хувьд  хамгийн хөдөлгөөнтэй жил байх болно.

Уран бүтээлч эрэл хайгуул үр дүнгээ өгнө. Мэргэжлийн салбарт ахиж дэвшихэд цаг зав гарга.

Хайр дурлал

Дурласан Хилэнцийн хувьд 2013 он хамгийн адармаатай жил байх болно.  Гэвч дотроо бодолтой, дороо суурьтай байж чадвал нөхцөл байдал эерэгээр эргэнэ. Эсрэг хүйстэндээ өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирна. Од гаригс жинлүүрийн дотно харилцаа төгс зохицохыг зөгнөж буй.  Хайртыг чинь дур хүсэл, романтик байдал улам өдөөнө гэдгийг бүү мартаарай.

Санхүү

Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулж, төлөвлөөгүй зүйл худалдаж авахаас татгалз.  Шинэ эд худалдаж авах  шуналаа тэр дор нь унтраа.  2013 онд ашигтай хэд хэдэн гэрээ байгуулна.  Таны бүтээлч сэтгэлгээ багагүй ашиг авчирна. Жилийн эцсээр санхүүгийн хүнд байдалд оруулж мэдэх биржийн тоглоомд бүү оролц.  Санхүүгийн ашиг орлого жилийн турш таныг сэтгэл хангалуун байлгана.

Эрүүл мэнд

Бие гэнэт өвдөж сандаргах боловч айх аюул биш. Эрүүл мэнддээ анхаар. Шүд гэнэт өвдөж болзошгүй. Жилийн эцсээр ядарч, тамир тэнхээ сульдаж магадгүй тул хоол, унданд анхаар.

НУМ (11/22-12/21)

2013 он таныг амьдралд эргүүлэн авчирна. Урьд жилүүдийн аар саар асуудлууд, саад тотгор агаарт замхарсан мэт алга болно. Тэвчээр алдахад хүргэж байсан саад бэрхшээлүүд алга болсноор та амьдралыг өөдрөгөөр харж эхэлнэ.  Гэвч жилийн турш үргэлжлэх үлгэрийн мэт таатай уур амьсгал, орчин жилийн эцсээр бага зэрэг намдана.

Карьер

Мэргэжлийн салбар танаас эрч хүч, чармайлт шаардана. Дуусгаагүй ажил сунжирч, тэвчээрийг шалгана. Гэвч таны өгсч буй цааш нэг нэгээр нэмэгдэж буйг бүү март. Од гаригсын нөлөө танд зөв замаа олоход тусална.  Захиргаа болон хууль дүрэмтэй холбоотой ажил  шагнал авчирна.

Жилийн эцсээр тушаал дэвшиж, цалин нэмэгдэнэ.

Хайр дурлал

2013 онд таны хайр дурлал зөрчил, үл ойлголцлын давалгаанд ч тэсч үлдэнэ. Эсрэг хүйстэнд татагдах дур хүсэл их байна.  Оройтсон ч гэлээ хуурамч багаа хуулан авч, өөрийнхөөрөө үлдэхийг хичээ.  Энэ бүхэн амрагийнхаа хэн бэ гэдгийг олж мэдэхэд тусална. Өөрийгөө өмөөрөхөө боль. Жилийн дундуур дотно харилцаа өөрчлөгдөнө. Харин ганц бие Нум энгийн хэрнээ хөгжилтэй дэмий зүйлсээр цагийг өнгөрөөнө.

Санхүү

Карьераа ахиулах ховор боломж гарч ирнэ.  Бизнесээ хөгжүүлэх, ашиг олох оролдлого чармайлт бүр хоосонгүй байна.  Өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажил үр жимсээ өгч эхэлнэ. Бизнесийн цоо шинэ салбарт хүчээ сорихоос айх хэрэггүй.

Эрүүл мэнд

Оны эхээр санаа зовоож байсан өвчин хууч намжина.  Бие эрүүл мэнд ерөнхийдөө сайн байх боловч сэтгэл санаагаа тайван байлгаж, эрч хүчээ сэргээх хэрэгтэй.  Од гаригс танд сайн нойр авч, спортоор хичээллэн идэвхитэй амьдрахыг анхааруулж байна. Биеийн дархлаа сайн байх  боловч толгой өвдөх, хамар шархирах зэрэг зовиур илрэх тул сайн амарч, сувилуулах хэрэгтэй.

МАТАР (12/22-1/ 19)

2013 он танд амьдралыг гэрэл гэгээтэй талаас харж, олон өөрчлөлт гарахыг зөгнөж байна. Шаргуу хөдөлмөрлөсөн жилүүдийн эцэст амарч, өөртөө цаг зав гаргах үе ирж байна. Таныг жилийн турш тайван амгалан уур амьсгал, орчин хүрээлэх тул энэ цагийг ашиглан олон нийтийн ажил, буяны үйлст цаг заваа гарга.

Карьер

Хийж буй ажлаа гартаа оруулж, мэргэжлийнхэн дундаа ялгарах үе. Таны ухаан, чадал, бүтээлч зан мэргэжлийн салбартаа үнэлэгдэнэ. Ажил дээрээ хамт олон, удирдлагуудтайгаа харилцах харилцаанд таатай, эерэг уур амьсгал голлоно.  Шаргуу хөдөлмөр, зүтгэлийг чинь жилийн эцсээр шагнана. 

Хайр дурлал


Хайр дурлал танд үүдээ нээж байна. Од гаригсын нөлөө танд тохирох тэр хүнийг илгээнэ. Сэтгэлээ илчлэхэд саад тотгор байхгүй.  Хайж байсан хүнээ олж, түүндээ сэтгэлээ илчлэхэд хамгийн тохиромжтой үе тохиож байна. Хайр дурлалд ажил дээрх шигээ азтай, одтой байна. Гэвч ажил амьдралаа ялгаж салгахаа бүү мартаарай. Хайртаасаа юуг ч битгий нуу.  Жилийн эцсээр хайр дурлал бал бурмаар бялхана.

Санхүү

Санхүүгийн хувьд өсөлттэй жил байна.  Мөнгөө хадгалж, ирээдүйдээ хөрөнгө оруулахад хамгийн таатай үе.  Материалист ертөнцөд та мөнгөний тусламжтайгаар жинхэнэ эрх чөлөөг эдлэх болно. Гэхдээ хэрэглэж буйгаасаа илүүг хандив, буяны үйлст зориулах нь өөртөө сэтгэл хангалуун явахад тусална. Мөн хүнд өдрүүд ирэхэд бэлэн байхын тулд санхүүгийн тогтвортой байдлыг бий болго.

Эрүүл мэнд


Аливааг өөдрөгөөр харах чадвар таныг эрч хүчтэй болгож, тэргүүн шугам руу татдаг. 

Таны энэ эрч хүчтэй зан оюун ухаан болон эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Өөх тос, нүүрс уснаас холуур явж, амарч, бясалгаж, ажлаасаа түр холд.

ХУМХ (1/20-2/18)

2013 он таны төсөөлж байснаас тайван жил болно. Ирээдүйд өсч дэвших ховор боломжууд нээгдэнэ. Танд бүх хөзөр байгаа тул боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Гэвч эрс алхмуудын чинь үр дүн эргээд толгой дээр чинь буухыг тооцоол.

Карьер

Таны карьерт өөрчлөлт, хувьслууд гарахыг од гаригс зөгнөж байна. Шинэ зам, шинэ нөөц боломжууд нээлттэй. Уран бүтээлч эрэл хайгуул эсвэл цаг заваа гаргаж хийсэн ажлыг чинь үнэлэх хүн гарч ирж, авьяасыг тодруулна. Шаргуу хөдөлмөр, зүтгэл чинь  зохих үр дүнгээ харуулна. 2013 он таны хувьд шинэ ажлыг эхлүүлж, соёолуулах жил болохоос ургац хураах жил биш.

Хайр дурлал

2013 он Хумхын хайр дурлалд аз жаргал, баяр хөөр ивээж байна.

Гэвч хайртай гэдгээ харуулах гээд залхааж мэдэх тул өөрийнхөөрөө байж, өөрийгөө таниул.  Хуучин амрагтайгаа дахин тааралдаж мэднэ.  Гэвч  том урхинд орохоос болгоомжил. Хэрэгтэй үед найз нөхдийн зөвлөгөөг сонс.  Хэрвээ та ганц бие бол сэтгэл хөдлөл, романтик үйл явдлууд энэ онд тасрахгүй.  Өнөөдрөөр амьдарч, маргаашдаа бэлд.

Санхүү

Мөнгө, санхүүгийн өөрчлөлтгүй жил. Худалдан авах гэж буй зүйлээ энэ удаа хойш тавь. Жилийн дунд үеэр их мөнгө орж ирнэ. Гэвч энэ бол мөнгөө зөв зарцуулах эхний дохио. Зардал бага гаргаж, ирээдүйдээ эрсдэл учруулахаас сэргийл. 

Эрүүл мэнд


Эрүүл мэндийн хувьд тааламжтай жил.  Санаа зовоосон асуудлуудад ач холбогдол өгөх хэрэггүй.

 Сэтгэл хөдлөлөө барьж, эрч хүчээ нөө. Нэг дор хэт их идэхээс татгалзаж, дарамт ихсэх үед бясалгал үйлд.

ЗАГАС (2/19-3/20)

Амьдралд эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн жил.  Шинэ ажил, шинэ танилууд гарч ирнэ.  Нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, холбоо тогтооно. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, санаагаа бодит болгон хэрэгжүүлэх чадвартай болно. Саад тотгорыг тактик, дипломат аргаар зохицуулж, хүссэнээ чөлөөтэй хийнэ.

Карьер

Карьераа ахиулах төлөвлөгөөний хамгийн таатай үе ирж байна. Өөрийн юу хийж чаддагаа харуулах цаг.  Гэвч хүлэгдмэл байдлаас гарахын тулд шаргуу ажиллах хэрэгтэй.  Ажил дээр даргатайгаа зөрчилдөж, санал зөрөлдөж магадгүй.  Сонссоноо чихнийхээ хажуугаар өнгөрөөж, галыг унтраа. Урт удаан хугацааны төсөл амжилт авчирна.

Хайр дурлал

Хайр  дурлалд сэтгэл хангалуун байна.  Амьдралын чинь хамгийн гайхалтай, мартагдашгүй цаг үе таныг хүлээж байна. Гэвч бүх зүйл санаснаар болно гэж найдах хэрэггүй. Өнгөрсөнд болсон үйл явдлууд дотно харилцаанд сэв суулгаж мэднэ.  Хайртдаа өөрийнхөө бүрэн таниулж, сэтгэлээ уудал. Гэр бүлтэй загаснуудын хувьд халуухан үйл явдлууд хүлээж байна.

Санхүү

Орлого зарлагын тэнцвэрийг хадгалах хамгийн тохиромжтой үе.  Санхүүгийн гэрээ хэлэлцээ хийхдээ өмнөх алдаанаасаа сургамж ав.  Алдаагаа бүү давт.  Бизнес сэтгэлгээ чинь энэ онд таныг санхүүгийн тодорхойгүй нөхцөл байдлаас гаргана.  Жилийн эцэст санхүүгийн хүнд байдлаас гарах гайхалтай санааг хэрэгжүүлнэ.

Эрүүл мэнд

Амьдрах хэв маягаа өөрчилж, муу зуршлаа хая. Аливаа зүйлд уужуу тайван хандаж, стрессээ тайл. Буруу хооллолтоос татгалзаж, спортоор хичээлэл.



Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 835 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 4
Аватар

2013-03-29,5:07 AM Баасан гариг
Ангилал: Гишүүн
bayrlalaa shan uram zorig orhoor medeelel tavisan bn zarim zurhaig unshhaar dandaa har baraan bolj butehgui yum bichsen bdag haayaa ch gsen iim gegeeleg yum bicheh hergtei kkk
Аватар
baagiijak
2013-01-11,3:45 PM Баасан гариг
Ангилал: Гишүүн
Miniih bolohoor uher jil uneheer shan jil boloh yum bnlee shuu heheh happy happy
Аватар
Meenie_mo
2013-01-09,8:59 PM лхагва гариг
Ангилал: Гишүүн
Minii ord bol ohin bayrlalaa hehe
smile smile smile smile
Аватар

2013-01-09,4:06 PM лхагва гариг
Ангилал: Гишүүн
kkkkkkkkkk bayrlalaa uram orjloo ntr
:rolleyes:
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...