Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2012 » Арваннэгдүгээр сар » 7 » ”Акулууд” тэнцсэн тойрог
2:30 PM
”Акулууд” тэнцсэн тойрог



2012/13 оны улирлын Аваргуудын лигийн А,В,С,D хэсгүүдийн 4-р тойргийн тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тойргоос эхлэн аль баг хэсгээ тэргүүлэх мөн тэмцээнээс аль нь цааш шалгарах боломжгүй болох нь эхнээсээ тодордог билээ.

А хэсэгт Францын ПСЖ клуб Хорватын Динамо Загреб клубыг 4:0 илт илүүрхснээр Динамо Загреб ганц ч оноогүй хэсгээс гарах боломжгүй болж байна. Гоолуудыг Алекс, Матуйди, Менез болон Оаро нар оруулсан бөгөөд 4-үүлэнд З.Ибрагимович гоолын дамжуулалт өгжээ. Харин хэсгээ тэргүүлж явсан Порто клуб Динамо Киевын талбайд зочлон 0:0-р тэнцсэн ч шигшээ 16-д шалгарах болзлоо хангалаа. Ийнхүү хэсгийг Порто 10 оноотой тэргүүлж, ПСЖ 9 оноотой, Динамо Киев 4 удаалж байна.

В хэсэгт өмнөх тойрогтоо Арсеналыг талбай дээр нь буулгаж авсан Шальке энэ удаад өөрсдийн талбайдаа тэднийг хүлээн авч 2:2-р эвийн гэрээ байгууллаа. 18 дахь минутад Уолкэтт, 26 дахь минутад 0.Жиру нар гоолдсон эхний хагасын төгсгөлд К. Хунтелаар тооны харьцааг ойртуулсан. Дараагийн хагаст талбай эзэд илүү тоглож байсан ч цорын ганц тэнцээний гоолыг Фарфан оруулсан юм. Нөгөө талд Олимпиакос Францыг Монпельег 3:1-р хожиж 6 оноотой хүснэгтийн 3-рт бичигдэж байна. Харин тэдний дээр Арсенал 7 оноотой,Шальке 8 оноотой.

С хэсэгт Испаний Малага клуб үнэхээр сайн тоглолтыг үзүүлсээр байна. Тэд өнгөрсөн тойрогт талбай дээрээ АС Миланыг буулган авсан бол энэ удаад талбай дээрээс нь 1 оноотой буцаж шигшээ 16-д шалгарах болзлоо хангасан 2 дахь баг болж чадлаа. Малага 73 дахь минут хүртэл 1:0-р тэргүүлж явсан ч Бразил довтлогч А.Пато тэнцээний бөгөөд эцсийн гоолыг оруулсан. Харин Андерлехт клуб Халкгүй Зэнитыг 1:0-р буулган авч хэсгийн анхны хожлоо авлаа. Мөн тэд сүүлийн 9 жилд талбайдаа хийсэн анхны Аваргуудын лигээ хожлоо авсан нь энэ байлаа. Ийнхүү Малага 10 оноотой тэргүүлж, Милан 5 оноотой, Андерлехт 4 оноотой, Зэнит 3 оноотой тус тус бичигдэж байна.

Үхлийн D хэсэгт хожигдох эрхгүй Манчэстэр Сити талбайдаа Аяаксыг хүлээн авч тоглолоо. Харамсалтай нь эхний 17 минутад Аяаксын ахлагч С.Де Йонг хоёр гоолыг оруулж талбайн эздийг маш хүнд байдалд шилжүүлсэн. Гэхдээ 5-хан минутын дараа Яя Туре тоог ойртуулж улмаар 74 дэхь минутад С.Агуэро тоог 2:2 болгож тэнцүүлсэн. Агуэро 2 ч удаа хаалганд гоол оруулсан ч үүнийг нь отон хэмээн тооцоогүй. Ийнхүү тэд 2 оноотой хүснэгтийн адагт бичигдэж байгаа бөгөөд үлдсэн 2 тоглолтондоо хожсон ч гэсэн цааш шалгарах боломж тун бага үлдлээ. Харин өнгөрсөн тойрогт Дортмунд клут ялагдсан Испаний Реал Мадрид Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ тэднийг хүлээн авч 2:2-р тэнцлээ. 28 дахь минутад М.Ройс салхийг нээж улмаар Пэпэ тоог тэнцүүлж, эхний хагасын төгсгөлд Арбелоа өөртөө авто гоол хийж эхний үеийг талбайн зочид тэргүүлсэн. Харин тоглолтын үндсэн цаг дуусахаас ганцхан минутын өмнө М.Өзил чөлөөт цохилтоос гоёмсог гоолыг оруулж тоог дахин тэнцүүлж 7 оноотой болж ирсэн. Тэдний дээр Дортмунд 8 оноотой, доор нь Аяакс 4 оноотой бичигдэж байна.

Үр дүнгүүд:
Динамо Киев 0:0 Порто
ПСЖ 4:0 Динамо Загреб

Олимпиакос 3:1 Монпелье
Шальке 2:2 Арсенал

Андерлехт 1:0 Зэнит
АС Милан 1:1 Малага

Манчэстэр Сити 2:2 Аяакс
Реал Мадрид 2:2 Дортмунд


Тоглолтын уеийн зураг дүрс :






Эх сурвалж: www.sportbox.mn
Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Урлаг,спорт | Үзсэн: 489 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 1
Аватар

2012-11-11,3:06 PM Ням гариг
Ангилал: Гишүүн
tentseheerch araggui yum aa. :v: :laugh: :laugh:
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...