Та бүхэндээ Аравт хэмээх эртний түүхээс сэдэвлэсэн нэгэн сайхан киног хүргэж байна.
Хэдий гараад удсанч гэсэн завгүй ,үзээгүй , мэдэхгүй хүн байгаа бизээ.
Youtube-ээс оруулсан болхоор хөлцөл өчье.Тухлан сууж таалан
соёрхонуу.
Киноны тухай :
Дэлхий ертөнц асар хурдтай даяаршиж байгаа өнөө үед улс орнууд өөрийн
үндэстний өвөрмөц ахуй соёл, гоо зүй, ёс суртахууны үнэт зүйлсээ
хадгалан үлдэхийн тулд тэр бүхнээ тодотгон харуулсан кино уран бүтээл
туурвихыг чухалчлан үзэх болсон. Хамгийн ойрын жишээ гэхэд урд, хойд
хоёр орны маань авъяаслаг найруулагчид "Баатар”, "Удвал цэцгийн хараал”
/найруулагч нь Жан И Моу/, "Улаан хавцал” /найруулагч нь Жон Вү/, "Бид
ирээдүйгээс ирсэн залуус” /найруулагч нь Андрей Малюков/, "Адмиралъ”
/найруулагч нь Андрей Кравчук/, "Гангачуул” /найруулагч нь Валерий
Тодоровский/, "Тарас Бульба” /найруулагч нь Владимир Бортко/ зэрэг
сонгодог кино уран бүтээл туурвиад байна. Гайхалтай нь энэхүү кинонуудыг
тухайн улсынх нь Соёлын яам дэмжин бүтээлгэсэн байх юм. Харин манай улс
жижиг зах зээлтэй, ядуу орон гэх өрөвдөм далбаан дор гар хумхин хойш
сууснаас болж бидний үр хүүхэд, хойч үе маань Монгол гэсэн бүхнээ орхиж,
нэг л мэдэхэд харийн хэл соёл, түүх домгийг бишрэн дагах болоод байна.
Бид өвгөд дээдсээсээ өргөн уудам нутаг, арвин баялаг түүхийг өвлөн
авч үлдсэн тэнгэрлиг ард түмэн. Тиймдээ ч өөрийн түүх соёлоо өөрсдөө
бүтээж дэлхий нийтэд сурталчилан таниулах эрхтэй улс. Энэ ч үүднээс
"Монголфильм групп”-ийн уран бүтээлчид "Аравт” хэмээх уран сайхны киног
ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран туурвисан билээ.
Петер Жексон /"Crossing the Line”/, Доуг Лиман/"Jumper”/, Рон Ховард
/"Angels & Demons”/ зэрэг нэрт найруулагчид хамгийн сүүлийн үеийн
дижитал кино камер болох "RedОne 4k" - р өөрсдийнхөө бүтээж буй киноны
зургийг авснаар дэлхийн киночдын анхаарал энэхүү дижитал технологи руу
зүй ёсоор хандаад байна. Цэгийн нягтшил, өнгөний ялгарал болон бусад
үзүүлэлтээрээ бидний сайн мэдэх 35 мм–ийн хальснаас илүү чанартай
гэгдээд байгаа дээрхи дижитал технологийг "Аравт” уран сайхны кино
ашиглан бүтээсэн бөгөөд ингэснээрээ олон улсын чанартай кино
фестивалиудад оролцох бүрэн боломжтой болсон гэж тус киноны уран
бүтээлчид ярьж байна.
Найман зууны тэртээх Чингис хааны маань тухай гадна, дотны уран
бүтээлчдийн нэг бус бүтээл олны хүртээл боллоо. Тэр бүрийд Чингис хаан
гэж ямархан хүн байгаад, яаж дэлхийг байлдан дагуулав гэдгийг өөр
өөрсдийнхөөрөө тод томруун дүрслэн харуулсан. Гэвч энэхүү агуу үйлийн
амин судас, гол хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч
тэмцэж, хооллож ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг
нэгэн санаа, нийтийн хүчээр хэрхэн туулж, ялахын ид хав, ялагдахын гуниг
зовлонг хэрхэн хуваалцаж, эцэст нь хатуу бүхнийг хатамжлан сөрсөн цэрэг
эрс тулааны талбарт эрсдэн унахдаа ижий аав, эх нутаг, эхнэр хүүхдээ
хэрхэн санан дурсаж, шаналан гашуудаж асаныг харуулж чадсан нь хэд
билээ...? Энэ бүхний хариултыг та бид "Аравт” уран сайхны киноноос авч
болох нь ээ...
Дашрамд сонирхуулахад энэхүү кинонд Монгол Улсын талаас Төрийн
соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ё.Цог, МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА
Д.Гүрсэд, Н.Онон, Г.Золбоот, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г. Алтаншагай,
Б.Амарсайхан, Д.Ганцэцэг нарын жүжигчид Өвөрмонголын талаас
Б.Баасанжав, Б.Аюурдадь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нарын жүжигчид
тоглосон юм байна.
АРАВТ
Бүтээгчид: "Монголфильм групп”, ӨМӨЗО-ны "Нүүдэл соёл” кино компани
Ивээн тэтгэгчид: ”Аэромонголия” ХХК, ”АПУ”ХХК, ”Чингис хааны онгон”ХХК
Киноны уриа: "Эгэл цэргийн цээжинд өрлөг жанжны зүрх цохилдог”
Продюсер: И.Шагдарсүрэн
Найруулагч: Д.Золбаяр И.Шагдарсүрэн
Зохиолч: О.Эрдэнэ
Оператор: Г.Баттулга И.Хасболд
Зураач: Ж.Цог
Хөгжмийн зохиолч: Б.Чинбат
Киноны төрөл: Тулаант, түүхэн драм
Киноны нээлт: 2012.04.21
Киноны үргэлжлэх хугацаа: 90 минут
И.Шагдарсүрэн: /”Аравт” уран сайхны киноны продюсер/
-Бидний баримтлан дагаж ирсэн түүхэн соёл бол нийт Монгол үндэстний
соёл юм. Хоёр орны уран бүтээлчид хамтарч байгаа болохоор киноны маань
ур хийц улам нэг шат ахиж, дэлхийн киноны зах зээлд Монгол соёлоо
сурталчилах сайхан боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Б.Баасанжав:/Өвөр Монголын Чингис хаан/
Би "Аравт” уран сайхны кинонд Цахир аравтаны дүрийг бүтээсэндээ
баяртай байна. Миний бүтээсэн Чингис хааны дүр Ар монголын ах дүү нарт
хүрч, сайхнаар хүлээн авсанд их баяртай байгаа. Би энэ дүрдээ хайртай,
надад заяасан их хувь заяа гэж боддог. Тэр цагаас хойш хорин хэдэн жил
жүжигчний мэргэжлээр ажиллаа. Олон ч кино, жүжгэнд дүр бүтээлээ. Гэвч
Монгол хэлээрээ тоглож байсангүй. Улс үндэстнийг соёлоор нь таньдаг. Тэр
нэгэн цагт Чингис хаан маань морин дэл дээр дэлхийг тойрсон бол өнөөдөр
манай Монголчууд соёлоороо дэлхийг тойрох цаг болжээ. "Аравт” кино тэр
бодлыг минь гүйцэлдүүлнэ гэдэгт итгэж байна.
Үзэх :