Асуудалтай арьсаа хэрхэн зөв арчлах вэ?
-Үнэн үү, худал уу? Батга нь ариун цэвэр муу сахихаас үүдэлтэй.
Яг ч тийм биш. Батга нь ариун цэвэрч биш хүний арьсан дээр л гардаг
гэсэн буруу ойлголт бий. Бодит байдал дээр, батга нь тослогжилт, нян
бактер, болон арьсны үхмэл эд эсээс үүдэлтэй юм. Арьсаа жирийн
цэвэрлэгчээр цэвэрлэх нь зөвхөн арьсан дээрх илүүдэл тос, үхмэл эд эсийг
л арилгадаг. Харин дахиж батга үүсэхээс сэргийлэхийн тулд чи бензол
пероксид юм уу салицилийн хүчил мэтийн идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүн
хэрэглэх нь чухал юм.
- Миний арьс маш тослог. Би өдөрт 4-5 удаа угаадаг боловч миний
нүүрэн дээр гарсан батганууд улам нэмэгдээд байдаг. Нүүрээ олон угаах нь
буруу юу?
Өдөрт 2-3 удаа зориулалтын, шүлтлэг багатай шингэн савангаар угаах нь
хамгийн зөв юмаа. Хэрэв чи арьсныхаа тослогийг багасгаж байна гээд, олон
дахин угаах юм бол, тослогийн булчирхай чинь "эсэргүүцэл” үзүүлж, улам
идэвхтэй ажиллах болно. Мөн хүчтэй бүтээгдэхүүнийг өдөрт олон дахин
хэрэглэвэл арьс чиньч эмзэг болно. Арьсны тослогийг багасгаж, батгыг
арилгах химийн үйлчилгээтэй "Clean&Clear Advantage” угаагч гель бий.
-Би нүүрээ өдөр тутам угааж, будгийг нь цэвэрлэдэг. Тэгсэн
хирнээ л бохирдол нь сайн арилахгүй байх шиг санагдах юм. Яаж угаах
ёстой юм бэ?
Хамгийн эхлээд өөрийнхөө арьсанд тохирсон угаагчийг олох хэрэгтэй гэж
зөвлөх байна. Нүхжилт ихтэй арьсанд мусс буюу хөөсөн цэвэрлэгч хамгийн
сайн тохирдог. Мөн нүх ихтэй бол долоо хоногт хоёроос илүү скрабдах
хэрэггүй. Хоёр гартаа угаагч савангаа түрхэж хөөсрүүлж байгаад эхэлж
хоёр хөмсөгний дээд хэсгээр дотогшоогоо чиглэлээр угаана. Тэндээсээ доош
хамар, хамарны хоёр тал, доод хэсгийг угааж, дээш үснийхээ уг хэсгийг
савандана. Хамгийн сүүлд эрүүгээ савандаж бүлээн усаар зайлна.
Батгатай арьсны арчилгаанд зөвхөн угаах, цэвэрлэхээс гадна өөр юунд анхаарах ёстой юм бол?
Батгатай арьстай хүн дэрний уутаа байнга сольж байх хэрэгтэй. Учир нь
дэрний уутанд шингэсэн хөлс, тос эдгэрч байгаа арьсыг нэмж үрэвсүүлэх
магадлалтай. Мөн хэн нэгэнтэй алчуураа солих, дундаа хэрэглэх хэрэггүй.
Тэр хүний арьсан дээрх нян бактер чинийхд наалдаж болно.
Дээрх асуултуудаас үүдэн бид асуудалтай арьсны өдөр тутмын арчилгааны дэглэмийг хүргэж байна:
Угаах: Нүүрнийхээ будаг, бохирдол, илүүдэл тослогийг
цэвэрлэхийн тулд эхлээд нянгийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, батга
үүсэхээс сэргийлдэг шингэн савангаар угаах хэрэгтэй. Clean &
Clear-ийн идэвхтэй үйлчилгээтэй, нүхний бөглөрлийг арилгаж үхэжсэн эсийг
гуужуулдаг "Advantage” шингэн саванг зөвлөж байна. Хатуу, шүлтлэг ихтэй
савангаар угаах нь арьсыг улам хуурайшуулж, арьсны хүчил шүлтийн
тэнцвэрийг алдагдуулснаар амархан улайдаг, цочирдог эмзэг арьстай
болгодог. Тиймээс аль болох хатуу савангаар угаахаас зайлсхийгээрэй. Мөн
зөвхөн усаар угаах нь нүүрний будаг, тослог, бохирдлыг сайн арилгаж
чадахгүй дутагдалтай байдаг.
Гүн цэвэрлэх: Нүүрээ угаасны дараа лосьоноор арьсны нүхийг гүн
цэвэрлэж, арьсаа сэргээх хэрэгтэй. Шингэн савангаар хэдий сайн
цэвэрлэсэн ч, тодорхой хэмжээний бохирдол арьсан дээр үлддэг. Ялангуяа
нянгийн эсрэг үйлчилгээтэй лосьоныг сонгон хэрэглэх нь нүүрэн дээр элдэв
шидийн батга, үрэвсэл гарахаас сэргийлдэг.
Чийгшүүлэх: Арьсаа сайтар цэвэрлэснийхээ дараа түүний гоо
сайхан, толигор булбарай байдлын талаар ч бас бодох хэрэгтэй. Тиймээс
цэвэрлэгээнийхээ дараагаар арьсаа чийгшүүлж, тос түрхэх хэрэгтэй. Өсвөр
насныхан, тослог арьстай хүмүүс тосны найрлага агуулаагүй, дан
чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсанд чийгшил өгөөд зогсохгүй,
батга гарахаас сэргийлдэг. C&C-ийн чийгшүүлэгчийн найрлагад тос
агуулагддаггүй учир арьсыг сайтар чийгшүүлж, урьдчилан сэргийлэх
үйлчилгээг үзүүлдэг.
Нэмэлт арчилгаа: Зөвхөн өдөр тутмын арчилгаанаас гадна долоо
хоногт нэгээс хоёр удаа маск тавих, утах, нүх агшаах бүтээгдэхүүн
хэрэглэх зэргээр нэмэлт арчилгаа хийх хэрэгтэй. Хэрэв чи тослог арьстай
бол шавран маск хамгийн тохиромжтой. Мөн нүүрээ халуун бүлээн усаар
угаасныхаа дараа хүйтэн усаар давхар зайлж байгаарай. Тэгвэл
температурын эрс өөрчлөлтөнд нээгдсэн нүх агшиж, чангарах болно.
...:::Cool-mgl:::...
|