Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2012 » Арваннэгдүгээр сар » 4 » Б.Галаарид: Цахим дээрэм хэрээс хэтэрч байна
2:23 PM
Б.Галаарид: Цахим дээрэм хэрээс хэтэрч байна



Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэр бүхий сайтуудыг хаахаар болсон билээ. Үүнийг хэвлэлийн эрх чөлөө монголд үгүй боллоо гэж харах хүмүүс байгаа юм. Тиймээс Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридаас энэ талаарх байр суурийг нь сонслоо.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэр бүхий 16 сайт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас zaluu.com сайтыг хаахаар боллоо. Үүнийг хэвлэлийн эрх чөлөөг хаан, боомилж байгаа үйл явдал гэж харах хүмүүс байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ямар тохиолдолд хэвлэлийн эрх чөлөөг боомилсон үйлдэл болох вэ?, ямар тохиолдолд сэтгүүл зүйн хууль зөрчсөн үйлдлийг тасалж байгаа вэ гэдэг дээр ялгаа, салгаатай хандах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд төрөөс явуулж байгаа аливаа арга хэмжээг эрх чөлөө хаасан, хавчсан гэж боддог энэ практикаасаа бид салах цаг нь нэгэнт болжээ. Яагаад гэвэл эдгээр сайтуудыг хаасан үндэслэл нь хууль бус үйлдлийг зогсоох, оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эмх замбараатай байлгах гэсэн зорилготой гэж харж байгаа. Өөрөө контент үйлдвэрлэхгүйгээр бусдын үйлдвэрлэсэн контентыг шууд хуулбарлаж, түүгээрээ сайтаа баяжуулж болохгүй. Энэ бол шударга өрсөлдөөн, сэтгүүл зүйн зарчимд нийцэхгүй явдал. Үүнд зохиогчийн эрхийн гэхээс гадна ёс зүйн асуудал давхар хөндөгдөнө. Монгол хүн танихгүй айлд ороод тогоотой хоол нь болонгуут аягалж аваад гэртээ ордоггүй биз дээ. Үүнтэй л адилхан. Харин өөр бусад шалтгаанаар тухайлбал, хэн нэгэн албан тушаалтныг шүүмжилснийхээ төлөө, төр засгийн алдаатай бодлогыг шүүмжилсний төлөө хааж байгаа бол Монголын сэтгүүлчдийн эвлэл цээжээрээ хамгаална. Хамгаалах ёстой зүйл дээрээ бид хамгаалж ч байсан, цаашдаа ч хамгаалах болно. Хууль зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан зүйл дээр харин биднийг хамгаал гэж байгаа бол уучлаарай л гэж хэлнэ.

-Зарим сайтууд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэхээсээ садар самууныг сурталчилсан өнгө аястай ч харагдах юм?


-Садар самуунтай тэмцэх нь угаасаа бүх нийтийн л асуудал. Монгол даяараа үүнд анхаарал хандуулах ёстой. Манайх шиг хүн ам цөөтэй, эмзэг давхаргынхан олонтой, нийгэм хэцүү байгаа энэ үед садар самууныг нийтэд ил тодоор сурталчилж таарахгүй. Ийм сайтыг хаасан нь зөв, зүйтэй асуудал.

-Та өмнө нь сайтын төлөөллүүдтэй уулзаж байсан уу?

-Би 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч болсон. Тэр үед Сайтуудын холбооноос шинэ жилийн мэндчилгээ явуул гэхэд нь би энэ талаар сөхөж байсан. Харин албан ёсоор уулзаж байгаагүй. Бидэнтэй ч албан ёсоор уулзаж байгаагүй.  Ер нь үйлдлээс нь харвал шууд л дүгнэхээр байгаа. Хулгай хийсэн бол хулгайч л гэж хэлнэ биз дээ.

-Ийм шийдвэрийг төрөөс гаргасан явдал нь цахим сэтгүүл зүйн салбарт хууль, эрх зүйн орчин дутмаг байгаатай холбоотой гэж харагддаг?

-Хуулийн зохицуулалт манай салбарт дутагдаад байгаагийн нэг тод жишээ нь энэ үйл явдлаас тодорхой харагдаж байна. Бид хэрвээ мэргэжлийн холбоотой, хариуцлагаа тооцож чаддаг, салбартаа өөрөөр хэлбэл "гал тогоондоо” асуудлаа шийдэж чаддаг байсан бол өнөөдөр төрийн байгууллагын оролцоотойгоор асуудлыг шийдэхгүй байсан юм.

-Үүнээс гадна нэг асуудал байна. Жишээлбэл, манай сэтгүүлчдийн бичсэн мэдээллийг автортай нь өөрийн сайтдаа тавьчихаад зохиогчийн эрхтэй нь тавьсан гэж дайрдаг. Үүнээс болоод маргаан үүсдэг асуудал байна л даа?


-Сайтуудын хооронд болдог өдөр тутмын асуудлыг нь би өөрөө тогоон дотор нь байхгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг анхаарах юм бий. Хэрвээ таны бичсэн нийтлэл шат дамжлаг дамжаад тухайн сайт дээр тавигдсан бол тухайн сайтын л өмч. Зохиогчийн эрхийн хуулиараа ч тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын өмч нийтлэгдсэн даруйдаа зохиогчийн эрхтэй болдог. Түүнээс авторыг нь тавьчихсан зохиогчийн эрхтэй гэж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл.  Хэрвээ ингэж дамжуулснаас болоод ямар нэгэн асуудал үүсвэл эцсийн дүндээ зохиогч л хариуцлагыг нь хүлээдэг шүү дээ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд сайтын орчинд би нэг зүйлийг анзаарч байгаа. Нэг нийтлэл, сурвалжлага дундуур хүмүүсийн бичлэгээс нэг обазаци, эсвэл нэг өгүүлбэрийг шууд хуулаад тавьчихдаг. Өөрөөр хэлбэл, энд тэндээс зүүж нэг нийтлэл бичдэг тохиолдол их ажиглагдах болсон. Энэ нь ч бас хууль зөрчсөн үйлдэл. Ер нь цахим дээрэм гэдэг юм хэрээс хэтэрлээ шүү дээ.

-Энэ олон сайтуудад аудитын шалгалт явуулах боломж байдаггүй юм уу? Танай байгууллагаас ч тэр мэргэжлийн дүгнэлт тавих эрх бий юу?

-Хууль эрх зүйн үндэс байдаггүй юм. Манайх бол сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаална гэсэн дүрэмтэй болохоос биш хариуцлага тооцох заалт байхгүй. Хэрвээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ямар нэгэн алдаа гаргасан бол мэргэжлийн хариуцлага тооцох ямар ч эрх байхгүй. Үйл ажиллагааг нь зогсоох гэх мэтийн хатуу хариуцлага тооцох тухай яриад ч хэрэггүй. Хэвлэл мэдээллийн тухай хуулинд мэргэжлийн холбоотой байя, хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага тооцох эрх мэдлийг нь өгье, мэргэжлийн шалгуур, шаардлага тавих эрхийг нь өгье гэсэн зорилгоор хуулинд тусгаад өгчихвөл сэтгүүл зүйн ирээдүйд үнэхээр хэрэгтэй.

-Монголын сэтгүүлчдийн эвлэл гэх энэ том байгууллага ажиллаж чадахгүй болохоор төр оролцохоос өөр аргагүй боллоо гэж хүмүүс харж байгаа. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-Сэтгүүлчдийн эвлэл гэх энэ байгууллага угаасаа буруу тогтолцоотой байгаа. Би өөрөө тэргүүн нь байж муулаад байна гэж хүмүүс харж байгаа байх. Гэхдээ үнэхээр орчин үедээ нийцсэн, мэргэжлийн статустай байгууллага байж гэмээнэ сэтгүүл зүйн ирээдүй гэгээтэй болно. Сайт хаах гэх мэтийн тогоон дотор болж байгаа үйл явдлыг бид өөрсдөө шийдэж чаддаг болно. Яг одоогийн байдлаар хуульд тусгаагүй болохоор ямар нэгэн эрх байхгүй. Сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварт хяналт тавих, алдаа, мадгыг нь хэлж өгөх, хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Үүнийг хуулиараа зохицуулж өгөх хэрэгтэй. Тэгж байж л сэтгүүл зүй мэргэжлийн төвшинд очино.










Эх сурвалж : News.mn

Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 512 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...