Нүүр хуудас »
2013 » нэгдүгээр сар » 29 » Цөмийн дэлбэрэлтэд бэлтгэж буйг сансраас илрүүлжээ.
10:22 AM Цөмийн дэлбэрэлтэд бэлтгэж буйг сансраас илрүүлжээ. |
Хойд
Солонгос цөмийн туршилт явуулахаар бэлтгэж буйг илтгэх хиймэл дагуулын
гэрэл зургуудын талаар АНУ-ын Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулиас
мэдээлжээ.
Гэрэл
зурагт дүгнэлт хийсэн мэргэжилтнүүд ойрын хэдэн долоо хоногийн дотор,
магадгүй түүнээс наана ч байж болох юм, Пхеньян газар доорх цөмийн
туршилтаа бэлэн болно гэв. Цөмийн дэлбэрэлт хийх цооногийн зүгт цас
цэвэрлэх ажиллагаа хийгдэж, тэнд ачааны машинууд цугларсан байгаа зэрэг
нь ажил идэвхжиж буйг харуулж байгаа ажээ.
НҮБ-ын Аюулгүйн
зөвлөлийн тогтоолоор хиймэл дагуул хөөргөснийг нь буруутган, нэмэлт
хориг арга хэмжээ авах болсонтой холбогдуулан Хойд Солонгосын лидер Ким
Чен Ун "улсын зүгээс мэдэгдэхүйц, гайхамшигтай арга хэмжээ” авна гэсэн
мэдэгдэл хийсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын олон
байгууллага НҮБ-ын тогтоолын эсрэг заналхийсэн мэдэгдлүүд гаргав. Пүрэв
гаригт БНАСАУ-ын Батлан хамгаалах улсын хороо мэдэгдэхдээ Хойд Солонгос
хиймэл дагуулаа ч хөөргөнө, цөмийн туршилтаа ч хийнэ гэсэн байв. Тэдний
мэдэгдэлд "Бидний хөөргөж буй янз бүрийн хиймэл дагуулууд, дээд төвшинд
хийгдэх цөмийн туршилт нь АНУ-ын эсрэг чиглэгдсэн гэдгийг бид нуугаагүй.
АНУ-ын эсрэг хийж байгаа зууны тэмцэл шинэ шатандаа орлоо” гэсэн байв.
"АНУ-ын
БНАСАУ-д шахалт үзүүлэн хориг тавих эрмэлзлийн эсрэг зогсохын тулд
батлан хамгаалах цэргийн нөөц хүчээ, түүний тоонд зогсоон барих цөмийн
хэрэгслээ тоо, чанарыг нэмэгдүүлэх замаар биеийн хүчний эсэргүүцлийн
алхмыг БНАСАУ хийх болно” гэж Хойд Солонгосын ГХЯ мэдэгдэлдээ өгүүлжээ.
Цагаан ордон БНАСАУ-ын эрх баригчдын заналыг өдөөн хатгалт
болгон цөмийн туршилт хийх гэж байна хэмээн үзлээ. БНХАУ-ын ГХЯ өнгөрсөн
пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ Солонгосын хойгийн районд хурцатмал
байдал үүсгэх ямар нэгэн үйлдлээс татгалзан тэвчээртэй хандахыг
сонирхогч талуудад уриалсан байв. Үүний зэрэгцээ Хятадын "Global Times”
сонин өнгөрсөн баасан гаригт сануулахдаа, хэрэв Хойд Солонгос цөмийн
туршилт хийвэл Хятадад тусламжаа зогсоож магадгүй гэжээ.
Эх сурвалж : News.mn
|
Админы урмыг мялаана уу ^^
|