Нүүр хуудас »
2013 » Гуравдугаар сар » 3 » Гурван сумыг Канад технологиор барилгажуулах гэнэ.
7:20 PM Гурван сумыг Канад технологиор барилгажуулах гэнэ. |
Дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, барихад хялбар гээд
канад модон каркасан барилгын давуу талыг монголчууд мэдэх болоод удаж
байна.
Тэгвэл энэ технологийг гэр хорооллыг барилгажуулах, аймаг,
сумдыг хөгжүүлэхэд ашиглах боломжтой юм. Монгол Улсын 330 сумыг
хөгжүүлж, нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулахын зэрэгцээ,
сумдаа эзэнтэй болгох Засгийн газрын бодлогын хүрээнд "Сум дундын төв”
төслийг хэрэгжүүлэхээр эхний гурван сумыг сонгоод буй.
Ирэх
тавдугаар сард Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговь аймгийн
Замын-Үүд сумдад хэрэгжүүлж эхлэх төслийн хүрээнд нэг сум 500 хүнтэй
байхаар тооцож, сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг барих зураг
төслийг гаргажээ. Тэдгээрийг канад модон каркасан барилгын технологиор
барих бөгөөд гурван суманд 35 тэрбум төгрөг шаардагдах юм байна.
Таван
жилийн өмнөөс Монголд ашиглаж эхэлсэн канад технологи манай оронд
нутагших боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ялангуяа,
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх
ач холбогдолтой, ашиглалтын зардал бага зэрэг нь батлагджээ.
Шаардлагатай модоо Монголд боловсруулснаас Канадаас импортлох нь илүү
хямд төсөр тусаж байгаа бөгөөд дүүргэгч, дулаалгын материалыг монгол
хонины ноосоор хийх боломжтой гэнэ. Тиймээс төслийн хүрээнд шаардагдах
материалын нийлүүлэлт, барилга угсралтын явцад тулгарах бэрхшээл зэрэг
асуудлаар санал солилцож, шийдвэрлэх арга замыг хайхад чиглэсэн
хэлэлцүүлэг зохион байгуулав.
"Сум дундын төв” төсөл хэрэгжихээс
өмнө монгол инженерүүддээ модон каркасан барилгын талаар сургалт
явуулаад Шанхай дахь канад компанид дадлага хийлгэн бэлтгэх юм байна. Уг
сургалтад хамрагдсан хүмүүс тавдугаар сард ирэх канад мэргэжилтэнтэй
барилгын талбай дээр хамтран ажиллах аж. Харин материал импортлох
асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан юм. Тэрбээр удахгүй
Канад улсад айлчлах юм байна.
Эх сурвалж : News.mn
...:::www.Cool-Mgl.ucoz.net:::...
|
Админы урмыг мялаана уу ^^
|
Бичсэн сэтгэгдэл: 1 | |
|
|
|