Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Хоёрдугаар сар » 23 » “Интер”, “Тоттенхэм” шөвгийн наймын төлөө тоглоно.
9:59 PM
“Интер”, “Тоттенхэм” шөвгийн наймын төлөө тоглоно.

UEFA буюу Европийн хөлбөмбөгийн холбооны "Европийн лиг”-ийн шөвгийн 16 багийн нэрс тодорлоо
. Ингэснээр ирэх гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн, шөвгийн наймын төлөөх тоглолтууд эхлэх юм. Харин хариу долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 14-нд тоглолтууд болсноор 2013 оны "Европийн лиг”-ийн шөвгийн найман багийн нэр тодрох учиртай.

Нэр хүнд, цар хүрээгээрээ "Аваргуудын лиг”-ийн дараа нэрлэгддэг энэхүү тэмцээний шөвгийн 16-д Англи болон ОХУ-ын гурван баг шалгарсан нь хамгийн олонд тооцогдоно.

Мөн ОХУ-ын багууд энэхүү тэмцээнд түрүүлэх магадлалтай хамгийн өндөртэй багуудыг хожиж, шөвгийн 16-гийн шатанд шалгарсан юм. Тухайлбал,  ОХУ-ын "Зенит” Английн "Ливерпүүл”-ийг, "Рубин Казан” энэхүү тэмцээний сүүлийн хоёр жилийн аварга Испанийн "Атлетико Мадрид”-ыг хожсон нь 2013 оны "Европийн лиг”-ийн тэмцээний дуулиан байсан юм.

Шөвгийн наймын төлөөх тоглолтын сугалааны дагуу  Английн "Тоттенхэм”, Италийн "Интер Милан” учраа таарсан хамгийн сонирхолтойд тооцогдож байна. Эдгээр багууд 2010 оны "Аваргуудын лиг”-ийн А хэсэгт учраа таарч, хоёр тоглолтод нийтдээ 11 гоол орж байсан юм. Эхний тоглолтод "Тоттенхэм” талбайдаа 3:1-ийн харьцаатай хожсон бол хэсгийн сүүлийн тойрогт "Интер” талбайдаа 4:3-ийн харьцаатай хожсон. Хэсгээ тэргүүлэхийн төлөөх энэхүү тоглолтод "Тоттенхэм” багийн Гаретт Бэйл 52, 90, 91 дэх минутад гурван гоол оруулж, карьерынхаа анхны хэттрикийг хийж байсан билээ.


Энэ жилийн "Европийн лиг”-ийн шөвгийн наймын төлөө

  • Виктория Плзен /Чех/ – Фенербахче /Турк/
  • Анжи /ОХУ/ - Ньюкаслл Юнайтед /Англи/
  • Бенфика /Португаль/ - Бордо /Франц/
  • Штутгарт /Герман/ - Лацио /Итали/
  • Тоттенхэм /Англи/ - Интер /Итали/
  • Леванте /Испани/ - Рубин /ОХУ/
  • Базель /Швейцарь/ - Зенит /ОХУ/
  • Стуяа /Румын/ - Челси /Англи/ багууд тоглоно.

"Европийн лиг”-ийн шөвгийн наймын төлөөх тоглолтод хожсон баг Европийн хөлбөмбөгийн холбооноос 350 мянган еврогийн шагнал авдаг. Мөн хагас шигшээн төлөөх тоглолтод хожвол 450 мянга, хагас шигшээ тоглолт нэг сая еврогийн урамшуулал авдаг. Харин энэхүү тэмцээнд түрүүлсэн баг таван сая евро, дэд байр эзэлбэл 2,5 сая евро хүртдэг юм.

2013 оны "Европийн лиг”-ийн шигшээ тоглолт ирэх тавдугаар сарын 15-нд Недерланд улсын нийслэл Амстердам хотын "Амстердам АренА”-д болно.



Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 429 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 4.0/1
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...