Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Гуравдугаар сар » 21 » Хурдан морио 800 сая төгрөгөөр, Унаач хүүхдээ 100 мянган төгрөгөөр даатгуулдаг гэнэ.
9:25 PM
Хурдан морио 800 сая төгрөгөөр, Унаач хүүхдээ 100 мянган төгрөгөөр даатгуулдаг гэнэ.

http://www.medee.mn/pic/19504.jpg

-МОРИНЫ ДААТГАЛ ХҮҮХДИЙН АМИНААС ҮНЭТЭЙ-

Монгол ёс жаяг гэж хатуу юм. Эрт дээр үеэс нүүдэлчин замналаар аж ахуйгаа эргэлдүүлж, хүүхэд багачуудаа ажлын дүйтэй болгох гэж малд дасгадаг. Энэ ч утгаараа хар багаасаа морин дэлэн дээр өсч мал ахуйдаа явдаг. Хурдан морины хүүхэд гэх нэршил эрт үеэс эхлэлтэй ч энэ цаг үед "эрлэгийн элч” болжээ.

Хурдан морийг хүүхэд болгон унаад байдаггүй. Зөвхөн ядуу тарчиг амьдралтай айлын хүүхэд унадаг. Унах унахдаа дуртайдаа ч биш, бусдаас илүү онцгой авьяас, авхаалж самбаатайдаа ч биш, хэд гурван төгрөгийн төлөө унадаг гэдэг.  Бүр аймаар, харамсмаар, нүднээс нулимс гармаар нь бяцхан хүүхдүүдийг адгуус унуулаад уроалдуулдаг бидний хэнэггүй зан юунд ч хүргэж мэдэх нь. Тэд амь нас, эрүүл мэндэд нь ямар аюултай тоглоомоор наадаж байгаагаа яахан ухаарах билээ. Гэвч энэ бүхнийг мэддэг уяачид нүдэн балай, чихэн дүлий оргих. Цаашлаад ямар их эрсдэлтэйг мэдэрдэг хэдий ч эх эцэг, ах дүү, гэр орныхон нь хүүхдийн заяа түшнэ хэмээн мухарласаар олон жилүүдтэй нүүр тулжээ.

Хүүхдүүд ч морины эзэн, уяачдын амласан цөөхөн төгрөгийн төлөө "гладиатор” мэт  эр зориг гарган давхидаг байж мэднэ гээд бодохоор аймшигтай.

Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун алдарт шарга азаргаа их хэмжээний мөнгөөр даатгуулж, шуугиан тарьж байсан бол өдгөө "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ ембүү зээрд азаргаа 800 сая төргөрөөр даатгуулсан гэнэ.

Түүнчлэн "Мон-Уран"-ы Б.Наранхүү наран хээр, УИХ-ын дэд дарга Г.Батхүү Соёмбо зээрд, "Алтай констракшн" компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ эрлийз азаргаа тус тус 300-670 сая төгрөгөөр даатгуулсан гэх сураг ч байна.

Тэр бүү хэл, саяхан нэгэн танил маань "Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач н.Дорж аймгийн наадамд хурдлуулдаг сартай хонгор хязаалан үрээгээ 500 мянган төгрөгөөр даатгуулсан байна. Тэгтэл мориныхоо хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгуулдаг” хэмээн бухимдангуй өгүүлэв.

Түүний хэлсэн зүйл үнэн эсэхийг даатгалын компаниас тодруулахад "Хурдан морийг даатгах үнэлгээг морины эзний саналыг үндэслэн даатгагч, даатгуулагч хоёр харилцан тохиролцож шийднэ. Хүүхдийн ослын даатгалыг дунджаар 100-250 мянган төгрөгөөр үнэлдэг. Нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үнэлгээний 100 мянган төгрөг тутамд хичээлийн өдөр бүрт 800 төгрөгийн тэтгэмжийг дээд тал нь 90 хоног хүртэл хугацаанд олгоно. Хэрвээ 90 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлсэн бол даатгалын үнэлгээнээс 80 хувиар нөхөн төлбөр олгодог. Ослын улмаас харамсалтайгаар хүүхдийн амь нас эндсэн, эсвэл нөхөн сэргээгдэхгүйгээр тахир дутуу болсон тохиолдолд даатгалын үнэлгээг бүрэн олгоно" гэв.

Хүүхдийн Эрхийг хамгаалах тухай хуулийн 25-ын 6-д хүүхдийг эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах тоглоом, наадамд оролцуулах үйл ажиллагаа явуулсан иргэн, албан тушаалтны олсон ашиг, орлогыг хурааж, 30000-60000 төгрөгөөр торгоно гээд дурайтал биччихжээ.

Хүүхдийн, цаашилбал малын амь насаар тоглодог хурдан морины уралдаан нэртэй энэ зэрлэг бүдүүлэг зугаа цэнгэлийг дээрх үндэслэлүүдээр нэн даруй хаан зогсоомоор байна. Хаахыг хэн эсэргүүцээд байгаа юм бэ, үзэгч хөгжөөн дэмжигчид үү? Тэр нь хэн юм, хэдүүлээ юм бэ. УИХ, Засгийн газрын цөөхөн тооны гишүүн, компанийн эзэд, шинэ цагийн баячуул, хөдөөгийн зарим малчид уу. Лав л аав, ээж нь биш гэдэгт бат итгэлтэй байна. 

Ямартаа ч, хурдан морины даатгал хүүхдийн амь нас, эрүүл мэндээс илүү үнэтэйг хүмүүс баталж байна.

ХӨРӨНГӨТНҮҮД ХҮҮХДИЙН АМИАР НААДСААР БАЙХ УУ?

Өнгөрсөн жилүүдэд хурдан морины хүүхэд унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол мэр сэр гарч байсан. Гэтэл он гарснаас хойш нэлээд хэдэн тохиолдлоос болж хүүхэд хохирлоо. Ойрын жишээнээс дурьдвал, Төв аймагт болсон хурдан морьдын уралдааны явцад 20 гаруй хүүхэд унаж бэртсэн байна.

Үүний улмаас зургаан хүүхэд зэрэмдэг болж, өдгөө эмнэлгийн үүд сахиж сууна. Түүнчлэн энэ сарын 17 буюу ням гаригт Ховд аймгийн Жаргалант суманд цэргийн баярт зориулсан хурдан морины уралдаан болжээ. Гэтэл энэ үеэр их насны морь унаж байсан хүү унаж, км гаруй газарт чирэгдэн амь насаа алдсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн унасан морь уралдааны гараанаас гармагц хадуурч ийнхүү осолджээ. Хүүгийн аминд хүрсэн морины эзэн тус аймгийн 123 дугаар цэргийн ангийн захирагч н.Галбадрах гэнэ. Тэрбээр цэргийн баярыг хурдан хүлгээрээ чимэх гэсэн боловч "чигчийхэн” чинээ хүүгийн амиар наадаж өнгөрөөв.

Хүүхэд гэдэг эцэг, эхийн хайр халамжид энхрий бяцхан насаа илээх тавилантай хүмүүс. Гэтэл хөрөнгөтэй нэгний хөл дүүжлэх унаанд чиргүүлж хүүхэд насаа өнгөрөөх гэж үү. Хурдан морины уралдаанд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг олон жилийн турш ярьсан. Унаач хүүхдэд насны хязгаар байх ёстой.

Уралдаанд оролцуулах насыг дахин хэлэлцэж есөөс дээш насны хүүхдийг хамруулна гэж заасан байдаг. Хуульд заасан наснаас доош настай хүүхдийг уралдаанд оролцуулсан тохиолдолд уяачтай хариуцлага тооцдог болох саналыг холбогдох газруудад хүргүүлж байсан удаатай. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр унаач хүүхдийн асуудал орхигдов.

Хүүхдийн амжилтыг зохих түвшинд үнэлж спортын төрлөөр хөгжүүлэх, бооцоот уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх гэсэн дүрэм хааччихав. Хаа хамаагүй цэргийн баяраар далимдуулж хүний амиар наадлаа.

Албаны эх сурвалжийн хэлснээр 300 гаруй морь уралдлаа гэхэд 5-6 хүүхэд мориноос унах тохиолдол гардаг байна.

Энэ мэтээр хүүхдийн амь насыг үнэгүйдүүлж, хүлэг морио дээдэлсэн уяачдад хариуцлага тооцдог баймаарсан. Хүүхдийн төлөө "за” гэж хэлдэг эрх мэдэлтнүүд хаана байна вэ. Ирээдүй хойч болсон үрс чинь энэ мэтээр нөгөө ертөнц рүү илгээгдсээр байх уу?







...:::www.Cool-Mgl.ucoz.net:::...










Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Урлаг,спорт | Үзсэн: 928 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 1
Аватар

2013-04-03,9:30 PM лхагва гариг
Ангилал: Гишүүн
Оролцуулдаг хүүхдийнхээ насны доод хязгаарыг нэмэх хэрэгтэй. Гадаадад бол насанд хүрсэн хүмүүс уралддаг.
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...