Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор
хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд
зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах
шалтгаантай бол "Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд
тухайн үйлд шамдваас "Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр
тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт
айлдсан буй.
Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж
гаргасан, "XYII жарны Усан могой жилийн монгол зурхайн цаг тооны
бичиг”-ээс үзэх ажаамуу.
Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан
есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн
дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!
Хулгана жилтэн 1972,
1960, 1936, 1924 оны хулгана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн,
сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж,
амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх
сайн. 1984, 1948 оны хулганатай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр
тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж
сайн өргө. 1996, 1984, 1948 оны хулганатай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх
тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1984 оны хулганатай
эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур
буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1924 оны хулганатай эмэгтэйчүүд
бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар
идээнээс болгоомжил. 1996, 1972 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн
сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.
1948 оны хулганатай эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах
гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг
хий. 1984 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст
өглөг өргө. 1996 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх
боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг
хийсгэвээс сайн. 1996, 1972, 1960, 1936, 1924 оны хулганатай эрчүүд
насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай
явж, "Цэнд” уншуулваас засагдна. 1972, 1960, 1936, 1924 оны хулгана
жилтэй эмэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл
хагацах сайн. Үхэр жилтэн 1949
оны үхэртэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд
эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг
тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1997, 1925 оны
үхэртэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг
сайжруул. 1973 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй
тул "Насны судар” уншуулваас сайн. 1985 оны үхэртэй эрчүүд ад
зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул "Насны судар” уншуулваас сайн.
1937, 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн
нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1973
оны үхэртэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас
засагдна. 1985, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл
ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 оны
үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул
"Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997,
1985 оны үхэртэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм
буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1961 оны
эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй
тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1985, 1973, 1961, 1937 оны
үхэртэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах
суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”,
"Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх
зэргийн аль нэгийг хийж засууштай. 1997, 1925 оны эмэгтэйчүүд болон
1997, 1925 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин
ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”,
"Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1997,
1925 оны үхэртэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч,
бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1961,
1985, 1949, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд
эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас
засагдна.х 1997, 1973, 1925 оны үхэртэй нийт хүмүүс насны шүтээн сүлд
доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1985 оны үхэртэй
эрчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн. Бар жилтэн 1974,
1938 оны бартай эхчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд
эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг
тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1998, 1986,
1962, 1950, 1926 оны бартай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ
залбиран сайн талыг сайжруул. 1974, 1938 оны бартай эмэгтэйчүүд элдэв
зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан
шүтээндээ зул, хүж сайн өргө. 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд өвдөх
хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм”
уншуулваас засагдана. 1996 оны бартай эрчүүд, 1986, 1926 оны бартай
эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын
чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1974, 1938 оны бартай
эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож
болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”,
"Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1998,
1986, 1962, 1950, 1926 оны бартай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх
боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг
хийсгэвээс сайн. 1998, 1962, 1926 оны бартай эрчүүд насан сүлд
доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд”
уншуулваас засагдна. 1986, 1950 оны бартай эрчүүд сахиус шүтээндээ зул,
хүж сайн өргө. Туулай жилтэн 1987,
1975, 1939, 1915 оны туулайтай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл
хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны
амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн.
1951 оны туулайтай хүмүүс ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул
"Насны судар” уншуулваас сайн. 1975 оны туулайтай эмэгтэйчүүд, 1963 оны
эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.
Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1927 оны туулай
жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг
шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1987, 1915 туулай жилтэй
эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй
тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1975, 1939, 1915 оны туулай жилтэй
эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай”
тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1951, 1927 оны
туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй
тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1975 оны туулайтай
эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл”
уншуулваас засагдна. 1987, 1963, 1927, 1915 оны туулай жилтнүүд болон
1975, 1951 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч,
аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”,
"Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх
зэргийн аль нэгийг хийж засууштай. 1951 оны туулай жилтэй эрчүүд хийморь
доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам
ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль
нэгийг хийлгэж засаарай. 1939 оны туулай жилтэй эрчүүд аливаа ажил үйлс
бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг
хийсгэвээс сайн. 1939 оны туулайтай эрчүүд насан сүлд доройтох, зүүд
эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас
засагдна. 1987, 1915 оны туулайтай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн
өргө. Луу жилтэн 1976,
1940 оны луутай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул
"Насны судар” уншуулваас сайн. 1964, 1928 оны луутай эрчүүд элдэв
зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан
шүтээндээ зул, хүж сайн өргө. 1940 луутай эрэгтэйчүүд өвдөх хийгээд
гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас
засагдана. 1964 оны луутай эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам
гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1964 оны
луутай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур
буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1940 оны луутай эмэгтэйчүүд
болон 1928, 1916 оны луутай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын
гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага
авахуулахын аль нэгийг хий. 1976 оны луутай эмэгтэйчүүд эд хомсдон
найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн,
хүүхдийг баясга. 1988 оны луутай эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч
болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1976, 1940 оны луутай
эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд
хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1976, 1940 оны луутай бүх
хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж
засаарай. 1988, 1952, 1916 оны луутай эмэгтэйчүүд болон 1964, 1928 оны
луутай бүх хүмүүс алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл
хагацах сайн. Могой жилтэн 1989,
1977, 1965, 1953, 1941, 1929, 1917 оны могой жилтэй эмэгтэйчүүд
дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул
бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм”
судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1953, 1929 оны могойтой эрчүүд
ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул "Насны судар” уншуулваас
сайн. 1977 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй
өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965
оны могойтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул
эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1917 оны могойтой
эрчүүд, 1941 оны могойтой эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул
"Цэнд” уншуулваас засагдна. 1989, 1965 оны могойтой эрчүүд тэнгэр зэтгэр
булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй”
өргүүлвэл сайн. 1989 оны могойтой эрчүүд, 1917 оны могойтой эмэгтэйчүүд
орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах
буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1941 оны могойтой
эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын
чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1977 оны могой жилтэй эмэгтэйчүүд
эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1929 оны
могой жилтэй эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул
"Алтангэрэл” уншуулваас засагдна. 1977, 1953 оны могой жилтэй
эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух
үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл”
уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль
нэгийг хийж засууштай. 1989, 1965, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь
доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам
ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн
аль нэгийг хийлгэж засаарай. 1941 оны могойтой эрчүүд аливаа ажил үйлс
бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг
хийсгэвээс сайн. 1977, 1953, 1929 оны могойтой эрчүүд насан сүлд
доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд”
уншуулваас засагдна. 1977 оны могойтой эмэгтэйчүүд сахиус шүтээндээ
зул, хүж сайн өргө.
Морь жилтэн 1990,
1978, 1954, 1942, 1918 оны морьтой эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл
хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс
сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх
зүйл тэгшрэх сайн. 1966, 1930 оны морь жилтэй эмэгтэйчүүд элдэв
зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан
шүтээндээ зул, хүж сайн өргө. 1978, 1918 оны морь жилтэй нийт хүмүүс
өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван
гүрэм” уншуулваас засагдана. 1966 оны морьтой эрчүүд тэнгэр зэтгэр
булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй”
өргүүлвэл сайн. 1966, 1954 оны морь жилтэй эмэгтэйчүүд бие, эрхтэн
амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс
болгоомжил. 1990, 1930 оны морьтой эмэгтэйчүүд орлого хомсдож, эд
агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага
авахуулахын аль нэгийг хий. 1942, 1930 оны морьтой эрчүүд орлого
хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу
хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1966 оны морьтой эмэгтэйчүүд
санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас
засагдна. 1966, 1930 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой
боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.
1966, 1930 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож,
өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”,
"Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж
засаарай. 1990, 1978, 1954, 1942, 1918 оны морь жилтэй эрчүүд хэл амнаас
болгоомжил,”Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.
Хонь жилтэн 1967
оны хонь жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд
эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг
тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1991, 1931,
1919 оны хоньтой эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй
тул "Насны судар” уншуулваас сайн. 1943 оны хонь жилтэй эрчүүд сайн муу
тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1955 оны хонь
жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй
өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1955 оны
хоньтой эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас
засагдна. 1991, 1931 оны хоньтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам
гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1955 оны
хоньтой эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын
нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1991, 1931 оны хоньтой
эмэгтэйчүүд болон 1979, 1955, 1943, 1919 оны эрчүүд орлого хомсдож, эд
агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага
авахуулахын аль нэгийг хий. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд санаж сэдсэн
үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1967,
1943 оны хоньтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч,
аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж
"Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн
дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1979 оны хонь
жилтнүүд болон 1991, 1931, 1919 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд
хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан
шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг
хийлгэж засаарай. 1943 оны хоньтой эрчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан
шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1967 оны хонь жилтнүүд ба 1991,
1967, 1955, 1943, 1931, 1919 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд
эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас
засагдна. 1991, 1943, 1931, 1919 оны хоньтой эрчүүд насны шүтээн сүлд
доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1979, 1955 оны
хоньтой эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл
хагацах сайн.
Бич жилтэн 1992,
1956, 1920 оны бичтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй
өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992,
1956 оны бичтэй эмэгтэйчүүд, 1944 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж
бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас
засагдана. 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй
тул "Цэнд” уншуулваас засагдна.
1992, 1932 оны бич жилтэй
эрчүүд, 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага
гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль
нэгийг хий. 1968 оны бичтэй эрчүүд, 1956 эмэгтэйчүүд эд хомсдон найз
нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг
баясга. 1992, 1956, 1920 оны бичтэй эмээгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх
боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг
хийсгэвээс сайн. 1968, 1932 оны бичтэй эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар
дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.
Тахиа жилтэн 1945
оны тахиа жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн
нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1993
оны тахиа жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд”
уншуулваас засагдна. 1957 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд, 1933 ны эрчүүд
тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул
шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1921 оны тахиатай эрчүүд бие, эрхтэн
амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс
болгоомжил. 1981 оны тахиа жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл
урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1957 оны
тахиатай эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул
"Алтангэрэл” уншуулваас засагдна. 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд эд
агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1993, 1957,
1945, 1933, 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн
наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж
"Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн
дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1981 оны тахиатай
эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй.
Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан”
тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1969 оны тахиа жилтэй
эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
Нохой жилтэн 1994,
1958, 1922 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл
хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны
амь таслахыг тэвчүүштэй.
"Юм” судар уншуулваас бүх зүйл
тэгшрэх сайн. 1982, 1946 оны нохойтой эрчүүд ад зэтгэрийн хорлолд
өртөгдөж магадгүй тул "Насны судар” уншуулваас сайн. 1934 оны нохойтой
жилтнүүд болон 1994 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн
нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1970
оны нохойтой эмэгтэйчүүд, 1922 оны нохойтой эрчүүд бие, эрхтэн
амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс
болгоомжил. 1958, 1922 оны нохойтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын
гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага
авахуулахын аль нэгийг хий. 1994, 1982 оны нохойтой эрчүүд болон 1946
оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл”
уншуулваас засагдна.
1970 оны нохойтой эмэгтэйчүүд эд агуурсад
гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1970, 1934 оны
нохойтой эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух
үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл”
уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль
нэгийг хийж засууштай. 1994, 1958 оны нохой жилтэй эмэгтэйчүүд хэл
амнаас болгоомжил,”Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1982, 1946
оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож
болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”,
"Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1982,
1946 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч,
бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1994,
1958, 1922 оны нохойт жилтнүүд болон 1982, 1970, 1946, 1934 оны
эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой
анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас засагдна. 1982, 1946 оны нохойтой
эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж
засаарай.
Гахай жилтэн
1971, 1947 оны гахайтай эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.
1971, 1935 оны гахайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, "Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1935 оны гахай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1995 оны гахай жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн.1971 оны гахай жилтэй эмэгтэйчүүд, 1959 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.
1995 оны гахайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтнүүд болон 1995 оны эрчүүд, 1959 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1995, 1923 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.
1995,
1959, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх
гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд” уншуулваас засагдна. 1983,
1971, 1947, 1935 оны гахай жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд
доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай.
|