![http://www.medee.mn/pic/19162.jpg](http://www.medee.mn/pic/19162.jpg)
Азийн
Хөлбөмбөгийн Холбооноос хөлбөмбөгийн хөгжил сул орнуудын дунд зохиодог
"AFC Challenge Cup 2014” тэмцээний урьдчилсан шалгаруулалтад оролцох
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн сарын 20-нд Лаос улсыг
зорьсон. "Сhallenge Cup"-ийн урьдчилсан хэсгийн С хэсэгт Монголын
хөлбөмбөгийн шигшээ баг талбайн эзэн Лаос болон Шри-Ланка, Афганистаны
багтай оноолт таарсан. Манай шигшээ баг өнөөдөр Вьентьян хотын Шинэ Лао
үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Лаосын багтай тоглохоор хуваарь таарсан
бөгөөд тоглолт энэ цагт үргэлжиж байна. Тоглолтыг http://aseaniptv.com/laotv сувгаар шууд дамжуулж байна. Тэмцээний 33 дахь минутад Лаосын шигшээ эхний гоолыг оруулаад байна.
![](http://resources.newsresources.info/sport/photo/2013/3/3436c9a97314d1b7/f84796a8762b733doriginal.jpg)
Тус
тоглолтод оролцохын өмнө манай шигшээ баг эзэн орны лигийн хоёр багтай
нөхөрсөг тоглолт хийж 0:1, 2:3-ийн харьцаагаар ялагджээ.
Манай
хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн тоглолт гуравдугаар сарын 4-нд Шри
Ланка, гуравдугаар сарын 6-нд Афганистаны багуудтай өрсөлдөх юм. Хэсгээ
тэргүүлсэн баг болон хэсгийн хоёрдугаар байраар хамгийн өндөр
үзүүлэлттэй шалгарсан хоёр баг дараагийн шатанд шалгарч, улмаар шигшээ
тэмцээнд оролцох эрхтэй болно.
![](http://resources.newsresources.info/sport/photo/2013/2/130baecb248f2467/f72d77fa5db4b385big.jpg)
"AFC Challenge Cup 2014” тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Ю.Сайнхүү /Сэлэнгэ Пресс/, Б.Ариунболд /Эрчим/, Б.Батсуурь /МУБИС/
Хамгаалагч:
Д.Лүмбэнгарав /УБИС/, Ц.Энхжаргал /Эрчим/, Г.Билгүүн /Эрчим/,
Э.Мөнх-Эрдэнэ /ФС Улаанбаатар/, Б.Эрхэмбаяр /Эрчим/, Ц.Дарамбаяр
/Хоромхон/, Б.Гарьдмагнай /Эрчим/
Хагас хамгаалагч:
Н.Цэдэнбал /УБИС/, П.Алтантулга /УБИС/, О.Баяржаргал /ФС Улаанбаатар/,
А.Чинзориг /ФС Улаанбаатар/, Х.Цэнд-Аюуш /Хоромхон/, Ц.Мөнх-Эрдэнэ
/Хүлгүүд/, М.Төгөлдөр /Эрчим/
Довтлогч: Ц.Түмэнжаргал /УБИС/, Г.Төгсбаяр /Сэлэнгэ Пресс/, Б.Төгсбилэг /Хаан Хүнс Титэм/
Багийн ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэбат, Шигшээ багийн менежер М.Амарбаясгалан, хаалгачийн дасгалжуулагч Ш.Баянжаргал
"Challenge Cup" тэмцээний урьдчилсан хэсгүүдийг толилуулбал.
А хэсэг: Мьянмар, Энэтхэг, Тайвань, Гуам В хэсэг: Киргизстан, Тажикстан, Пакистан, Макао С хэсэг: Лаос, Афганистан, Шри-Ланка, Монгол D хэсэг: Непал, Палестин, Бангладеш, Хойд Мариани E хэсэг: Филиппин, Туркменистан, Камбож, Бруней
Эх сурвалж : News.mn
...:::Cool-Mgl.ucoz.net:::...
|