Нүүр хуудас »
2013 » Хоёрдугаар сар » 2 » Өнөөдөр Сталинградыг чөлөөлсний 70 жилийн ой болж байна.
1:25 PM Өнөөдөр Сталинградыг чөлөөлсний 70 жилийн ой болж байна. |
ОХУ-ын
цэрэг, арми өнөөдөр Волгоград /Сталинград/ хотын тулалдаанд ялалт
байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир
Путин энэхүү агуу ялалтын өдрийн ёслолын ажиллагааг тэргүүлэн "Дайны
баатруудын хүндэтгэлийн танхим”-д цэцэг өргөн, цэргийн сүрт жагсаал
зохион байгуулжээ. Түүнчлэн ахмад дайчдыг хүлээн авах хүндэтгэлийн арга
хэмжээ зохион байгуулж, уг арга хэмжээнд Оросоос гадна Британи, Америк,
Германы цэргийн коммандлагч нарыг урьсан байна.
Мөн ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин энэ өдрөөс эхлэн албан ёсоор Волгоград хотыг
цэргийн тусгай тэмдэглэлт баярын өдрүүдээр дэлхийн II дайны үеийнхээр
"Сталинград” гэж нэрлэж байх зарлиг гаргажээ. Ингэснээр Волгоград хотыг
хоёрдугаар сарын 2, тавдугаар сарын 9, зургадугаар сарын 22, наймдугаар
сарын 23, есдүгээр сарын 2, арваннэгдүгээр сарын 19-ны өдрүүдэд албан
ёсоор "Сталинград баатар хот” хэмээн нэрлэж байхаар болсон байна.
Сталинград хотын нэрийг 1961 онд ОХУ-ын Засгийн газрын тушаалаар
Волгоград хэмээн өөрчилж байжээ. Энэхүү шийдвэрийг дэлхийн II дайны үед
тулалдаж явсан ахмад дайчдын хүсэлтийн дагуу гаргасан аж.
Дэлхийн
II дайныг эхлүүлсэн нацист Германчууд 1942 оны наймдугаар сарын 19-нд
ОХУ-ын Сталинград хот руу довтолгоогоо эхлүүлсэн бөгөөд бүтэн зургаан
сарын хугацаанд үргэлжилсэн цуст тулалдааны эцэст Зөвлөлтийн армийн
цэргүүд Германы армийг бут цохисноор ялалт байгуулсан байна. Тухайн үед
Сталинградын ялалт нь дэлхийн II дайнд Холбоотны арми ялахад нөлөөлсөн
гол стратегийг боловсруулахад чухал ач холбогдолтой байсан аж.
|
Админы урмыг мялаана уу ^^
|
Бичсэн сэтгэгдэл: 1 | |
|
|
|