Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Хоёрдугаар сар » 24 » Нисдэг Жордан 50 нас хүрлээ.
6:49 PM
Нисдэг Жордан 50 нас хүрлээ.
http://professionalathletehomes.files.wordpress.com/2011/01/michael_jordan-1166.jpg

Сагсан бөмбөгийн ертөнцөд домог болон яригддаг Майкл Жордан өнөөдөр 50 нас хүрлээ. Майкл Жэффри Жордан 1963.02.17-нд Нью-Йорк мужийн Бруклин хотноо төржээ. Түүний амьдралын тухай кино, зохиол цөөнгүй байдаг ч сагсан бөмбөг сонирхогчид байнга уншиж, үлгэр дуурайл авсан ирсэн. "Нисдэг" Жордан Найк брэнд, Кока Кола компани, машины Шевролэт үйлдвэр, МакДоналдс, Гаторэйд зэрэг брэндүүдтэй гарын үсэг үзэглэж хамтарч ажиллаж байсан. Найк брэнд түүний нэрийг оролцуулан Нисдэг Жордан гэх пүүзийг үйлдвэрлэх болсон байна. Тэрбээр 2003 онд зодог тайлсныхаа дараа НБА-н Хойд Конфэрэнцийн Шарлотт Бобкэтс багийн ерөнхий эзэн болсон. Ваной болон Нафэл гэсэн 2 ч эмэгтэйтэй өмнө нь сүй тавьж байсан юм. Амтьд домонг болсон сагсчны 50 насных нь ойгоор түүнийг хэрхэн амжилтанд хүрсэн тухай сонирхуулж байна.

  Майкл аав, ээж болон 2 ах мөн  1 эгч, 1 эмэгтэй дүүгийнхээ хамтаар амьдардаг байв. Түүний эцэг нь цахилгаан станцад ажилладаг байсан бол ээж нь банкинд ажилладаг байжээ. Түүнийг балчир байхад гэр бүлийнхэн нь Умард Каролина мужийн Уилмингтон хот руу нүүж, тэндээ амьдрахаар шийдсэн байна. Энэ мөчөөс эхлэн Майкл Жорданы "Домог” гэж хэлэгдэх үндэс нь тавигджээ. Майкл сагсан бөмбөгөөс гадна бейсбол болон рэгби-ээр хичээллэдэг байв. Гэвч тэрээр өөрийнхөө дийлэнх чөлөөт цагийг сагсан бөмбөг тоглохдоо, хэрхэн сайн тоглогч болж, өөрийн чадвараа улам сайжруулахдаа зарцуулдаг байв. Өөрийнхөө төрсөн ах болох Лэрри Жордантой цаг ямагт сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд ахаасаа намхан учир үргэлж хожигддог байв. Тэд ихэвчлэн гудамж талбайд сагсан бөмбөг тоглодог байсан ба хэдийгээр ахдаа хожигддог байсан ч Майкл минут, секунд бүрт улам ихийг ахаасаа, сагсан бөмбөгөөс сурч, мэдэж байв.

  10-р ангиа төгсөх жил түүний өндөр нь аль хэдийнээ 195 см болсон байлаа. Тоглолтын ур чадвар нь өсч дэвжиж буй түүнийг NCAA буюу Америкийн оюутны сагсан бөмбөгийн холбооны North Carolina баг өөрийн багтаа тоглуулах болов. Энэхүү багт тухайн цаг үеийн шилдэг тоглогчдын нэг байсан Сэм Пэркинс тоглодог байлаа. Тэд олон ч улирлыг хамтдаа амжилттай өнгрүүлсний эцэст Майкл Жорданыг драфтлагдахаас өмнөхөн Америкийн үндэсний шишээ багийн ахлах дасгалжуулагч Бобби Найт түүнийг улсынхаа төлөө тоглох тамирчнаар нэрлэсэн байна. Энэхүү үйл явдал нь түүний олимпийн анхных нь аварга болох үндэс байсан юм. Үүний дараа түүний нэр хүнд хурдацтай өсч, спортын алдартнуудын залардаг Sports Illustrated сэтгүүл шинэхэн дугаарынхаа нүүрийг түүний зургаар чимжээ. Удалгүй 1984 онд НБА-н шинэ драфт болж түүнийг Хойд Конфэрэнцийн Чикаго Буллс баг 1-р тойргийн 3 дахь сонголтоор өөрийн багтаа нэгтгэсэн байна. Скотти Пиппэн, Дэнис Родман зэрэг легионэр тоглогчдын хамтаар НБА-н аварга болох урт аялалдаа гарчээ. Тэдний өмнөө тавьсан зорилго 1991-1992 оны улиралд амжилттай хэрэгжиж аваргын төлөөх тоглолтонд Өмнөд Конфэрэнцээс шалгараад байсан Портлэнд Трэйл Блэйзэрс багийг нийт 6 тоглолтонд 4:2 гэсэн цувралын харьцаатайгаар хожиж НБА-н анхны аваргаа авсан байна. Үүнээс хойш 1991-1994 оны хооронд 3 удаа НБА-н аварга болсон байна. Тэрээр НБА-д тоглосон гайхамшигт он жилүүддээ 2 ч удаа зодог тайлаад, эргэн ирэлтийг хийж байсан юм. Анх 1994 онд сагсан бөмбөгөөсөө хөндийрч, бэйсболруу сэтгэл шулуудах болсон байна. Сүүлд Жордан энэ тухайгаа хэлэхдээ "Би ердөө л амар амгалан байдлыг хүссэн юм” гэж хэлсэн байна. Майкл бэйсболын мэргэжлийн баг болох Чикаго Вайт Сокс болон Бирмингэм Баронс зэрэг багуудад 1996 оныг хүртэл тоглосон ч тэрээр бэйсбол тоглох бус сагсан бөмбөг тоглох ёстой хүн гэдгээ энэ хугацаанд хангалттай ойлгосон бөгөөд энэ ч үүднээсээ 1996 онд НБА-д дахин тоглохоор ирсэн байна. Үүнээс хойш мөн 3 удаа НБА-н аваргын цом хүртэж, аваргын 6 бөгжийг эзэмших болсон юм. Удалгүй дахин зодог тайлахаар шийдвэрлэж, өөрийн гэр бүлийнхэн болох эхнэр Жуанита, хүү Жэффри болон Маркус, мөн охин Жасминь нартайгаа цаг хугацааг өнгрүүлэхийг хүссэн байна. Гэтэл хэсэг хугацаа өнгөрсний дараачаар 2003 онд НБА-д дахин ирэх болсноо олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, НБА-н Хойд Конфэрэнцийн Вашингтон Визардс багтай гэрээ хийсэн байна. Түүний кареер төдийлэн амжилттай өндөрлөөгүй ч тэрээр НБА төдийгүй сагсан бөмбөгийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулж, бидний дунд ДОМОГ гэсэн нэрийг хүртсэн билээ.  Харин одоо та бүхэндээ Майкл Жордан яагаад Домог нэрийг авах болсон үндсэн шалтгаан болох түүний томоохон амжилтуудаас дурдъя.

              Үүнд :



·  1984, 1992 оны Олимпийн аварга.
·   НБА-н 6 удаагийн аварга.
·   НБА-н 5 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч.
·   НБА-н 6 удаагийн финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч.
·   НБА-н 3 удаагийн бөмбөг таслалтын аварга.
·  НБА-н 3 удаагийн минутны лидер.
·   НБА-н бүх оддын тоглолтонд 14 удаа сонгогдсон.
·  НБА-н бүх оддын тоглолтын 3 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч.
·   НБА-н 1-р багт 11 удаа сонгогдсон.
·  НБА-н хамгаалалтын 1-р багт 9 удаа сонгогдсон.
·   1987, 1988 оны НБА-н цагираган дээрээс довтлох тэмцээний аварга.
·   1987-1988 оны НБА-н шилдэг хамгаалан тоглогч.
·    1984-1985 оны НБА-н шилдэг шинэ залуу тоглогчийн шагнал.
·    Спортс Иллустрэйшид сэтгүүлээс 1991 онд тодруулсан дэлхийн шилдэг тамирчин.
·    НБА-н домогт 50 тоглогчийн нэгээр 1991 онд нэрлэгдсэн.
·    ESPN ТВ-ээс тодруулсан 20-р зууны шилдэг 100 тамирчны нэгээр тодорсон.
·    Умард Каролина багийн алдрын танхимд заларсан юм.




Зураг дүрс :


http://sportsroids.com/wp-content/uploads/2008/10/micheal-jordan-nba-dunk-sportsroids.jpg

http://cdn.bleacherreport.net/images_root/slides/photos/000/737/164/2591342_crop_650x440.jpg?1298224010

http://stat.gogo.mn/news/2010/4/1/jordan-middle.jpg




Нийтлэгч гишүүн :

...:::Jugy:::...

...:::www.Cool-Mgl.ucoz.net:::...



Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Урлаг,спорт | Үзсэн: 668 | Нийтэлсэн: JUGY | Мэдээний үнэлгээ: 4.0/1
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...