Нүүр хуудас »
2013 » Тавдугаар сар » 12 » Нурангиас нэг эмэгтэй амьд гарчээ.
11:34 AM Нурангиас нэг эмэгтэй амьд гарчээ. |
Бангладешт нурсан байшингийн нуранги дороос хоёр долоо
хоногийн дараа Решми хэмээх эмэгтэй амьд олдлоо. Тэр хэрхэн аврагдсанаа
сэтгүүлчдэд ярьж амжсан тухай олон нутгийн телевиз нь мэдээлжээ.
Фото: Strdel / AFP
Бангладеш
эмэгтэйн ярьснаар, сүүлийн хэдэн хоногт тэрээр аврагч нар хэрхэн
ажиллаж байгааг сонсч, дуудах оролдлого хийсэн гэнэ. Мөн металл савхыг
нүдэн дуу чимээ өгөхөөр оролдсон байна. Тэрээр "Дахин нарны гэрэл харна
гэж найдаагүй” гэж ярьсан байв. Нурангинаас амьд гарсан эмэгтэйн
байсан газар бага зэргийн ус, хоолны нөөц байсан нь аврагдахад нь тус
болсон бөгөөд өөрийн орж болох бүх орон зайд хоол хүнс хайж, олсныгоо
маш хяналттайгаар зарцуулжээ. Сүүлийн хоёр өдөр нь хоол дуусч, Решми
зөвхөн ус ууж байжээ.
Ийм зүйлтэй учирсан гэхэд тэр эмэгтэйн
бие хөнгөн шархтай, өөрөө явж чадаж байсныг аврагчид ярьсан байна.
Байшин нурах үеэр тэр гэмтэл бэртэл аваагүй бөгөөд ямар нэг зүйлд
дарагдхааргүй орон зайд хашигдсан байжээ. Бүсгүй одоогоор эмнэлэгт
шаардлагатай эмчилгээ хийж байгаа гэж орон нутгийн телевиз мэдээлжээ.
Нуранги
доороос хүмүүсийг авран, хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хагас
ялзарсан шарилууд олдож, зарим нь огт танигдах аргагүй болсон байжээ.
Аврагчид дөрөвдүгээр сарын 28-нд нэг амьд хүнийг нурангиас олсон ч гал
гарч байснаас тэр эмэгтэй угаартаж, аврахын өмнө нас барсан юм. Хэргийг
сануулахад, Бангладешийн нийслэл Дакка хотод олон давхар байшин
дөрөвдүгээр сарын 24-нд нурсан ба энэ сүйрлийн дараа 1000 гаруй хүний
цогцосыг нурангиас гарган авсан бөгөөд 2,5 мянган хүн сүйрэлд нэрвэгдсэн
гэж албаныхан хэлж буй.
|
Админы урмыг мялаана уу ^^
|