Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Наймдугаар сар » 5 » Онигоонууд №2.
12:07 PM
Онигоонууд №2.
http://www.miniih.com/miniiblog/mystreet/files/Image/onigoo_1.jpg



За ингээд дараачийн онигоонуудыг хүлээн авна уу.


-Таныг хадамыг хvн зодоод байхад та яагаад туслахгvй байгаа юм?
-Yгvй ээ, тэр залуу ганцаараа болгочихьё гэсэн юм аа.
************************************************************
"-Миний хадам эх Минскт амьдрадаг. Тэгэхээр Белорусаас гарч, ороход маш чанга визтэй болгож өгөөч”.
************************************************************
-Миний хадам ээж өчигдөр хорт могойны vзэсгэлэн vзээд…
-Тийм vv? Тэгээд яасан…
-Бvр хамт зургаа авахуулчихсан байна лээ.
************************************************************
Томилолтоор яваа эхнэр нь нөхөр рvvгээ утсаар ярьж байна гэнэ:
-За, наагуур чинь юу байна? Миний хайртай муужгай зvгээр биз?
Нєхєр: Vхчихсэн шд. Эхнэр: Чи ямар бvдvvлэг юм бэ? Ядаж балкон дээр гарч байгаад гэнэт унаад гэмтээд тэгээд нас барчихлаа гэж хэлж болдоггvй юм уу.
Нєхєр:-За за.
Эхнэр:-Ингэхэд ээж яаж байна? Зvгээр vv?
Нєхєр: Балкон дээр гарчихсан байна...
************************************************************
Хөршvvд шатан дээр тааралдаж гэнэ.
-Шөнө болохоор л танайд нэг хvн орилоод байх юм.
-Аа, тэр vv? Би хадмынхаа хөлийг угааж өгдөг юм.
-Яаж хатаадаг юм бэ?
-Мушгидаг байхгvй юу.
************************************************************
Би хадам ээждээ онгоцны билет авчихлаа.
- Больж муу хогийг, МИАТ-ийнхэн ч унахдаа найдвартай даа.
Охины эцэг шинээр vерхэх болсон залууд тайлбарлах нь,
- Манай гэрийнхэн єрєєнийхєє гэрлийг яг арван цагт унтраадаг болохыг залуу минь санаж ав гэхэд,
- Уучлаарай та, би танайд ном унших гэж ирээгvй шvv дээ гэв.
************************************************************
Охин аж vйлдвэрийн баян эзэн аавдаа нєхєр болох гэж буй залуугаа танилцуулав. Эцэг,
- Та нар ямар хєрєнгєтэй болоод гэрлэх гээд байгаа юм бэ? Цаашдаа гэр бvлээ аваад явж чадах ємч хєрєнгє юу байна?
- Хэрэв таны охины надад хэлсэн нь vнэн бол бид хvсэн хvлээснээсээ илvv хангалуун боломжтой юм гэв.
************************************************************
Хоёр найз уулзав.
-Марио, би маш их баяртай байна. Чиний төлөө  сэтгэл vнэхээрийн их баяртай байна. Чиний охин нөхөрт гарах гэж байна гэж би сонслоо.
-Нөхөрт гарах асуудлаа тэд хэт яаралтай шийдсэн ч гэсэн эхнэр бид хоёр маш их баяртай байгаа.
-Нөхөр болох залуу нь тэгээд хэн бэ?, Миний охины хувьд сайхан хvн. Гайхалтай сайхан хос гэж бодож байгаа. Ахлах инженерээр ажилладаг. Цалин өндөр, охинд минь их хайртай,
- Азтай хэрэг байна. Харин ирээдvйн гэрийн эзэгтэйн жижиг гэмтлийн хувьд яах байх юм?
-Чи миний охины модон хөлний тухай хэлээд байна уу? Тvvнийг бид тэр залууд хэлээгvй байгаа шvv. Бид тvvнд гэнэтийн, санаанд оромгvй сонин сайхан бэлэг болгох гэж шийдсэн юм.
************************************************************
Баян эзэн оройхон гэртээ сонин уншиж суув. Гэнэт хаалга онгойн босгоны цаана охин нь нэгэн залуутай тэврэлдэн зогсож байв. Хоёр залуугийн тєрх байдал нь нэг л баяр баясгалантай аз жаргалтай санагдав. Эцэг нь тэднийг харцаараа ширвэн сонин руугаа эргэн тайвнаар,
- Хэрэв та хоёр гэрлэхийг хvсч байвал тэгнэ биз. Харин машинаар зугаалъя гэвэл vгvй шvv гэв
************************************************************
Гараа өгөхийг хvссэн залууд охины аав дургvйцэв.
- Миний хайрт ганц охин бvхий л амьдралаа эргvv, мангуутай хамт өнгөрvvлэх ёсгvй, ингэхийг би огтхон ч хvсэхгvй, яасан ч vгvй, гэхэд залуу,
- Би тантай санал бvрэн нийцэж байна. Байдал яг л ийм учраас би тvvнийг танай гэрээс авч явах гээд байгаа юм л даа гэв
************************************************************
Нэг охин баян банкны эзэн эцэгтэйгээ ердөө л сэтгvvлч мэргэжилтэй vерхэдэг найз залуугаа танилцуулав. Залуу,
- Би танай охинд хайртай. Танд сохор зоос байхгvй байсан ч гэсэн би тvvнд чин хайртай гэдгийг хэлье гэхэд охины аав нь,
- Ингэхэд та vнэн ярьж байна уу хэмээн лавлав.
- Яг тийм,
- Та бvрэн итгэлтэй байна уу?
- Тийм ээ, бvрэн итгэлтэй гэж залуу өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсов. Банкны баян эцэг Тина охиноо дуудаад,
- Тvvнийг босго давуулан цаашаагаа vдэж өг. Би гэртээ эргvv, мангууг байлгамааргvй байна гэв.

************************************************************

Улаанбаатарт ирээд буцсан казак өвгөн Өлгийд очоод танилдаа хуучилж байна.
-  Берденбек Улаанбаатарт ошоод ик баян болж. Өрөөндөө чалан кивс дэвсэж ханандаан олон ном өрж. Тэднийд хоёр чилэн хайрцаг байна. Нэг чилэн хайрцагт нь алтан мөнгөн загас тоглоод, нөгөө  чилэн хайрцагт нь өнөө муу Хавлааш дуулаад л...
************************************************************
Нэг хvн адуу эрж яваад айлд ирж хоножээ. Гэрийн эзэн гар чангатай хvн юмсанжээ. Хоноц ирэхээр нь зориуд шингэн бантан хийж өгчээ. Тэгээд хоноцдоо:
- Та нэрэлхэлгvй сайн идээрэй. Идэж байна уу, идээрэй, идээрэй гэж найр тавьсан дvр vзvvлтэл.
-  Ууж байна аа. Ууж байна. уулгvй яахав гэжээ.
************************************************************
Галт тэрэгнээс хоцорсон нэг залуу замын хажууд хоцорсон фермертэй уулзав.
- Би 6 цаг 45 минутын галт тэргэнд амжиж суух гэсэн юм. Танай тариалан дундуур явахад татгалзахгvй биз?
- Яалаа гэж татгалзах вэ дээ. Харин замдаа манай бухтай тааралдвал та 6 цаг 15 минутын галт тэргэнд ч амжина.
************************************************************
Хотын ганган хvvхэн машинтайгаа vнээний фермийн ойролцоо явж таарчээ. Тэгтэл нэг зvйл хараад ихэд гайхсан болохоор хэрэг болгож фермийн малчин эртэй уулзаад асууж байна гэнэ.
-Хөөе, танай тэр vнээ чинь яагаад эвэргvй байгаа юм бэ?
-Юу? Аан тэр vv... Нэгнээ гэмтээх гээд байхаар бид нар заримдаа хөрөөдчихдөг юм. Бас заримдаа хvчлээр устгах нь бий. Тэр бvv хэл бvр мухар vvлдрийн vхэр ч гэж бий. Харин таны тэр заагаад байгаа vнээ мухар байгаагийн vндсэн шалтгаан нь vнээ биш морь болохоор л эвэргvй байгаа юм шvv дээ.
************************************************************
Тємєр замын сvйрэл гарчээ. УИХ-ын гишvvд суулгасан тусгай vйчилгээний галт тэрэг осолд орсон юм байж. Аврагчид ослын газар нисдэг тэрэг хөлөглөн иртэл нутгийн иргэд осолд орсон бvх гишvvдийг оршуулчихсан байна гэнэ.
- Юу? Тэгээд vнэхээр бvгдээрээ vхчихсэн байсан юм уу?
- Мэдээж. Гэхдээ зарим нь өөрсдийгөө vхээгvй, амьд байна гэдэгт биднийг итгvvлэх гэж оролдсон л доо. Гэхдээ та нар ямар улс тєрчдийг мэдэхгvй биш дандаа л худлаа ярьж байдаг хvмvvс шvv дээ...
************************************************************
Сумын засаг даргаас сэтгvvлч асуув: - Танай сумын ногоонбvс яагаад дандаа хожуул болчихсон юм бэ? - Тэр чинь социализмын vеийн ой мод байсан учраас цөмийг нь тайраад тvлчихсэн. Одоо шинээр ногоон бvс байгуулж байна гэжээ.
************************************************************
Хөдөөнөөс  анх удаа хотод орж ирсэн залуу автобусаар явж байна гэнэ. Тvvний өөдөөс харсан суудал дээр хөх нь бараг ил гарахаа шахсан гvн ухлаадастай цамцтай бvдvvн хvvхэн тасралтгvй бохь зажлан сууна. Хөдөөний хvv өөрөө ч мэдэлгvй өөдөөс нь тас гөлрөөд суучихаж. Тэгсэн нөгөө хvvхэн єєрийг нь тас ширтсэн хөдөөний залууг явуулах санаатай: -Яасан шvлсээ гvд гvд хийтэл нь зажлаад л таалагдаж байна уу аан? гэвэл нөгөөх нь харин чавга шиг улайснаа: -Нөгөө юу л даа. Хэрэв таныг vнээ байсан бол овоо сvvтэй vнээ байх байж дээ гэж бодоод л гэх нь тэр.
************************************************************
Хvнсний ногоо тариалдаг компаний захирлын өрөөнд ажилтан нь хар гvйхээрээ дайран орж ирэв. -За Балдан захирлаа цаана чинь болохоо байлаа шvv. Энэ зэргэлдээх саалийн фермийн хараал идсэн vнээнvvд манай талбай руу дайрч ороод байцаа, ногоог ч ёстой нэг цөлмөж өгч байна даа.... -Думаа минь, Думаа минь битгий сандар. Дэмий шуугиан тарьж хvмvvсийн анхаарлыг татах хэрэггvй. Харин байгаа бvх хvмvvстээ нэг нэг хувин бариулаад тэр хэдэн vнээнvvдийг саагаад бай, саагаад бай.

************************************************************
"Хөнхөр" хэмээх Гомбодорж заан нэг удаа атан тэмээг урдаас нь хvчтэй нударч суулгаад хvvдээ "Миний хvv орсон бууртай тааралдвал өмнөөс нь ингээд нударчихаж байгаарай. Тэмээ гэдэг амьтан чинь хvчтэй нударчихад л нулимс нь гоожоод хvзvv нь гилжийгээд явчихдаг юм" хэмээн захижээ.
******************************************
Цэнд-Аюуш заан Гачууртад хаданд явж байтал нэг бурхи өдрийнхөө идшинд гарчихсан хошгирч байна гэнэ. Тарваганы маханд нугасгvй мань хvн ойртож очвол буутай буугvй аргалж болмоор санагдаҗ. Тэгээд цагаан дотуур ємдєє тайлж даллаад нэлээд дөхөж явтал гэнэт машины дуу гарахаар нь эргээд хартал яах аргагvй машин ирж явна гэнэ. Заан сандрахдаа өмөө өмсөхтэй манатай нэг километр орчим гvйсээр бартаатай газар нуугджээ. Мань эр зугтаж явахдаа машины бvхээгт улаан хувцастай хvvхэн сунаж унатлаа инээж байхыг харсан гэдэг.
 ******************************************
Улсын заан Тулгаа нэг нутгийнхаа Гонгоо гэдэг алдартай бєхийн тухай "Эгнэшгvй хvчтэй Гонгоо гуай залуудаа шинээр хийсэн 12 эсгийг ус нь хатаагvй байхад давхарлаж vvрээд явдаг байсан гэдэг. Тvvнийг босоход гутлын ул нь ханзраад vлдсэн байдаг. Одоо "УАЗ-469"-д устай 12 эсгий ачвал дугуй нь төсөхгvй дээ" хэмээн урлагтай нь аргагvй ярьсан гэдэг.
******************************************
Хоёр жvдоч дивааажинд жvдо байдаг эсэх талаар ярилцаж байжээ. Тэгээд хэн эхэлж тэнд очсон нь нэгэндээ жvдо байгаа эсэхийг хэлэхээр тохирч.
******************************************
Нэгэн монгол жvдо сонирхогч дахиад л тэмцээн vзэхээр гэрээсээ гарах гэж байж. Эхнэр нь ихэд уурлаж
-Дахиад л жvдо юу? Тэр Риоко Тамурад чи надаас илvv хайртай байлгvй!
-Тэгж ярих юм бол Хашбаатарын Цагаанбаатарт ч би чамаас илvv хайртай байх оо.
******************************************
Бурхан чөтгөр хоёр там, диваажингийн алинд нь шилдэг жvдочид байгааг vзэхээр тэмцээн зохиох болжээ. Гэтэл бурхан ихэд инээд алдаж -За, Кано, Мифуна, Котани, Кимура гээд бvгд л диваажинд байна гэхэд чөтгөр хариуд нь
-Тэгвэл тамд бvх шvvгч байгаа юм чинь!
******************************************
Монгол улс анх удаа гvний шумбалтын дэлхийн аваргад оролцож гэнэ. Дэлхийн рекордын эзэн Португалийн тамирчин Нуно Гомес шумбаж явна. 100м. Эргэн тойронд харвал ганцхан Монголын тамирчин л ойрхон нэхэж явна. 200м. Монголын тамирчин дөнгөж ард нь. 300м. Монголын тамирчин гvйцэж ирнэ. Нуно усны vзэг гаргаж зурвас бичив.
- Танай тал нутгийн монголчууд усанд ийм сайн гэж мэдсэнгvй шvv. Би бууж өглөө. Браво!
******************************************
Монголын тамирчин хариу бичиж байна.
- Тэнэг ээ. Би живж байна, мэдэв vv.
******************************************
Челси, Милан хоёрын тоглолтыг хараад чамд юу бодогддог вэ?
-Энэ бол хоёр тэрбумтан талбай дээр тэдний 22 саятан хэрхэн тоглохыг харах явдал юм.
******************************************
-Би Liverpool-н фэн боллоо гэжээ. Хүүхдүүд нь яагаад тэр вэ...Таны тэр дэмжиж байсан,хүч хөдөлмөр,сэтгэл бүгд худлаа байсан гэж үү.... гэтэл хөгшин-Үгүй дээ,нэг ч гэсэн Liverpool-н фэн үхэг гэж бодоод л..........
******************************************
Нэг залуу 80 гарч яваа өвгөнөөс асуужээ.
- Эр хүн ер нь хэдэн нас хүртлээ секс хийдэг юм бол?
- Сайн мэдэхгүй юм, чи надаас ахимаг хүнээс асуусан нь дээр.
**********************************************************
Сургалтан дээр сууж байсан мянгат малчнаас багш асуув.
-Сэксийн тухай та юу боддог вэ?
-Ээ багш минь. Та надад онол судлах зав гардаг гэж бодож байна уу?
 Би чинь найман хүүхэдтэй хүн. Одоо ес дэх нь гарах гээд байна.
**********************************************************
Анагаахын сургуулийн хөгшин профессор араг яс тэврээд, анги руу орж ирэв.
-Оюутан Сарнай, хаана ямар эрхтэн байсныг хэл дээ. -Энэ дотор тархи байсан. Энд зүрх. Тэнд уушиг гэх мэтээр доошилсоор ичимдэг эрхтэн байсан газарт ирэв. Сарнай амаа дарснаа,
-Харин энд пенис байсан гэлээ. Профессор түүн рүү нухацтай харж чимээгүй суув. Сарнай дуугаа өндөрсгөлөө
-Багш аа, энд пенис байсан! ... Профессор муухай хараад,
-Нэгдүгээрт, наад араг яс чинь эмэгтэй хүнийх. Хоёрдугаарт, наана чинь пенис байнга оршин суудаг байгаагүй. Үе үе зочилдог байсан.
**********************************************************
Хоёр Эстон эр шөнийн клубт ирэв. Бид 2 арван долларын хvvхэн авья.
-10 долларын хvvхэн үү? 10 доллараар та хоёр тэр хашааны буланд хоорондоо унтчих.
Хэсэг хугацааны дараа тэр хоёр эргээд ирэв. Бид хоёр унтчихаад ирлээ, мөнгөө хэнд өгөхөв?
**********************************************************
Sех shор-д байнгын vйлчлvvлэгч эр орж ирэв:
-За шинэ бараа юу байна?
Худалдагч:
-Ой, маш гоё хvvхэн ирсэн, материал нь яг л бодит хvvхэн шиг, маш ухаантай бvх vйлдлийг хийдэг автомат хvvхэн ирсэн. Эр автомат хvvхнийг худалдаж аваад явав. Хэд хоногийн дараа буцаж ирэв.
-Би энэ ухаантай автомат хvvхнийг чинь буцаая…
-Яасан, царай зvс бие хаа нь таалагдахгvй байна уу?
-Vгvй ээ, маш их таалагдсан…
-Тэгээд яав?
-Хэдэн орой vзлээ, ойртуулдаггvй дээ!
**********************************************************
-Бvсгvй, та надтай хамт кофе уухгvй биз?
-Тэгье, гэхдээ орон дотор тамхи татахгvй шv -Бvсгvй, та надтай хамт кофе уухгvй биз?
-Тэгье, гэхдээ орон дотор тамхи татахгvй шvv
**********************************************************
-Бурхан талийгаач нарыг хvлээн авч байв. Нөхцөгсөд их олон байлаа. Гэнэт нэг эр гvйн орж ирээд эргэн тойрноо харснаа буцаад гvйгээд гарч одов. Энэ явдал хэд хэдэн удаа давтагдав. Бурхан гайхаж: -Энэ одоо хэн юм бэ гэхэд
-Өө энэ сэхээний тасгийн нэг л юм шиг байна гэв.
******************************************************
-Эмч ээ, хvн яагаад халзан болдгийг шинжлэх ухаан тогтоосон уу? -Тогтоосоон, зарим хvний vс нь унаад, дахин ургахгvй байгаагаас л халзан болоод байгаа юм.
******************************************************
Эмчээс найз нь асуужээ:
-Чи яагаад орж ирсэн хvн болгоноос єглєє юу идсэнийг нь асуудаг юм бэ?
-Төлбөрийн чадварыг нь тодорхойлдог юмаа.
******************************************************
-Би таныг ямар сувилалд явуулахаа сайн шийдэж чадахгvй л байна. Ерөөсөө архинаас л болоод байна л даа.
-Эмч ээ, тэгвэл би таныг эрvvл болохоор ирье дээ.
******************************************************
-Таны даралт өндөр, зvрх шигдээстэй, уушиг хатгаатай, бөөр дутагдалд орсон байна даа. Уучлаарай, та хэдэн настай билээ?
- 25-тай.
-Бас оюун ухаан жаахан сааталтай болж дээ, таныг энд 55-тай гэж бичсэн байна шvv дээ.
******************************************************
-Та өнөөдрөөс эхлээд архи, тамхи, хvvхэн гурвыг vvрд мартах хэрэгтэй.
-Эмч ээ, би чинь эр хvн, тэгээд одоо юу хийж болох болж байна?
-Сахлаа хусч байж болно.
******************************************************
-Эмч ээ, англиар зvvдлээд байх юм, гэтэл би англи хэл мэдэхгvй, яахав? -Англи хэл vз л дээ.
Сарын дараа өвчтөн малийтал инээсээр орж ирэхэд эмч:
-За яасан, англи хэл сураад зvvдээ ойлгодог болчихоо юу?
-Vгvй дээ, би орчуулагчтай хамт унтдаг болчихсон.
******************************************************
-Эмч ээ, хvний сэтгэл санаа чухам хаахнаа байдаг юм бэ?
-Яг тэнд гэж шинжлэх ухаан өнєөөдөр хараахан хэлж чадаагvй байна, миний хувийн ажиглалтаар бол давсаг хавьцаа байдаг болов уу, бие засчахлаар л сэтгэл санаа хөнгөрөөд явчихдаг шvv дээ.
-Энэ хавьд эмч байна уу, туслаарай! хэмээн нэгэн зорчигчийн дуу хадахад хажуугийн купенд явсан нэгэн эр "Би эмч байна” гэсээр сандран ортол нэгэн эмэгтэй:
-Эмч ээ, зургаан vсгээс бvрдсэн хоолойны өвчнийг юу гэдэг юм бэ? гэжээ.
******************************************************

Эмч амьсгал хурааж буй євчтєнийг бага ч болов тайтгаруулах санаатай:
-Даралт чинь хэвийн болчихож, зvрх уушиг зvгээр байна, халуун алга гэхэд өвчтөн муухан инээмсэглэж:
-Ашгvй дээ, элдэв өвчнөөсөө салж аваад нvд анивал аштай юу даа.
******************************************************
Эмч:
-Тамхи татдаг уу?
-Vгvй
-Архи уудаг уу?
-Vгvй
-Авгай, хvvхэн эргvvлдэг vv?
-За яахав, чи их баяр баясгалантай байна аа.
******************************************************
Нэгэн залуу царайлаг хүүхэнтэй уулзаад салахдаа:
- Баая.
- Ойлгосонгүй, юу гэж байгаан?
- Баяртайг англиар товчлоод л хэлсийм.
- Аан, тэгвэл гэснээ хүүхэн хошуугаа цорвойлгон пө... гэж.
- Юу?
- Үнсэхийг товчлоод л...
************************************
Нэгэн гэр бүл орой хоол идэнгээ тэжээвэр амьтдын тухай ярьжээ.
Догмаа: - Туулай их хөөрхөн
Аав: - Туулай тэжээхээр амьсгалын замын өвчин тусдаггүй гэсэн. Ялангуяа нялх хүүхэдтэй айлууд нилээн тэжээдэг юм билээ…
Батбаяр: - Аргагүй. Туулай чинь хурдан амьтан. Багаасаа туулай хөөж гүйгээд байвал амьсгал задралгүй яахав …
************************************
Авгай нөхөр хоёр бөөн юм болж байна. Авгай нь салахаар болоод л хувцсаа аваад гарах гэж хичээж байвч хайртай нөхрөө аргадчих байх гэж эргэж хургаад л…
Мань эр шөнийн явдалдаа гэмшин эхнэрээ хаяад явчихаас айгаад л… Аргаа ядаад сүүлд нь:
- Чи минь яагаад надаас салах гээд байгаа юм бэ? Чи бид 2 чинь бие биедээ хайртай биздээ? гэж асуув. Эхнэр:
- Би ч хайртай хэвээрээ л байсан. Харин чиний хайр чинь дууссан болохоор аргагүйн эрхэнд салж байна. Нөхөр:
- Үгүй би чамд хайртай хэвээрээ … Эхнэр:
- Худлаа. Тэгвэл яагаад араар тавьсан юм?
- Би чамдаа хэтэрхий их хайртай болохоор хэмнээд л …
************************************
Эхнэр: - Саяын миний худалдаж авсан номын хавсралт зургийг чи яагаад ураад авчихав?
Нєхєр: - Ээ балар, би чамайг номын сангаас авчирч гэж бодсон юм.
************************************
Вовкаг тооны хичээл дээрээ муу авсан тухай аав нь асуухад Вовка:
-Хоёр хоёрын хэд вэ гэхээр нь би арав гээд хэлчихсэн юм гэжээ. Тэгтэл аав нь уурлаж:
-Би чамд хичнээн хэлдэг билээ. Хоёрыг хоёроор vржихэд дөрөв, за сайн л бол тав, зургаа, гэхдээ долоогоос их байна гэж хэзээ ч байхгvй шvv дээ.
************************************
Нөхөр нь нэг ойтой охиндоо нvvр амаа шарх сорви болтол маажуулчихсан тул эхнэр нь хурдхан эмнэлэгт очиж vзvvлэхийг байн байн шаардана. Нөхөр:
-Энэ зэргийн жаахан шарх ч гайгvй хэвтэнэ. Эхнэр:
-Миний нэр хvндэд халтай ш дээ
************************************
Би чамд "нусны алчуур” гэвэл чи юу гэж бодох вэ?
-Нvцгэн хvvхэн бодно
-Яагаад тэр билээ?
-Та надад "Трактор” гэж хэлсэн ч би тэр л тухай бодох болно гэжээ
************************************
9 сарын 1. Нэгдvгээр ангийн багш:
-Хvvхдvvд ээ, та нар өнөөдөрөөс   сургуулийн сурагч боллоо… Хэрвээ та нар надаас юм асуухаар бол баруун гараа дээш өргөөрэй. Вовка гараа өргөв.
-За Вовка юу гэсэн юм?
-Зvгээр л шалгасан юм.
************************************
Нэг залуу 4н сайн найзтай байжилдээ . Даан ч хоорондоо жаахан ойлголцдоггүй юмсанж. Гэтэл нэг өдөр өнөөх залуу нөгөөдүүлээ нэг газар урьж нээээх сайхан ярилцахаар шийджээ. Нэг найз нь арай ирээгүй 3 нь ирсэн байжээ.

Зөөгч : захиалга өгөх үү? гэтэл

Өнөөх залуу: Жаахан байж байгаад өгье ирэх ёстой хүн нь ирээгүй байна гэтэл хажууд сууж байсан найз нь: өө заа ирэх ёсгүй хүн нь ирцийм байнлдаа гэж уурлан яваад өгчээ.

Өнөөх залуу: өөөө явах ёсгүй хүн нь явчлаа шдээ гэсэн чинь

Бас нэг нь: Зөзө явах ёстой нь суугаад байгаам байнлдаа гээд бас явчихав.

Өнөөх залуу: Үгүй ээ би чамайг хэлээгүйшдээ гэсэн чинь

Үлдсэн ганц найз нь өөө тэгүүл намайг хэлээд байгаам байнлдаа гээд явж орхижээ..

************************************
"Дэслэгч Дорж, иргэн Сараа нарыг баривчлав. Дэслэгч Дорж иргэн Сарааг хүчирхийлсэн учир, харин иргэн Сарааг цагдаад эсэргүүцэл үзүүлсэн учир тус тус саатуулсан болно"".
*********************************************
Цагдаа нэгэн сэжигтэй машиныг зогсоов. Машинаас гурван согтуу залуу гарч ирлээ. Цагдаа:
- Та нарын хэн нь машин барьж явсан бэ?
- Мэдэхгvй ээ, бид гурав гурвуулаа арын суудалд сууж явсан.
*********************************************
Бяцхан хvv хаалаг онгойлгож єгвєл цагдаа ах зогсож байна. Цагдаа ах: -Аав чинь байна уу? -Байхгvй... -Ээж чинь байна уу? -Ээж бас нуугдчихсаан...
*********************************************
Америк жуулчин Москвад анх удаа ирж, шээх газар хайгаад олсонгvй. Тэгээд нэг хашаа руу шээх гэтэл нэг цагдаа ирэв: -Амрыг эрье, та юу хийж байна?
-Би шээх газар олдоггvй...
-Би танд нэг газар олж өгье өе.
Цагдаа тvvнийг дагуулан явсаар нэг байшингийн дэргэд авчраад,
"-Энд шээж болно" гэж. Америк жуулчин шээчихээд талархлаа илэрхийлэв:
-Танд их баярлалаа, энэ байшин нийтийн жорлон уу?
-Америкийн элчин.
*********************************************
Шєнийн эргvvлийн цагдаа нэгэн согтуу эрийг саатуулж:
-Энэ шєнє болсон хойно та хаачих гэж явна? хэмээн асуухад согтуу: -Лекцэнд суухаар явж байна.
-Битггий дэмийрээд байгаарай, юун лекц?
-Архины хор холбогдлын тухай.
-Мєн дєє, хэн гэгч эрдэмтэн унших вэ?
-Манай эхнэр.
*********************************************
Харанхуй гудамжаар алхаж явсан эр замд тааралдсан цагдаагаас:
-Энэ гудамжаар харанхуйгаар явахад аюулгvй биз? хэмээн асуухад цагдаа:
-Аюултай байсан сан бол би ингээд алхаж явах уу? гэж цэцэрхжээ.
*********************************************
Нэгэн том компаний эзнийд цагдаагийнхан нигжлэг хийгээд тооны машин олжээ:
-Энэ юv вэ?
-Тооны машин.
Дахиад нэгжтэл автомат буу гарав:
-Энэ юv вэ?
-Бас тооны машин.
-Юv гэсэн vг вэ?
-Эхнийхээр нь урьдчилсан тооцоогоо, дараагийнхаар нь эцсийн тооцоогоо боддог юм.
*********************************************
Тагнуулч суллагдаад иржээ
-Нєхєр хурандаа. Би тэдэнд юу ч хэлээгvй.
-Маш сайн байна, цэргээ.
-Харин бичээд єгчихсєн шvv
*********************************************
Зааварлагч-генерал цэргийн ажил, амьдралтай танилцаж буй дvр эсгэн Гал тогоонд оржээ. Тэр тогоо дамжлан явсан хоёр цэрэгтэй тааралдан,
- Алив, наад тогоонд чинь юу байна, vзье, амтлая,
- За за генералаа, яах юм бэ?, хэрэггvй биз дээ
- Надтай бvv марга, алив халбагаа єг гэжээ. Тогоонд байсан зvйлийг генерал амтлан vзээд амаа мурийлган нулимаад,
- Vvнийг би хоол биш гэж бодож байна. Харин та хоёр юу гэж бодож байна гэхэд.
- Бид хоёр танд энэ хоол биш, тогооны угаадас гэж хэлэхийг бодсон л доо. Гэтэл та єєрєє хvчээр тулган шаардаж амталсан шvv дээ гэв.
*********************************************
Гудамжинд зогсож байсан цагдааруу нэгэн эр гvйж ирлээ.
-Намайг аваад яваач! Тvргэлээч, тэгэх vv.
-Юу гэнэ ээ. Гэмт хэрэг хийгээ юу?
-Тийм ээ. Эхнэрийнхээ толгой руу хайруулын тавгаар цохичихсон.
-Тэгээд vхчихээ vv?
-Чадаагvй ээ. Тэр гvйгээд ирж явна. Тvргэн баривчлаарай намайг.
*********************************************
Жижиг хотын цагдаад том ачааны машины жолооч дєхєн очоод,
- Эрхэм минь, танай хотод хар vхэр єсгєн vржvvлдэггvй биз? Vгvй, би лав санахгvй юм байна гэж хууль сахиулагч хариулав. Тэгвэл танайд хар морь єсгєн vржvvлдэггvй биз? Хар морь манайд байдаггvй, Том хар нохой байдаг уу? Энэ бол бvvр байхгvй, Эрхэм цагдаа минь, тэгвэл хоёр минутын ємнє би танай орон нутгийн нэг ламыг дайрсан бололтой дог оо.
*********************************************
Хэт их хурдтай давхиж яваа машиныг цагдаа зогсоов. Цагдаа,
- Уучлаарай хэмээн машин дотор суугаа хоёр залууд хандан хэт их хурдтай явсан тул таныг торгож тасалбар бичихээс єєр аргагvй хэмээн учирлав. Тэгээд овог нэр, тєрсєн он cap, єдєр газраа хэлэхийг хvсэв.
*********************************************

- Строджвкибладцумртамино Вогзелаторибвгано, 1970 оны 1 дvгээр сарын 15- нд Ципурджправаннильо... гэж эхнийнх хариулав. Цагдаа,
- За, за болно гэж цагдаа салахын тvйс болж дэвтрээ хаангаа анхны удаа юм байна уучилъя. Харин дахиад надтай битгий тааралдаарай гэв.
*********************************************
Гарнизоны комендант хотоор тэнvvчилж явсан хоёр цэргийг зогсоогоод,
- Намайг хэн болохыг та нар мэдэх vv? гэв. Тэгтэл нэг цэрэг нєгєєдєє,
- Хєєе, vvнийг цэргийн эмнэлэгт хvргэж єгєх нь зєв байх. Энэ хvн єєрийгєє хэн болохыг мартсан байна. Ядарсан хvнд туслах хэрэгтэй шvv дээ гэв








...:::Cool-mgl:::...






Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Шүлэг,өгүүллэг | Үзсэн: 1027 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 3.0/1
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...