Сэтгүүлч залуу Хэнтийн мянгат малчин Довдон гуайгаас ярилцлага авчээ.
- Нэг ямаа хэдэн грамм ноолуур өгдөг вэ?
- Хар нь уу, улаан нь уу?-Хар нь?
- Хар нь таван зуу, хүү минь.
- Улаан нь?
- Улаан нь бас таван зуу.
- За тэгвэл нэг ямаа хэдэн литр сүү өгдөг вэ?
- Хар нь уу, улаан нь уу?
- Хар нь?
- Хар нь гурван литр-г өгдөг юм аа.
- Аа., улаан нь?
- Улаан нь бас гурван литрийг өгдөг.
- Адилхан л байсан юм бол юундаа "Хар нь уу, улаан нь уу" гэж толгой эргүүлээд байгаа юм бэ?
- Хар нь миний ямаа байгаа юм аа, хүү минь.
- Аан за. Улаан нь тэгээд хэнийх юм?
- Улаан нь бас минийх ээ. Хуулийн номонд хүн амьд явах эрхтэй гэж бичсэн байжээ. Нэг нь:
- энэ юү гэсэн үг вэ?
- үхвэл ална гэсэн үг гэв -Чи түрүүн жилийн намар, нэг загасанд явснаа санаж байна уу?
-Санаж байна.
-Тэгвэл тэр барьсан загасны чинь нэг нь чамаас жирэмсэн болсон гэнэ. Өнөөдөр утасдаж байна. Галзуугийнхан шинэ байрандаа нүүж ирээд эд хогшлоо зөөлгөхөөр дөрвөн өвчтөн дагуулж иржээ. Тэгээд тэр дөрөвт нэг том шкаф зөөхийг үүрэг болгов. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж иртэл гуравхан л өвчтөн байв.
- Боби хаачсан бэ, хамт ирээ биз дээ?
- Эмч ээ. Энэ шкаф хувцас хунартайгаа даагддаггүй ээ. Тэгэхээр нь Боби дотор нь орж хувцас хунарыг нь өргөөд зогсож байгаа. -За хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ тооны ухаан ба биолог хоёрыг багтаасан хос сэдэвтэй өгүүлбэр зохиоё.
Петя:
-Бид нартын эргэн тойрон хэдэн зуун мянган шавьж нисч байдаг.
Вовка:
-Би үржих байрлалыг үржүүлэхийн хүрд шиг мэддэг. Т
Эхнэр: -Чи үргэлж шөнө дунд ирж намайг сэрээж байх юм. Намайг нэг сэрчихээрээ эргээд унтаж чаддаггүйг мэднэ биз дээ?
Нөхөр: -Тэгвэл чи надад ахиухан мөнгө өгчихөж бай л даа. Би нэг мөсөн маргааш ирж байя. Туулай ойд явж байсан чинь арслан зам дээр хэвтэж байна гэнээ.
Туулай: -Арслан ахаа, та юу хийж хэвтжаагаан бэ?
Арслан: -Ах нь хавханд орчихлоо.
Туулай: -ӨӨ, сэгсийсэн муу гөлөг чинь замаа харж явахад яадгийм бэ? Чукча борооноор маш удаан алхаж явжээ.
-Бороо орж байхад хурдан яваач.
-Хурдан яваад яах юм бэ? Урд ч гэсэн бороо орж л байна шүү дээ.