Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2012 » Арваннэгдүгээр сар » 11 » Төгсөшгүй Гамлет
2:52 PM
Төгсөшгүй Гамлет


Өвөл эртийн цас бударсан үдэш Улсын драмын эрдмийн театрын өмнө зассан улаан хивс ч "даарсан” мэт харагдахаар. Харин 33 жилийн дараа Монголын тайзнаа дахин тоглох гэж байгаа "Гамлет”-ийг үзэхээр ирсэн үзэгчид даарсан шинжгүй. "Гамлет”-ыг анх Монголд амилуулж байсан ахмад үеийн жүжигчин, найруулагч, уран бүтээлчид, драмын театрын үнэнч үзэгчид бүгд Монголын хоёр дахь "Гамлет”-ыг угтан авах гэж тэсч ядан хүлээжээ. "Гамлет”-ийг найруулахаар сонгон шалгаруулалтаас товойн гарсан найруулагч Н.Наранбаатар "Дэлхийн сонгодгийн оргил руу тугаа бариад дайрлаа. Тугаа оргилд нь зоож уу, бэлд нь хатгачихаж уу гэдэг үзэгчдийн тавих дүгнэлт” гэж аархсан. Магадгүй энэ аархлын ааг ямархан байхыг харах нь ч бас үзэгчдийн хувьд бас нэг хүлээлт байсан биз. Тэгээд дээрээс нь Монголын хоёрдахь Гамлет С.Болд-Эрдэнэ хэрхэн шаналах, жүжигчдийн сонгон шалгаруулалтд товойн гарч ирсэн залуу жүжигчин А.Ганчимэг хэрхэн Офелияд хувирах бол гээд л нүдээр үзэхээс өөр аргагүй "шахалт" хүлээлтийг өдөөх. Ерөөсөө л "Гамлет”-ийг Монголд тавих гэж байгаа нь залуу жүжигчдийн гэж хэлж болох баг хэрхэн түүнийг амилуулах, тэр тусмаа залуу гэж хэлж болох найруулагч Н.Наранбаатар ямар шийдэл гаргах нь вэ гэсэн хүлээлт тэр чигээрээ сенсаци тариад байсан гэж хэлж болох.
"Гамлет”-ийг тэр болгон тайзнаа тавиад байдаггүй, тэр бол нийгмийн шаардлагаар амьдран гарч ирдэг бүтээл гэж Н.Наранбаатар нэгэнтээ онцолсон байдаг. Энэ ч бас хүлээлтийг өдөөх үг өгүүлбэр мөнөөс мөн.
Алдарт У.Шекспирийн Гамлет яагаад бүр 1600 оноос хойш дэлхийн тайзыг эзэгнэж, тавилт болгон нь дэлхийн аль ч улс оронд бай анхаарал татаж байдаг вэ? Монголын Гамлет юугаараа онцлог вэ? Мэдээж хэрэг ийм нухацтай асуултыг үзэгчдийн мэргэн оюунд үлдээсэн нь дээр байх. Тэр ч утгаараа Гамлет мөнхийн төгсөшгүй, нууцлаг, сэтгэл татам, бас бодолд оруулагч байдаг байх. Харин энэ удаагийн монгол "Гамлет”-ийг залуу уран бүтээлчдийн гэсэн нэг онцлогтой гэж хэлж болох байх. Хэдийгээр нэлээд олон уран бүтээлээрээ үзэгчдээс хэдийнэ үнэлгээ авсан ч гэсэн Н.Наранбаатарыг залуу найруулагч гэж тодотгосоор хэвээр байгаа. Магадгүй тэрээр энэхүү бүтээлээрээ эрийн цээнд хүрсэн ид хавтай найруулагчийн алдрыг дархлах гэж буй хэрэг байх. 
 
Жүжиг эхлэхийн өмнө Монголын анхны Офелия-Улсын драмын эрдмийн театрын орлогч захирал, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд яг 33 жилийн өмнө тайзнаа Офелиягийн анхны тоглолтоо хийхээр хөшигний ард сэтгэл догдлон зогсч байснаа дурсан ярив. Харин яг энэ мөчид Офелияд шилэгдсэн залуу жүжигчин А.Ганчимэг хөшиг нээгдэхийн хүлээн догдлон зогсоо. Гамлетийн золиос болсон үзэсгэлэн гоо, цэвэр ариун, гэнэн хонгор Офелиягийн дүрд тоглохдоо Н.Сувд дүрээ хад чулуун дунд ургасан цэцэг хэмээн дүрсэлж, жижигхэн турьхан, энхрийнхэн харагдах гэж их л хичээдэг хамтрагч буюу Монголын анхны Гамлет Жамсранжав агсан Офелиягаа тодруулж харагдуулах гэж зузаан мөртэй хувцас хүртэл өмсч байсан гэж ярьж байсан нь санагдана. Үнэхээр ч үзэсгэлэн гоо, нялх турьхан Офелияд А.Ганчимэгээс өөр хэн ч таарч тохиромгүй байж дээ гэж бодогдохоор. Жижигхэн, турьхан, цэвэр ариунхан, үзэсгэлэн гоо Офелия аавынхаа үхэл цочирдон галзуурчихсан байхыг харахад үнэхээр цочирдом. Тэр үүгээрээ сонгодогт хүч үзсэн залуу жүжигчний хувьд бүхний анхаарлыг татаж, магтаал сайшаалыг сонсч чадлаа. "Хэцүү анги” телевизийн олон ангит киноны бяцхан охины дүрээр илүү буудаг тэрээр Монголын хоёр дахь Офелия хэмээх алдрыг, энэ нэрээ дархалж хамгаалж явах үүргийг бас хүлээлээ. Магадгүй түүнийг тун удахгүй өөрийнхөө мөрөөдөл болсон Жульеттагийн дүр  ч хүлээж байж болох юм. Мундагчууд л тоглох ёстой гэсэн дархлаатай байдаг сонгодог урлагт хөл тавьсан Офелиягийн дүрээс мөн л мундагчууд л бүтээж байсан гэнэн хонгор, ариунхан ялдам Жульеттагийн дүр яагаад ч юм бэ үнэртээд байсан. Монголын драмын урлагт ийн балетаар бол шинэ хун гэдэг шиг шинэхэн залуухан бүсгүй нэрээ сийллээ. Монголын хоёр дахь Гамлет ч гэсэн бас залуухан эрч хүчтэй жүжигчин. Жүжигчин С.Болд-Эрдэнэ ганцаардан шаналсан гуниглал, галзуу солиотой дүр төрх, дайчин эрэмгий хөдөлгөөн, хөгжин хөөрөх хунтайж, эртний язгууртны эрхэмсэг төрхийг нэгэн дор харуулж чадав. Мөчийн дотор хувирах түүний тоглолт үзэгчдийг гайхашруулж, магадгүй бидний дэлгэц дээрээс харж дадсан С.Болд-Эрдэнэ мөн гэж үү гэж эргэлзмээр ч байсан байж магадгүй. Түүнээс үе үе харагдах царайлаг, ихэмсэг, хөгжүүн ханхүүгийн төрх, эмгэнэлийн хүчтэй тоглолттой гайхалтай хорших...    Найруулагч нь түүнийг "Нээлттэй ярьдаггүй, тэгсэн хэрнээ өгөгдсөн үүргээ биелүүлчихдэг, яг юу бодоод яваад байгаа нь ойлгогдохгүй ч буруу юм хийж байна уу гэхээр тийм биш. Нэг л үл ойлгогдох ертөнц байдаг” гэж тодорхойлсон байсан. Үнэндээ ч Гамлет өөрөө үл ойлгогдох ертөнц. Тийм ч учраас найруулагч вээр аль хэдийнэ өөрийнхөө Гамлетад үл ойлгогдох С.Болд-Эрдэнийг сонгочихоод байсан биз. Үл ойлгогдох Гамлет ч энэ тайзнаа хайр татам байсан шүү.



Гэхдээ тэднээс хамгийн эрч хүчтэй, цоглог залуу нь хэн байсан гээч? Ардын жүжигчин Д.Цэрэндагва. Хаан ахынхаа амийг хөнөөж, хатныг нь хааны титэмтэй нь булаан авсан, хортой, шазруун, шалиг цэнгээнч Клавдийн дүр. Ардын жүжигчин Д.Цэрэндагва гайхмаар итгэлтэй бас хөнгөн гавшгай эрч хүчтэй дүрийг бүтээжээ.  Тэрээр жүжгээ тайзнаа тавихаас өмнө "Хүнд хэлж чадахгүй, эмзэглээд байгаа үгээ өөрсдөө хашгирч чаддаггүй юм аа гэхэд, хашгирч байгаа хүнийг хараад уужрах байх гэж бодож байна” гэж жүжгийнхээ ерөнхий санааг тодорхойлж байсан. Үнэхээр ч үзэгчдийн хувьд хэн нэгний магадгүй өөрийнхөө хашгирахыг сонссоод сэтгэл нь уужирсан байх. Д.Цэрэндагва эрхэмвээр үнэхээр л хийе гэснээ хийж, хашгирах гэснээ хашгирсан хүний ёсоор уужуу тайвуу харагдана лээ, жүжгийн төгсгөлд. Аагтай хортой Клавдийгийн хамтрагч Гертруда хатан-У.Уранчимэг жүжигчний ур чадвараараа бас нэг төгс хоршлыг үзүүлж чадав. Тэгш гоолиг холыг нь ил харагдуулах час улаан хилэн даашинз, эротик сиймгэр оймс, тачаангуй инээдийг харамгүй цацлах аальгүй төрх, орчин цагийн аальтай хар цагаан хосолсон даашинз, харамгүй урсах нулимс, эмгэнэлт төрх гээд энэ дүрд дутуу зүйл алга. Угаасаа л Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл гэгддэг У.Уранчимэгийн гоолиг бие хаа, гоо үзэсгэлэнт гадаад төрх дээр туршлагатай, дотортой жүжигчний ур чадвар нэгдэхэд хэрхэн харагдаж ямар дүр бий болохыг та ч бас төсөөлөхөд бэрх биш байгаа буй за.   

Харин С.Болд-Эрдэнэ ийм гайхалтай Гамлетийг бүтээж чадсан гэхэд арай л бүрэг, даруухан харагдана лээ, жүжгийн төгсгөлийн баяр хүргэлтийн сэтгэл догдлом мөчид. Цэцгийн баглаа, үнсэлт, нижигнэсэн алга ташилтын хариуд тэрээр даруухан инээмсэглээд л зогсоод байсан. Нэгтээ найруулагчийнх нь хэлсэн шиг үл ойлгогдом, бас даруухан зан чанар нь л байгаа нь тэр байх. Ийм том гайхалтай жүжгийн ийм хүнд дүрийг тод томруунаар бүтээж чадсан залуу өдийд баярын нулимс дуслуулан бахирах нь холгүй баймаар атал жирийн л тайван инээмсэглэл... Магадгүй дүрээсээ ч гарч амжаагүй, үзэгчдээс илгээх алга ташилт бараг бүхэлдээ ганцхан түүнд зориулагдаж байна ч гэж ойлгож төвдөхгүй л зогсч байсан байх.

Тайзны хөшиг хаагдаж, баярлан догдолсон жүжигчид бие биедээ баяр хүргэн, тэврэлдэн үнсэлдэж, шаагилдан шуугилдаж байхад 23.00 цаг хэдийнэ өнгөрсөн байлаа. Том тоглолтын нээлтээ хийсэн уран бүтээлчдийн баярт мөчийн сэтгэл хөдлөл хүнд нүсэр хөшигний араас ч мэдрэгдэм. Энэ л тэдний хамгийн том баяр, уран бүтээлч болсных нь учир утга байдаг биз. Харин үзэгчдийн хувьд товлосон 19.00 цагаас жаахан хоцорч эхэлсэн жүжигтэй цуг ийм их хугацааг өнгөрөөчихөж гэж сэхээрэмгүй, жүжгийн амтанд орсноо цаг харж л мэдрэх шиг. "Гамлет”-тай байхад цаг хугацаа ч мэдрэгдэхгүй өнгөрөх шиг. Баярлалаа, бас баяр хүргэе "Гамлет”-ын хамт олонд.







Эх сурвалж : News.mn

Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Урлаг,спорт | Үзсэн: 456 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...