Монголчууд шинийн нэгний өглөө тухайн жилийнхээ өнгийг тодорхойлон зүг,
мөр гаргах ёслол үйлддэг. Ингээд та бүхэндээ ямар жилтэй хүмүүс яаж мөр
гаргах талаарх мэдээллийг хүргэж байна.
Төрсөн
он
|
Зүг
мөрөө гаргах хийгээд унших тарни, засал ном
|
Суудлын
цээр гаргах хийгээд анхаарах зүйл
|
Гал
|
Эр
|
1909, 1917, 1925, 1933, 1941,
1949, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
|
Галд суусан бол гэрээсээ зүүн урд
зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа
уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана гэсэн үг/ урд
зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг
ном айлтгуулж суудлын заслаа хийнэ.
|
Энэ жилдээ улаан өнгийн эд, морь
мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү
гарга. Зун, намрын цагг сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс
болгоомжил. Ад, албины хорлол болох
магадлалтай.
|
Эм
|
1905, 1913, 1921, 1929, 1937,
1945, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009
|
Шороо
|
Эр
|
1908, 1916, 1924, 1932, 1940,
1948, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012
|
Шороонд суусан бол баруун зүг гарч
«Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад газарт
модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй,
Додьгалсан, Санжид молом зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ.
|
Энэ жилдээ эмгэн хүний малгай,
шавар эдлэл бүү ав. Алт мөн зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно
барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж
холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чул булгалах,
дархны үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны
хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга ганга, суваг шуудууны ирмэг, ам
бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны
эзний хорлолд өртөх магадлалтай.
|
Эм
|
1906, 1914, 1922, 1930, 1938,
1946, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
|
Төмөр
|
Эр
|
1907, 1915, 1923, 1931, 1939,
1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
|
Төмөрт суусан бол гэрээсээ баруун
урд зүгт гарч «Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа
уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм,
Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийнэ.
|
Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан
малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга,
хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх,
бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үед
болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.
|
Эм
|
1907, 1915, 1923, 1931, 1939,
1947, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011
|
Огторгуй
|
Эр
|
1906, 1914, 1922, 1930, 1938,
1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
|
Огторгуйд суусан бол зүүн хойд
зүгт гэрээсээ гарч «Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай» тарнийг 7-21
удаа уншаад огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ.
Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүшпима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном
айлтгуулан суудлаа засаж болно.
|
Энэ жилдээ шар өнгийн эд, нохой
авах, тарваганы мах идэхийг тэвч. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар
явахыг цээрлэ. Шинэ гэр барих, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн
доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, хөл, толгой өвдөх, нойр
муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад тийрэн, бугийн хорлолд
өртөх магадлалтай.
|
Эм
|
1908, 1916, 1924, 1932, 1940,
1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012
|
Ус
|
Эр
|
1905, 1913, 1921, 1929, 1937,
1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009
|
Усанд суусан бол зүүн зүгт гарч
«Ум гарма дагийний хум мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншаад ус асгаад
түүндээ шороо хийж хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав,
Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлаа засна.
|
Энэ жилдээ шар, хар өнгийн эд
авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг
цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс,
уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх
магадлалтай.
|
Эм
|
1909, 1917, 1925, 1933, 1941,
1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
|
Уул
|
Эр
|
1912, 1920, 1928, 1936, 1944,
1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008
|
Ууланд суусан бол «Ум будда
дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт
гарах ба ууланд модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Эсвэл Гомбо,
Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж суудлын
заслаа хийнэ.
|
Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон
мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг
цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. өвс хатах, газар хөлдөж, урьунан,
хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, шарх гарах, шар ус гүйх
зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
|
Эм
|
1910, 1918, 1926, 1934, 1942,
1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006
|
Мод
|
Эр
|
1911, 1919, 1927, 1935, 1943,
1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007
|
Модонд суусан бол гэрээсээ хойд
зүгт гарч «Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай» тарнийг 7-21 удаа
уншаад модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй,
Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг ном айлтгуулан суудлын хорио цээр, заслыг
хийлгэж болно.
|
Энэ жилдээ мод огтлох, хутга
мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх,
гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү
ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр
болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
|
Эм
|
1910, 1918, 1926, 1934, 1942,
1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006
|
Хий
|
Эр
|
1910, 1918, 1926, 1934, 1942,
1950, 1958, 1968, 1974, 1982, 1990, 1998, 2006
|
Хийнд суусан бол урд зүгт гарч «Ум
базар пад дагийний хум, мама бизьяа суухай» тарнийг 7-21 удаа уриад салхинд
модны үртэс цацаад зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг,
Догсум, Ширнэн зэрэг ном айлтгуулан суудлаа засаж болно.
|
Энэ жилдээ шар өнгийн эд авах,
хэрүүл маргааныг цээрлэ. Хайнаг, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх,
зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай
бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх
магадлалтай.
|
Эм
|
1912, 1920, 1928, 1936, 1944,
1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008
|
Жич: Энэ жил хий
суудалд суусан хүмүүсийн хувьд хийморийн зүгт нь жилийн хар нохойн ам
таарч байгаа тул хойд зүгт гарч баруун урд зүгээс ирвэл зохистой.
Зарим анхаарвал зохих жилтэн: Бүх тахиа жилтнүүд ялангуяа 1957 оны тахиа жилтэн, мөн бич жилтнүүд засал номоо заавал хийх шаардлагатай.
Тэрчлэн туулай, гахай жилтнүүд сүлд хийморийн засал номоо сайн хийлгэвэл зохилтой.
|