Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2012 » Арваннэгдүгээр сар » 28 » Зах руу орохдоо мөнгө төлөхгүй
7:08 PM
Зах руу орохдоо мөнгө төлөхгүй


ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ нефть, кабелийн телевиз, сүлжээ дэлгүүрүүд, захуудын талаар иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгалт хийж гаргасан шийдвэрийг албан ёсоор танилцуулав.

Тус газраас арваннэгдүгээр сарын сарын 6-7-нд нийслэл болон хөдөө орон нутагт нефтийн бүтээгдэхийг хязгаарлаж, шатахууны хомсдол үүсгэсэн асуудлыг шалгалт хийхэд ердийн хэрэглээний 22 хоногийн нөөцтэй байсан ба А80 35 өдөр, А92 27 өдөр, дизель түлшний дөрөв хоногийн нөөцтэй байсан ба замдаа ачигдаад ирж байсныг тооцоход А80, А92 44 хоног, дизель 12 хоногийн нөөцтэй байсан. Үүнтэй холбогдуулаад улсын байцаагч албан шаардлага хүргүүлж Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1 болон 27.1.2-ийг үндэслэн дөрвөн тэрбум 965 сая төгрөгийн торгууль ноогдууллаа. Шалгалтаар "НИК” ХХК-д дөрвөн тэрбум 965 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар бид мэдээлсэн билээ. Мөн тус газраас гаргасан бусад шийдвэрүүдийн талаар танилцуулж байна. 

"DDish” кабелийн телевизээр Монголын 10 суваг гардаг болно

Хөдөө орон нутгийн иргэдийн хамгийн их хэрэглэдэг DDish кабелийн телевизийн хэрэглэгчид мөнгөө төлөөгүй тохиолдолд Монголын үндэсний телевиз үздэг байсан бол ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлээд Монголын 10 сувгийг үнэгүй үзэх юм байна. Өөрөөр хэлбэл энэ нь тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг аж. Харин өмнө нь тус компанийн техникийн зохицуулалтын асуудлаас болж энэ үүргээ биелүүлээгүй байсан бөгөөд тус газраас өгсөн албан шаардлагын дагуу ирэх оноос орон даяар Монголын 10 сувгийг саадгүй нэвтрүүлэх юм байна.

Сүлжээ дэлгүүрүүд үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ худалдана

"Номин”, "Миний дэлгүүр” нь зах зээлийн давамгай байдалтай аж ахуйн нэгж ба тус сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгч, импортлогчдоос бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс нэг хувийг авдаг бөгөөд тэр үнэ дээрээ жижиглэнгийн үнэ дахин нэмдэг байсан. Энэ нь хэрэглэгчдэд очих барааны үнийг нэмэхээс гадна өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж байгаа учраас ирэх сарын 1-нээс нэг ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулахыг хүсч байгаа үйлдвэрлэгч нараас нэг ижил үнэ авахаар болсон байна.Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэн дээр үнэ нэмж зарахгүй.Мөн жижиглэн болон бөөний үнийг нэг болгохоор ШӨХТГ-аас шийдвэрлэсэн байна.

Захуудад ороход хураамж төлөхгүй

"Нарантуул”, "Хархорин” захруу ороход 50 төгрөг аваад байна гэсэн гомдол ШӨХТГ-т  байнга ирдэг аж. "Дэлгүүрт ороход мөнгө өгдөг зүйл энэ дэлхий дээр байдаггүй бөгөөд Музей ч юмуу үзвэр, концерт үзэхэд мөнгө төлдөг. Тиймээс "Нарантуул”,   "Хархорин” захруу ороход мөнгө авдгийг зогсоох нь зүйтэй” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлсэн юм. Ирэх арванхоёрдугаар сарын 1-ээс эхлээд тус захууд руу иргэд орохдоо 50 төгрөг төлөхгүй юм байна.

Ам.долларыг нэг ханштай болгоно

Ам.долларын албан ханш 1400 төгрөг байхад задгай долларыг 1200 төгрөгөөр авдаг асуудал хэрэглэгчийг байнга хохироодог байсан байна. Банкууд хямдхан үнээр аваад цаашаа зузаатгал хийхдээ яг нэг ижил ханшаар өгдөг. Тиймээс ШӨХТ газар нь арванхоёрдугаар сарын 1-ээс эхлээд ам.долларыг нэг ханштай болгож байгаа гэлээ.




Эх сурвалж : News.mn


Хүндэтгэсэн : administrator

...:::baagiijak:::...



Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 491 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...