Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 55)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 24
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 20

Эрэгтэй: 12
Эмэгтэй: 12

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Хоёрдугаар сар » 4 » Батаар дахин хулгайд алдагдлаа.
2:20 PM
Батаар дахин хулгайд алдагдлаа.
http://resources.newsresources.info/news/photo/2012/6/8bf6a8fbf11571ef/ebe2945d96839fdoriginal.jpg

Монголын хилээр хууль бусаар гаргаж, АНУ-д дуудлага худалдаанд зарагдсан аварга Тираннозавр батаарын араг ясыг Монголд буцаан авчирч, Лениний музейд залах гэж буй тухай яригдаж байсан билээ. Гэвч Монголын говиос олдсон 70 сая жилийн настай аварга үлэг гүрвэлийн сураг дахин тасарчээ.

Английн IBTimes.co.uk сайтад "Хулгайлагдсан гэх Тираннозавр батаарын араг ясыг Их Британид аваачсан байж болзошгүй гэсэн мэдээллийн мөрөөр Шотланд ярдын цагдаагийн газар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа” тухай мэдээлжээ. Тус сайтад бичсэнээр Монголын Засгийн газар тарбозаврын төрлүүд дундаа маш ховорт тооцогддог батаарын эртний олдворыг эрж олоход туслахыг Их Британийн цагдаагийн газраас хүсчээ. Тираннозавр батаарын араг яс хар захын ханшаар ойролцоогоор 700,000 фунт стирлингийн үнэтэй гэж дээрх сайтад бичсэн байна.

Тираннозавр батаарын гарал үүсэлтэй холбоотой маргаантай шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-д болж, олдворыг хулгайлж, Монгол Улсын хууль, дүрмийг зөрчин хууль бусаар хил гаргасан эртний олдворын наймаачин Эрик Прокопи гэгч хэргээ хүлээсэн билээ.

Гэвч дээрх маргаантай шүүх хурлын үеэр эртний олдвор, үлэг гүрвэлийн араг яс хулгайлагджээ.  Тираннозавр батаарын бүтэн шахуу ховор олдворыг өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркт дуудлагаар худалдахад гарал үүслийг нь тогтоох хүртэл эзэмшигчид өгөхгүй байхаар АНУ-ын гааль дээрээс хураагдсан түүх соёлын үнэт зүйлийг түр хадгалах газар хураан авсан билээ.

Их Британийн цагдаагийн газарт дээрх хэрэг дээр хамтарч ажиллах хүсэлтийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гаргажээ. Тэрээр "Их Британийн цагдаагийн газар эртний олдворууд, үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хууль бусаар хил гаргах, худалдаалахыг зогсоох энэ чухал хэрэгт хамтарч ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.

Үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи гэгч шүүх хурлын үеэр Монгол, Хятадын хилээр эртний олдвор, үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг хууль бусаар хил давуулж, дуудлага худалдаанд оруулж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дээрх хэргийн төлөө Эрик Прокопид 17 жил шоронд хорих ял, 160,000 фунт стирлингийн торгууль ноогдуулах ял төлөвлөж байгаа бөгөөд шүүх хурал нь ирэх дөрөвдүгээр сард болох юм.

АНУ-ын хууль сахиулагчид хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн таван олдворыг илрүүлээд байгаа аж.

Харин зургаа дахь буюу хамгийн их маргаан дэгдээсэн тираннозавр батаарын араг яс дахин алга болсон тухай ялын тогтоолд бичжээ.

Одоогоор 12 метр өндөр, 64 шүдтэй  үлэг гүрвэлийн олдворыг Их Британи руу гаргасан гэх таамаг л  байгаа байгаа бөгөөд тус улсын цагдаа нар эртний олдворын наймаачдыг байцаахаар төлөвлөж байгаа юм байна.







Эх сурвалж : News.mn


Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 120 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...