Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 58)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 26
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 22

Эрэгтэй: 13
Эмэгтэй: 13

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Зургадугаар сар » 26 » Хүмүүсээ эрхээ эдэлж, саналаа өгцгөөе.
11:04 AM
Хүмүүсээ эрхээ эдэлж, саналаа өгцгөөе.
http://resource.mminfo.mn/mminfo/photo/2012/5/aa0444a9ca9c1a4e/adc040964e06ce0fbig.jpg

Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгууль өнөөдөр эхэлж байна. Хуульд зааснаар зургадугаар сарын 25-ны энэ өдөр санал авах байранд хүрч очих боломжгүй, хэвтэрт байгаа сонгогч, дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон буюу хорих ангид хүмүүжигч нар зөөврийн хайрцгаар санал өгнө. Мөн батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа Зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах юм. Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар энэ өдрийн 09.00-20.00 цагийн хооронд авна, ингэхдээ санал авах ажиллагаа улсын хэмжээнд нэгэн зэрэг нэг цагт эхэлж, нэг цагт дуусна. Харин маргааш бусад сонгогчдын саналыг авна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 1.856190 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдээд байна. Үүнд зөөврийн хайрцгаар саналаа өгөх сонгогчийн тоо бас хамаарч байгаа болно. Мөн нийт бүртгэгдсэн сонгогчдоос 950 мянга нь 18-35 насны залуучууд болохыг төрийн бус байгууллагын зүгээс мэдэгдэж буй. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчийн 50 хувь залуучуудаас бүрдэж байна гэсэн үг юм. Харин сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг авч үзвэл дээрх насныхны оролцоо буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь оюутан, залуусын сонголт сонгуульд тусахгүй байх магадлалыг нэг талдаа өндөрсгөж байгаагийн зэрэгцээ нөгөө талдаа сонгуульд идэвхигүй оролцох нь эргээд сонгуулийн ирцэд нөлөөлөх эрсдэлтэй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалъя.

УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 15.8 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Сонгуульд оролцож саналаа өгөх сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй нөхцөлд дахин санал хураалт явуулахаас аргагүй. Ийм нөхцөлд дахин сонгуулийн зардал төлөвлөнө, энэ бол татвараас бүрдсэн орлогыг дахин сонгуульд зарцуулна гэсэн үг. Энэ нь таны амьдардаг дүүрэг, цаашлаад хороонд барихаар төлөвлөсөн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихад зарцуулагдах хөрөнгийг хумьж, дахин сонгуулийн зардалд төлөвлөхөд хүрч болзошгүй. Дээрх нөхцөлд хоёр өрөө орон сууцыг 60 сая төгрөгөөр тооцоход 200 айлын орон сууц барих мөнгийг монголчууд бид дахин сонгуульд алдана гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогч таны санал бүр чухал. Нэр дэвшигчдээс хэнд итгэл үзүүлж саналаа өгөх нь зөвхөн таны эрх.

20 мянга гаруй төрийн албан хаагч дайчлагдав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад хуульд заасны дагуу төрийн албан хаагчдыг дайчилж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өгч байгаа мэдээллээр улсын хэмжээнд 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо тус бүр байгуулагдан санал авах ажлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаад байгаа юм.  Үүнд 15863 төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа бол сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулахтай холбоотойгоор 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн имтгэмжлэгдсэн 2500 гаруй ажилтан, хэв журам сахиулахаар ажиллаж буй цагдаа, тагнуулынхныг оруулан тооцвол нийтдээ 20 мянга гаруй төрийн албан хаагч үндсэндээ дайчлагджээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 35 орноос 400 гаруй ажиглагч хүрэлцэн ирж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн ажиглагчийн үнэмлэхээ аваад байна.

Харин саналын хуудсыг унших автомат машин үнэн зөв ажиллаж байгааг баталгаажуулах зорилгоор долоон төрлийн шалгалтад оруулж баталгаажуулсны зэрэгцээ зургадугаар сарын 21-нд ашиглалтын бэлэн байдлыг турших ажиллагааг сонгуулийн бүх хэсгийн хороодод зохион байгуулж, аюулгүй найдвартай ажиллагаа хангагдсаныг нягталж баталгаажуулав. Энэхүү туршилт нь сонгогчдыг санал авах автомат машинд эргэлзэхгүй байхын баталгаа болсон юм. Түүнчлэн саналын хуудсыг хэсгийн хороодод хүргүүлсэн учраас уржигдраас хэсгийн хороодыг цагдаагийн хамгаалалт авлаа. Улсын хэмжээнд сонгуулийн санал авах 1896 хэсгийн хороо байгаагаас 368 нь нийслэлд, 1528 нь хөдөө орон нутагт байрлажээ. Сонгогч та маргааш санал өгөхөөр санал авах байранд очихдоо, зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгөхийг анхаарна уу. Өөр бичиг баримтыг таниас шаардах эрхгүй. Сонгогч та саналын хуудас дээр бичигдсэн гурван нэр дэвшигчээс зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг будаж тэмдэглэгээ хийнэ. Сонгогч танд амжилт хүсье, таны санал ирэх дөрвөн жил Монгол Улсын төрийг жолоодох Ерөнхийлөгчийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.







Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 466 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 0.0/0
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...