Сайтын мэню
Манай сайт таньд таалагдаж байна уу ?
(Нийт өгсөн: 55)
Манай сайтын нийт хандалт
Шинэ гишүүд
Статистик

Статистик
Бүх гишүүд: 24
Энэ сар: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
Администратор: 1
Модератор: 0
Мэдээний админ: 1
Хориглосон гишүүд: 0
Гишүүн: 20

Эрэгтэй: 12
Эмэгтэй: 12

Шилдэг гишүүд








Шинэ сэтгэгдэл
tugsuu bymbaa бичсэн:
tatah link ni ustchisn bhiin uul ni neg tataj awaad toglochihmoor sanagdsiin
tuyatsetseg бичсэн:
aytaihan ym bna shuu manaihaan orj uzeed heregtei medeellee awaarai
Мэдээ: Auto Warkey
dsafdsfds бичсэн:
dsdsa
Uuganaa Sukhbaatar бичсэн:
tarag ch ih ach tustai shuu ..harshiliig buuruulah gantsh zuil tarag gj erdemted togtooson bnle smile
Манай чат
Админтай холбогдох
Like-Дарж биднийг дэмжээрэй
Баннер тавих хэсэг
___________________________________  
Одоо сайтад :
Нийт хэрэглэгч: 1
Зочин: 1
Гишүүн: 0
___________________________________  
Өнөөдөр зочилсон гишүүд :
Нүүр хуудас » 2013 » Хоёрдугаар сар » 24 » Туул гол дэлхийн хамгийн бохир 7 голын нэг боллоо.
2:34 PM
Туул гол дэлхийн хамгийн бохир 7 голын нэг боллоо.
http://bolod.mn/Upload/news/dscf0938jf1.jpg

Дэлхийн эрүүл мэндийн бай­гуул­лага хамгийн их бохирдолтой долоон голыг нэрлэсэн байна. Манай Туул гол уг жагсаалтын тавдугаарт бичигджээ.

Судалгаанд "Туул гол нь Монго­лын нийслэл Улаанбаатар хотынх­ныг ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад буй. Хорт бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэ­рүүдийн бохир усыг уг гол руу шууд нийлүүлдэг. Голын дагуух бургас, модод нь устаж үгүй болсон. Улаан­баатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг бохирдож, ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болоод байна. Энэ голын загас жараахай ихээр үхэж үрэгдэж байгаа бөгөөд сав дагуух нутгуудад бохирдсон голын усны нөлөөгөөр шинэ зүй­лийн хорт ургамал хүртэл ургах болжээ" гэж дурдсан байна. Мөн Монгол Улсын нийслэл Улаан­баатар хотын усны бохирдол дээд цэгтээ хүрснийг тэмдэглэжээ.

Улсын маань нийслэл Улаан­баатар хот дундуур мяралзан урсч, олон сайхан дуунд мөнхөрсөн Туул гол маань өнөө бидний цагт ийн дэлхийд хамгийн бохир, хортой устай голын нэг гэгдэх боллоо. Өмнө нь энэ голын бохирдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр бишгүйдээ л бичиж, сайн санааны байгууллага, оюутан за­луус хавь орчных нь хогноос нь салгах ажлыг олонтаа л хийсэн. Холбогдох газрууд нь Германаас хэдэн минж авчирсан болоод л өөр олигтой зүйлийг хийхгүй байсаар улаанбаатарчууд бохир, хортой усаар ундаалж байгаагаа дэлхийд зарлачихлаа. Үүний цаана улс эх орны нэр хүндийн асуудал хөндөг­дөж, аялал жуулчлалаас олох орлогод ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.

ДЭМБ-аас гаргасан энэхүү жаг­саал­тад орсон бохир голууд бол гол биш хог хаягдал, химийн боди­соор дүүрсэн бохирын цооног мэтийн л юмнууд байгаа юм. Ийм голуудын жагсаалтад Туул голоо оруулчихсан нь нэн харамсалтай.

ЧИТАРУМ ГОЛ

Индонезийн Читарум гол дэл­хийн хамгийн бохир голоор нэр­лэгд­жээ. 300 км урт Читарум голын бохирдол 1990-ээд оноос эхэлсэн бөгөөд тус улсын засаг захир­гаанаас хог хаягдлаас нь салгах кампанит ажлыг байнга явуулдаг ч иргэд нь хог хаягдлаа гол руугаа шууд хийчихдэг гэнэ. Энэ голыг цэвэрлэх зорилгоор Азийн хөгж­лийн банк, Дэлхийн банкнаас зээл тусламж, хандивыг тогтмол өгдөг ч ямар ч үр дүнгүй өнгөрсөөр байгаа аж. Читарум голын араас бохирд­лын хэмжээ­гээрээ  Австралийн Кинг гол оржээ. Энэ гол 400 гаруй км урт. Уул уурхайгаас болж энэ голоор хи­мийн хорт бодис урсдаг юм байна.

Жагсаалтын гуравдугаарт үйлд­­вэ­­рийн хог хаягдлаар дүүрч, бүрмөсөн хатаж ширгэх аюулд хүрсэн Италийн Сарно гол нэрлэгд­жээ.

АНУ-ын Миссиссиппи гол бо­хирд­лоороо дэлхийн дөрөвт ороод байна. Миннесота мужийн Итаска нуураас эх аван урсч, Мексикийн буланд цутгадаг энэхүү мөрөн нь 3779 км урттай. Уртаараа Миссури мөрний дараа ордог. Гэтэл жил бүр 1.5 сая шоо метр азотын бохирдол Мексикийн хоолойгоор орж ирд­гээс мөрний усны ихэнх нь бохирд­жээ.

Тавдугаарт манай Туул гол орсон бол зургадугаарт Энэтхэ­гийн Ганга мөрөн "жагсчээ". Ганга мөрний бохирдлыг дуулаагүй, сонсоогүй хүн энэ дэлхийд үгүй байх. Хиндичүүд энэ мөрний усан дунд бүхий л амьдралаа өнгө­рүүлдэг гэхэд хилсдэхгүй. Ариун Ганга хэмээн домогт өгүүлэгддэг байсан Ганга эдүгээ хорт бодисоор дүүрч, урсацгүй болсноос өмхийрч, ганц ч загас жараахайгүй болоод байгаа юм.

СОНХУА ГОЛ

2005 оны арваннэгдүгээр са­рын 3-нд Хятадын Жилиний хи­мийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас Сонхуа голд хи­мийн хорт бодис, их хэмжээний шатахуун асгарсан. Ослын хор хохирлыг одоог хүртэл арилгаагүй. Энэ орчмын газрын хөрс, голны ус одоо ч хортой хэвээр байгаа юм. Ийм болохоор дэлхийн хамгийн бохирдолтой долоон голын нэг болоод байна.





...:::Cool-Mgl.ucoz.net:::...




Админы урмыг мялаана уу ^^

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн: 2882 | Нийтэлсэн: baagiijak | Мэдээний үнэлгээ: 3.5/2
Бичсэн сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Нэвтрэх ]
Энд сурталчилгаа тавина
www.Cool-mgl.ucoz.net 2012 - 2013 он
Манай сайтад зочилж буй таны амрыг эрье. Та манай сайтаас зөвшөөрөлгүй мэдээ авахыг хатуу хориглохыг санах тун. Бид таньд үргэлж туслан хамтарч ажиллана. Таньд амжилт хүсье хүндэтгэсэн сайтын Администратор ...:::BAAGIIJACK:::...